gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
    •   Тэр өдөр
    •   FIFA 2026
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3583₮
Цаг агаар
 21
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3583₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • FIFA 2026
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3583₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Мал эмнэлгийн төхөөрөмжүүдийг зөв ашиглаж, үр дүн гаргахад шинжээчийн ур чадвар чухал”

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-10-17
81
Twitter logo

"Төр хувийн хэвшлийн малын эмч нарын чадавхыг дээшлүүлэх" төслийн хүрээнд байгуулсан  “Сургалтын лаборатор”-ийн нээлтийн ёслол боллоо.  

Тус лабораторийг "ЖАЙКА" олон улсын байгууллагын санхүүжилтээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид байгуулжээ. Ингэснээр манай улсын малын залуу эмч, судлаачдын оношилгооны чадварыг дээшлүүлэх, практик чадавхыг бэхжүүлэх зорилготой аж.

Төслийн хүрээнд нян судлал, молекул биологийн шинжилгээний арга, эмийн урвалж, шимэгч судлал, эмийн үлдэгдлийг илрүүлэх, баталгаажуулах болон шинжлэх боломжтой тоног төхөөрөмжөөр хангажээ. Эмийн үлдэгдлийг шинжлэх боломжтой болсноор малын түүхий эдийг экспортлох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.  

Энэ үеэр "Төрийн болон Хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх" төслийн ахлах зөвлөх Доктор Сүгимото Чихиро “

“Манай төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Би тухайн үед цар тахлын улмаас Монголд ирж чадаагүй ч 2021 оноос энэ төсөлд биечлэн ажиллаж байна. Уг төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө зургаан жилийн хугацаатай мал эмнэлгийн сургуулийн чадавхыг бэхжүүлэх зорилготой төсөл хэрэгжиж байсан.

Улмаар “Төрийн ба хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхыг бэхжүүлэх” энэхүү төсөл үргэлжилж байна. Уг төслөөр малын эмч нарт олон талын сургалт хийгдэж, чадавхыг нь сайжруулах үйл ажиллагаа үргэлжилж байна. Ингэснээр малын өвчнийг цаг хугацаанд нь баталгаатай оношилж, хүнсний аюулгүй байдлын нөхцөлийг хангах чадвартай болно. Бид тус Сургалтын лабораторийг 20 сая иений өртөгтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон юм.

Хоёр цагийн лекц сонсож, нэг өдөр лабораторийн сургалтад суугаад тухайн хүний чадвар дээшлэхгүй.

Орон нутгийн мал эмнэлгийн лабораториудад шаардлагатай судалгаа, шинжилгээний тоног төхөөрөмжүүд байдаг. Гэхдээ тухайн төхөөрөмжүүдийг зөв ашиглаж бодит үр дүн гаргахын тулд судлаач, шинжээчийн ур чадвараас ихээхэн шалтгаална. Залуу малын эмч, техникийн ажилтнуудын практик ур чадварыг дээшлүүлэхээр энэ сургалтын лабораторийг ашиглах юм. Хоёр цагийн лекц сонсож, нэг өдөр лабораторийн сургалтад суугаад тухайн хүний чадвар дээшлэхгүй. Тиймээс доод тал нь долоо хоногийн хугацаанд лабораторийн орчинд нь ажиллаж, бодит үр дүн гарна.

Малын эмнэлгийн чиглэлийн оюутнууд төгсөөд шууд ажиллах гэхээр ур чадварын хувьд дутмаг асуудал яригддаг. Иймд төгсөлтийн дараах сургалт маш чухал” гэлээ.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирал Ө.Гэрэлмаа “Манай байгууллага Монгол Улсын 21 аймгийн мал эмнэлгийн лабораториудыг үйл ажиллагааны арга зүйгээр хангаж, сүлжээ байдлаар ажилладаг. Энэ сургалтын лабораторийг байгуулснаар орон нутгийн мал эмнэлгийн шинжлэгч эмч нарын оношилгооны ур чадварыг дээшлүүлж чадна. Эдгээр эмч нарын ур чадварыг дэлхийн жишигт хүргэхэд уг сургалтын лабораторийн ач тус их.

Уг сургалтад зөвхөн эмч, шинжээч гэлтгүй оюутнууд, бусад байгууллага, хүрээлэнгийн залуу судлаачид хамрагдах боломжтой. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь био аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэл, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж ажилладаг. Цаашид сургалтын төлөвлөгөө гаргаж олон улсын эрдэмтэн судлаачид ирж сургалт орох болно. Тус өрөөний засвар тохижилтыг манай төв лабораториос хийж, "ЖАЙКА" олон улсын байгууллагаас 500 сая төгрөгийн үнэ бүхий 200 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн” гэв.

    Төслийн үйл ажиллагааны хүрээнд хамтрагч байгууллагууд дундаас сургалт, судалгааны групп сонгон шалгаруулж, малын эмч нарт зориулсан сургалтын модуль боловсруулахад дэмжин ажилладаг байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын Сургалтын комиссоос батлагдсан албан ёсны кредиттэй дараах хөтөлбөрөөр сургалт болдог. Үүнд:

    •  “Бог малын амьсгалын замын өвчнийг эмгэг судлалын аргаар ялгаварлан оношлох нь”.   
    •  “Малын эмийн зохистой хэрэглээ, эмийн үлдэгдлийн шинжилгээ”.   
    • “Адууны зарим халдваргүй өвчин”.   
    • “Паразитологийн оношилгооны аргууд”.   
    • “Лабораторийн оношилгоо (серологийн болон молекул биологийн оношилгоо)”.
    •  “Нянгийн гаралтай хүнсний халдварт хордлого үүсгэгчийг ирүүлэх, оношлох”.   
    •  “Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, цуцлах үйл ажиллагаа”
    •  “Мал амьтны халдваргүй өвчнүүд” багтдаг аж.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан