Хилийн чанад дахь болон эх орондоо эргэн суурьшиж буй монголчуудын нөхцөл байдлыг ойлгох, тэдний мэдлэг, нөөц боломж, ур чадварыг Монгол Улсын хөгжил дэвшлийн хөшүүрэг болгох боломжийг хэлэлцэх форум өнөөдөр болов.
Форумын үеэр "Шилжилт хөдөлгөөний онолоор хөгжиж буй улсуудын иргэд хилийн чанад руу гарах урсгал хөгжлийн явцад нэмэгддэг гэж тодорхойлсон байдаг. Гэвч энэ урсгал түр зуурын үйл явц юм. Олон нийт бодохдоо хамгийн сайн боловсон хүчин, дээд боловсролтой иргэд маань гаднын орныг зориод байна гэж боддог. Судалгаагаар гадаад улсыг зорьсон иргэдийн 90 хувь нь эргэн эх орондоо оршин суудаг" хэмээн НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн зохицуулагч М.Бямбасүрэн хэлэв.
Тэрээр "Монголчуудын гадаад улсад амьдрах, суралцах хоёр том шалтгаан бий. Үүнд Монгол Улс буурай хөгжилтэй учир иргэд өндөр боловсрол эзэмших, санхүүгийн орлогоо нэмэхийн тулд гадаад орныг зорьж байна.
Цар тахлын үед гадаад улсыг зорих манай улсын иргэдийн тоо буурсан бол одоо эрчимтэй нэмэгдэж байна. Учир нь ковидын үед бизнес нь дампуурсан, өндөр зээлтэй буюу хүнд нөхцөлд орсон хүмүүс орлогоо нэмэхийн тулд гаднын орныг зорих хандлагатай байна.
Цар тахлын үед гадаад улсыг зорих манай улсын иргэдийн тоо буурсан бол одоо эрчимтэй нэмэгдэж байна.
Ихэвчлэн өндөр боловсролтой эсвэл эмзэг нөхцөл байдалд буй хүмүүс эх орондоо эргэн суурьшиж байна. Төрийн зүгээс эдгээр иргэдийг дэмжиж, ямар салбарт ажиллах хэрэгтэй вэ зэрэг тодорхой мэдээллээр хангах, платформыг үүсгэх шаардлагатай. Гадаадад амьдарч буй хүн цахимаар ажлын байраа харах, сонгох, бэлдэх хэрэгцээ нь хангагдана л гэсэн үг юм. Мөн гадаадад удаан хугацаагаар амьдарсан иргэд Монголд өөрийн гэсэн орон сууцгүй байдаг. Тус иргэд орон сууцтай болох хүсэлтэй ч бэлэн мөнгөөр худалдаад авах боломж хомс. Тиймээс янз бүрийн зээлийн нөхцөлийг санал болгож, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
Нөгөө талд эмзэг буюу гадаадад хууль бусаар оршин сууж байсан, бусдад залилуулсан иргэдэд нөхцөл байдалтай нь тохируулан туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. Тухайлбал ажлын байрт зуучлах, ур чадварыг нь баталгаажуулах гэх мэт дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэв.
Үндэсний Статистикийн хорооноос гадаад улсад оршин суугаа монголчуудад тулгамдаж буй асуудал, эх орондоо ирэх төлөвлөгөө болон тэдгээрийн өрхөд үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох судалгаа явуулжээ. Дэлхийн 18 улсад зургаа ба түүнээс дээш сар оршин суугаа 1865 иргэн тус судалгаанд хамрагдсан байна.
Судалгаанд оролцогчдын:
- 61 хувь нь Монгол улсад буцаж ирэх төлөвлөгөөтэй,
- 23.1 хувь нь тухайн оршин суугаа улсынхаа иргэн болох бодолтой байна гэжээ. Монгол улсад буцах төлөвлөгөөтэй иргэдийн 73.3 хувь нь буцаж ирээд Улаанбаатарт оршин сууна гэж хариулсан байна.
Мөн тус иргэдийн 39 хувь нь Монгол Улс руу буцах төлөвлөгөөгүй байгаа гэжээ. Гадаад улсад амьдарснаар хувь хүн, өрх, улсын хэмжээнд эерэг болон сөрөг нөлөө гарч байна гэж үзсэн байна. Тухайлбал, гадаад улсад амьдарснаар эрүүл, утаагүй орчинд амьдарч чанартай хүнс хэрэглэж байгаа нь тэдний амьдралд гарч байгаа эерэг нөлөө гэж иргэдийн дийлэнх нь үзэж байна. Харин сөрөг нөлөөг архи, тамхи, гэмт хэрэгт өртөх эрсдэл нэмэгдсэн, гэр бүлийн харилцаа муудсан, орон байргүй болсон, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзэж байна.
Улсын хэмжээнд гарч байгаа нөлөөлөл нь өрхийн амьжиргаа сайжирч байгаа, ур чадвартай боловсон хүчинтэй болж байгаа гэж үзсэн бол сөрөг нөлөөлөл нь чанартай боловсон хүчнийг алдаж байгаа, ажиллах хүчний хомсдол бий болж байна гэж хариулсан байна.