gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Aqua Garden: Ямар ч улс төрийн хамгаалалтгүй бизнест төр төмөр нүүрээ гаргаж байна

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-08-31
1012
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  13 цаг 50 минут
2023.08.31

"Акуа Гарден" хотхоны (2блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Уг гурван барилгыг нураах асуудалд ажлын хэсэг ярилцсан. Ямар нэгэн байдлаар шийднэ. Хамгийн түрүүнд иргэдийг хохиролгүй болгоно. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ төрийг хохиролгүй болгох ёстой. Бүх асуудал баримтаар нотлогдоно" гэв.

Барилгын захиалагч иргэн “Би ус цаг уурын байгууллагад 36 жил ажилласан. Тэтгэвэртээ гараад улсаас тэтгэмж авч өөрийнхөө цуглуулсан мөнгөтэй нийлүүлж байр захиалсан. Захиалахдаа би судалгаа хийв. Уг байр цэцэрлэг, сургууль, усан парк барих төсөл байсан. Би захиалгаа жилийн өмнө өгсөн. Тухайн үед  хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайдтай ярихдаа "энэ барилгын зөвшөөрлийг өгсөн. Болно, бүтнэ" гэж ярьж байсан. Тэр үед би маш их итгэж, урамшсан. Тийм учраас захиалгаа өгч байсан" гэв. 

Иргэн "Нийслэлийн удирдлагуудтай, байрны захиалагч бүгд голын голдирол руу очоод, метрлэж үзье. Google map-ээс хар л даа. Акуа Гарден барилга голын голдиролыг хааж уу гэдгийг хараач дээ. Танай дүгнэлт гаргасан гээд байгаа чинь сонгуулийн шоу. Энэ чинь бай-гаа оносонгүй. Ичиж үхмээр юм. Та хорооны дарга хүн гэсэн. Бусад голын голдирол хаасан барилгаа яаж ч чадахгүй байгаа биз дээ. Та нар сонгуулийн сэлэм эргүүлж гуравхан барилга дээр ирж байна. Сэлбэ голын хамгийн өргөн хэсэгт баригдсан барилгыг мэдэж байгаа юу” гэв.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Захиалагч нартаа маргааш уулзана.Өнөөдөр гарсан шийдвэр, захирамжийг л танилцуулж байна. Олон захиалагчтай, өндөр баригдсан барилгыг буулгаж байсан тохиолдол Монголд байхгүй. Өөр арга байхгүй ээ. Бид захиалагч нарт хандаж энд ирээгүй. Хууль зөрчиж барилга барьсан барилгын удирдлагуудад захирамж хүргүүлэхээр ирсэн” гэлээ.  

“Акуа Гарден” барилгын инженер “Манай байгууллага албан ёсны захирамжийг өнөөдөр гардан авч байна. Хууль зөрчсөн эсэхэд бид шүүхэд хандана. Буулгах гэж буй нөгөө хоёр барилгыг бодвол манай барилга 500 гаруй захиалгатай объект. Яг энэ асуудлаар шүүхээр ороод "асуудалгүй" гэсэн хуулийн дүгнэлт гарч байсан.

Энэ мөнгөөр 600 гаруй өрхийн 20,30 жил амьдрах үндсэн хуулиар олгогдсон оршин суух эрхийг хог дээр ачих шийдвэр л гарч байна.

Үерийн эсрэг шийдэх инженерчлэлийн маш олон арга бий. Манай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд далан, суваг барих талаар хамтарч ажиллах саналыг уламжилсан. 100 гаруй тэрбум төгрөгөөр баригдсан хөрөнгийг нурааж болно. Гэхдээ энэ мөнгө бол улсын, татвар төлөгчийн мөнгө шүү дээ. Энэ мөнгөөр 600 гаруй өрхийн 20,30 жил амьдрах үндсэн хуулиар олгогдсон оршин суух эрхийг хог дээр ачих шийдвэр л гарч байна. Үүнийг бодооч. Зүгээр л МАН-ын нийслэлийн багийнхан дараагийн сонгуульд оноо авах шийдвэр. Ардаа ямар ч улс төрийн хамгаалалтгүй бизнест төр төмөр нүүрээ гаргаж байна. Монгол Улсын мөнгийг хог дээр аваачих нь оюун ухаант хүний шийдвэр мөн үү.  

Энэ барилгыг дуусгах бүх бараа материал, гэрээ дууссан. Энэ жил дулаанаа авахад ирэх 3-р улиралд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Шороон далан сэтэрсэн учраас үер болсныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Натурын гүүрнээс нарны зам хүртэлх даланг бетон болгох, гүүрэн шийдэл барих ёстой шүү дээ. Энд барилга барьснаас болж үер болоогүй. Маргаан бол шүүхээр эцэслэн шийдэгдэнэ”  гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан