gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг дэмжиж 16000 гаруй хүн гарын үсгээ зураад байна

Б.Азбаяр
Улс төр
Өчигдөр
1877
Twitter logo

Г.Доржтүвдэн хэмээх иргэн Ерөнхий сайдыг огцруулах шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй хэмээн үзэж https://www.uih.mn/ сайтад өргөдөл үүсгэжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлүүдийг танилцуулав.  Тэрээр өргөдөлдөө,

"Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэснийг тус тус үндэслэн УИХ-д хандан ЕС Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөл санаачилж байна. 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хариуцлагатай, шударга, ардчилсан засаглал явуулах амлалтаа биелүүлээгүй, иргэдийн амьжиргаа доройтсон, хүний эрхийн суурь зарчмуудыг үл хүндэтгэсэн бодит нөхцөл байдал үүсээд байна. 

Ерөнхий сайдыг огцруулах энэхүү шаардлага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үндэслэлтэй гэж үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үндэслэлүүд: 

  1. Инфляц, үнийн өсөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж чадаагүй. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөн. Тухайлбал, шатахууны үнэ, мах, гурил, сүү зэрэг үндсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2023–2025 онд тогтмол нэмэгдсэн.
  2. Ажилгүйдэл, ядуурал буураагүй. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг өсгөнө гэж амласан ч, ялангуяа хөдөө орон нутаг, дунд орлоготой өрхүүдийн орлого нэмэгдээгүй. НҮБ-ын болон ҮСХ-ны судалгаагаар ядуурлын түвшин 27% орчимд тогтож байна.
  3. Түүхэнд байгаагүй өндөр төсөв баталсан ч төсвийн зарцуулалт ил тод бус байна. 2025 оны улсын төсөв 29.6 их наяд төгрөг болсон нь өмнөх оноос 30%-аар өссөн хэдий ч төсвийн зарцуулалт ил тод биш байна. Хуулийн дагуу ЗГ УИХ-ын өмнө ажлаа тайлагнах үүрэгтэй ч олон нийтэд болон парламентад зориулсан ЗГ-ын тайлангууд тодорхой бус, бөгөөд ЕС гишүүдийн асуултад бүрэн дүүрэн хариулт өгдөггүй. Түүнчлэн хамтарсан засгийн газар 2024 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа биелүүлж татвар бууруулаагүй.
  4. Хамтарсан Засгийн газар байгуулснаар сөрөг хүчний үүрэг алдагдсан. Хамтарсан засгийн газар нь Парламентын хяналтыг сулруулж нь иргэдийн сонголтыг гажуудуулж улмаар парламентын хяналт тэнцэлийг алдагдуулсан. 
  5. Ардчилалын индексээр Сонгуулийн автократ ангилалд шилжсэн. “DEMOCRACY REPORT 2025” тайланд дурдсанаар 2024 оны байдлаар 45 орон автократ дэглэмд шилжиж байгаа бөгөөд эдгээрийн нэг нь Монгол улс юм. Түүнчлэн манай улсын хувьд “Сонгуулийн автократ” буюу “Electoral Autocracy” ангилалд багтсан бөгөөд V-Dem-ийн мэдээллээр энэ ангилалд орсон улсууд нь “Сонгуулийн ардчилал” буюу “electoral democracy”-ийн хамгийн анхдагч шаардлагыг хангахгүй болсон гэж дүгнэсэн юм.
  6. Хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. Олон нийтийг санаатайгаар талцуулах, хагаралдуулах зорилготой зохион байгуулалттай худал мэдээлэл түгээх болсон. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг ижил агуулгатай, Засгийн газрыг магтсан мэдээлэл системтэйгээр цацагдсан. 2024 оны байдлаар 2 сэтгүүлчийг цагдан хорьсон, Үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн “Ноорог медиа” болон бусад хүмүүсийг цагдаагийн байгууллагаас дуудан шалгах, дарамтлах айлган сүрдүүлэх үйлдэл удаа дараа гарсан. Улмаар Монгол улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдсан. 
  7. УИХ-ын гишүүн Ж.Баярмаад Ерөнхий сайдын гаргасан зохисгүй хандлага нь эмэгтэйчүүдийн эрх, парламентын соёлд ноцтойгоор халдсан гэж олон нийт, улс төрийн хүрээнд хүчтэй шүүмжлэл дагуулсан. 
  8. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээний эх үүсвэр тодорхойгүй. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хүү, түүний найз бүсгүйн хэрэглээ нь албан ёсны орлоготой нийцэхгүй байгаа зэрэг нь Ерөнхий Сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэж үзэж байна" гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан