БНХАУ-ын “Чайна энержи” групп Монголын “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нүүрс худалдан авахаар болсон. Энэ нүүрсийг Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233 км үргэлжлэх төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон. “Чайна энержи” группийн худалдан авсан нүүрсийг ачсан анхны галт тэрэгний цуваа өчигдөр (2025.06.24) Тавантолгой өртөөнөөс хөдөллөө.
“Эрдэнэс Тавантолгой” уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 233 км төмөр замын эзэмшигч нь “Монголын төмөр зам” ТӨХК. Харин энэ замаар тээвэрлэх нүүрсний захиалагч нь “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” ХХК. Эдгээр байгууллага хооронд нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг (16 жил) 2025. 05.14-ний өдөр байгуулсан. Гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна энержи коксжих нүүрс ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу ачаа тээврийн үйл ажиллагаа албан ёсоор өчигдөр (2025.06.24) эхэлж, “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээврийн эхний галт тэрэг ийнхүү хөдөллөө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас өдөрт хоёр удаагийн давтамжаар 50 вагонд 100 чингэлэг нүүрс ачна. Ингээд 16 жилийн хугацаанд нийт 247 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Үр дүнд нь зөвхөн төмөр замын тээврээс 3.7 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах аж.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун “Эхний 3 жил 5, 5 сая тонноор, 4-5 дахь жилд 6,6 саяар, 6 дахь жилээс 20 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр төлөвлөсөн байгаа” гэж тодотгов.
Нүүрсийг одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн талбайгаас автомашинд ачаад төмөр замын “Тавантолгой” өртөөнд авчирч буулгана. Үүний дараа галт тэрэгт шилжүүлэн ачиж Гашуунсухайтад хүргэж буулгана. Ингээд дахин автомашинд нүүрсийг зөөж ачаад “Чайна энержи” компанийн талбайд буулгах юм байна. Харин Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа нүүрс ачсан галт тэрэг шууд хил давах боломж бүрдэх нь.
Тодруулахад, Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны 02 дугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо байгуулсан. Үүнээс гурван сарын дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 14-нд төслийн нээлтийг хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг хоёр талаас албан ёсоор эхлүүлсэн. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй.