Тоглолт наймаалцах, допинг, хууран мэхлэхийн эсрэг тэмцдэг Британийн "ESIC (Esports Integrity Commission)" байгууллагаас Монголын CS2-ын "ATOX" багийг шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
ATOX багийг ESL Pro League-ийн 20 тэмцээний үеэр "Team Falcons" багийн эсрэг зөрчил гаргасан байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан бөгөөд шалгалтын явцад нотлох баримтууд илэрсээр байсан тул ийнхүү олон сарын хугацаа оржээ.
Шалгалтын явцад багийн тоглогчид нийт 70 гаруй удаагийн үйлдлээр өөрийн тоглолт дээр бооцоо тавьсан байна. Ингээд удаан үргэлжилсэн шалгалтын эцэст ESIC-ээс шалгалтын үр дүнг танилцуулж шийтгэлүүдийг оноосон байна.
Үүнд
- Багийн тоглогч Батболдын “dobu” Ган-Эрдэнэ - Бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглов /Lifetime ban/
- Багийн тоглогч Батбаярын “kabal” Бат-Энх - Бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглов /Lifetime ban/
- Багийн аналист Баасантогтохын “nuka” Ана-Эрдэнэ - Бүх насаар нь тэмцээнд оролцохыг хориглов /Lifetime ban/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг тоглогчид хэргээ хүлээсэн гэв.
- Багийн дасгалжуулагч Гансүхийн “flyNN” Төгөлдөр - 3 жилийн хориг
- Баяндалайн “MiQ” Тэмүүлэн - 1 жилийн хориг /Хэргийн гол оролцогч биш боловч болсон зөрчлийг мэдээлэхгүй байх үүрэг хүлээж мөнгөн урамшуулал авсан
- Батжаргалын “AccuracyTG” Отгонлхагва - 8 сарын хориг /Зөрчлийг мэдээлээгүй/
- Эрдэнэбаатарын “Zesta” Мөнхсайхан - 8 сарын хориг /Зөрчлийг мэдээлээгүй/
Түүнчлэн ESIC-ээс хэрэгт оролцсон байж болзошгүй ATOX багийн өмнөх тоглогч болох Нямдоржийн “ANNIHILATION” Түвшинтөгс, Оюунбилэгийн “yAmi” Ялалт болон Хятадын багийн тоглогч Пен “xiaosaGe” Сүн нарт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Батболдын “dobu” Ган-Эрдэнийг /Бүх насаар/ шийтгэх үндэслэл:
- Тоглолтын үр дүнг зохиомлоор өөрчлөх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өөрийн багийн эсрэг бооцоо тавих болон хахууль өгөх үйлдлийг гардан гүйцэтгэсэн нь батлагдсан.
- Багийн хамтрагчдаа дарамт үзүүлэх, эсвэл хуурч мэхлэх замаар зохиомол үр дүнд хамтран ажиллахыг шахсан.
- Тоглолт наймаалцах үйл ажиллагаанд хамтран ажиллуулж, чимээгүй байлгах зорилгоор мөнгөн урамшуулал олгосон.
- ESIC-тэй хийсэн ярилцлагын үеэр, тоглолт тохиролцох үйлдэлд оролцсон болон Хятадад байрладаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтарч ажилласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Батбаярын “kabal” Бат-Энхийг /Бүх насаар/ шийтгэх үндэслэл:
- Тоглолт наймаалцах хэрэг, бооцооны үйлдлүүдэд идэвхтэй оролцсон бөгөөд ихэвчлэн “dobu”-тай хамтран ажилласан.
- Зөрчлийн үйлдлийг нуун дарагдуулахын тулд мөнгөн урамшуулал авсан.
- Тоглолт наймаалцах үйл ажиллагаанд хамтран ажиллах, чимээгүй байх нөхцөлөөр багийн хамтрагчдад мөнгөн урамшуулал олгоход зуучилсан.
Баасантогтохын “nuka” Ана-Эрдэнийг /Бүх насаар/ шийтгэх үндэслэл:
- Аналистаар ажиллаж байх хугацаандаа ATOX багийн тоглолтуудтай холбоотой 70 гаруй сэжигтэй бооцоог тавьж, зохион байгуулсан.
- Тоглолтын үр дүнг ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд тактикийг худал эсвэл буруу чиглүүлсэн мэдээллээр идэвхтэй хангаж байсан.
Баяндалайн “MiQ” Тэмүүлэнг /1 жил/ шийтгэх үндэслэл:
- Зөрчлийн үйлдлийг нуун дарагдуулах, мэдээлэхгүй байх нөхцөлтэйгөөр мөнгөн урамшууллын санал хүлээн авсан.
- ESIC-ийн дүрмийг зөрчиж санаатайгаар мэдээлээгүй буюу буруу мэдээлсэн.
Батжаргалын “AccuracyTG” Отгонлхагвыг /8 сар/ шийтгэх үндэслэл:
- Зөрчлийг санамсаргүйгээр мэдээлээгүй
Эрдэнэбаатарын “Zesta” Мөнхсайханыг /8 сар/ шийтгэх үндэслэл:
- Зөрчлийг санамсаргүйгээр мэдээлээгүй
Гансүхийн “flyNN” Төгөлдөрийг /3 жил/ шийтгэх үндэслэл:
- ATOX багийн дасгалжуулагч болон Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд хянах үүрэгтэй байсан
- Зөрчлийн үйлдлийг илрүүлэх эсвэл зогсоох үүргээ биелүүлээгүй, гэмт үйлдэл үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлсэн.