Эрүүгийн цагдаагийн албаны Дэд дарга, цагдаагийн хурандаа Г.Пүрэвдэлгэр:
-Иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хэргийн бодит мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд хүргэж байна.
Иргэн Д-ээс 2026 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэн Д-ээс “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний хувийн эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн, заналхийлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.
Гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад “Нэгүүн.мн” сайтын нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-ийн хувийн эмзэг мэдээллийг тус сайтад нийтэлж түгээнэ гэж сүрдүүлэн 50 сая төгрөг өгөхийг шаардсан. Улмаар иргэн Д 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийг “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлчид өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Мөн уг хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бичлэгийг энэ оны хоёрдугаар сарын 11, 14-ний өдөр нэр бүхий цахим сайтын сэтгүүлч (Нэгүүн.мн сайт биш) иргэн Д-д үзүүлж мөн 50 сая төгрөг өгөхийг шаарджээ. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон.
Түүнчлэн энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн Ж-ээс “Нэгүүн.мн” сайтын нэр бүхий сэтгүүлч миний хууль ёсны ашиг сонирхол, нэр хүндэд халдах мэдээллийг удаа дараа нийтэлж, нийтлэхээр заналхийлж бэлэн мөнгө өгөхийг шаардсан гэх гомдол ирүүлсэн.
Уг гомдол мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтын ажиллагаагаар “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч Б нь иргэн Ж-ийн талаарх хувийн мэдээллийг өөрийн сайтдаа нийтэлсэн. Мөн хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулж болохуйц баримт мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхээр сүрдүүлсэн. Улмаар иргэн Ж 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч сэтгүүлч Б-д өгсөн болох нь тогтоогдсон.
Үүний дараа 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдрөөс хойш сайтдаа нийтэлсэн мэдээллийг устгасан, энэ нь гэмт хэргийн шинж агуулж байна.

Энэ нэр бүхий сайтын сэтгүүлчид бусдын эд, хөрөнгийг авахаар удаа дараа заналхийлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан гэж үзэн цагдаагийн байгууллагаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар өчигдөр (2026.03.19) прокурорын зөвшөөрлийн дагуу ажлын байранд нь нэгжлэг хийх, нэр бүхий сэтгүүлчээс мэдүүлэг авах ажил зохион байгуулсан. Нэгжлэг хийхдээ прокурорын зөвшөөрлийг үзүүлсэн. Нэгжлэгийн явцад биеийн байдал тавгүйрхсэн гэсэн тул цагдаагийн албан хаагчид нийслэлийн түргэн тусламж дуудсан. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн тул II-р эмнэлэгт хүргэсэн.
Бие давхар байсан эсэх, урагт ямар нэг байдлаар нөлөөлөл үзүүлсэн үү гэдгийг мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулна. Бүх үйл ажиллагаа хуулийн дагуу бичлэгтэй явагддаг. Прокурор зөвшөөрвөл үүнийг үзүүлж болно.
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, хууль бус шалгалтын ажиллагаа явуулж байна гэсэн утгатай мэдээллийг цахим орчинд цацаж эхэлсэн. Хариуцлагатайгаар нэг зүйл мэдэгдэхэд өрөөндөө бие зассан төрийн албан тушаалтны асуудалтай “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлчдийг шалгаж байгаа үйл явц ямар ч холбоо хамааралгүй. Харин хэрхэвч байж болохгүй уг асуудлыг сурвалжилсанд цагдаагийн байгууллагаас талархалтай хандаж байгаа. Сэтгүүлч мэдээлэл өгсний дагуу цагдаагийн байгууллагаас тухайн согтуурсан этгээдүүдийг эрүүлжүүлж, маргааш нь хуульд заасан хариуцлагыг оногдуулсан. Албанаас нь чөлөөлсөн гэдэг мэдээллийг авсан.