3x3 сагсан бөмбөгийн ДАШТ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд болж байгаа билээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 8-д үлдэхийн төлөө манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр 18.25 цагт БНХАУ-ын багийн эсрэг тоглоно.
Монгол Улсын эмэгтэй баг “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний "D" хэсгийн 2-р байрт орж, хасагдах шатанд шалгарсан. Өчигдрийн тоглолтод Украины шигшээ багтай тоглож тооны харьцаа 16:16 болж, тоглолт өрсөлдөөнтэй үргэлжилж байхад манай тамирчин О.Хулангийн хоёрын зайны шидэлт амжилттай болж, багтаа ялалт ялалт авчирсан.
6-р сарын 23-наас 29-ны хооронд зохион байгуулагдах “FIBA 3x3 World Cup-2025” буюу 3x3 Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны багууд оролцож, сагсан бөмбөгийн дэлхийн шилдгүүдийг тодруулна. Олимпын зэрэглэлийн спортын энэхүү тэмцээнд тив тивийн шилдгүүд өрсөлдөж байгаа юм.