Монголын талаас ШУА-ийн харьяа Математик, тоон технологийн хүрээлэн тэргүүтэй, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Биологийн хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, Японы талаас Ямагүчи их сургууль, Тоттори их сургууль, Байгаль орчны үндэсний хүрээлэн, Хирошима их сургууль хамтран ажиллана.
Энэ талаар ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн захирал А.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, "Бид бүгдийн санаачилсан энэ төсөл 2025 онд сонгон шалгаруулалтад амжилттай шалгарсанд баяртай байна. “Хүрээлэн буй орчин, энерги” гэсэн ангилалд анх удаа Монгол улсаас шалгарч байгаагаараа онцлог.

Японы Шинжлэх ухаан, технологийн агентлаг нь 2024 онд хүрээлэн буй орчин, энерги, био нөөц баялаг, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор хөнөөлийг бууруулах гэсэн гурван чиглэлээр хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд дэлхийн улс орнуудаас нийт 80 гаруй төслийн санал ирүүлсэн байсан.
Эдгээрээс 10 төслийг шалгаруулсны нэг боллоо. Төслийг санаачлан дэвшүүлэхэд хоёр талын маш олон эрдэмтэн, судлаачдын хичээл зүтгэл орсныг заавал дурдах ёстой. Бид 2022 оноос эхлэн ийнхүү гурав дах удаагаа дэвшүүлэн зорьсондоо хүлээ.
Төслийн зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа манай орны говь, хээрийн экосистемд хэрхэн нөлөөлж буйг судлах, мөн сөрөн тэсвэрлэх чадварыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өгөгдөлд суурилан тодорхойлж үнэлэх юм.
Газрын, хөрсний доройтол, цөлжилтөд өртөж буй Монгол орны эмзэг байгалийн экосистемүүд болох хээр, ойт хээр, говь, цөл зэрэг бүсүүдийг хамруулсан.
Өнгөрсөн есдүгээр сард Япон талын судалгааны багийнхан, мөн JICA, JST байгууллагын төлөөлөгч, мэргэжилтэн, зөвлөхүүд мониторингийн цэг байгуулах талбай дээр ажилласан.
Төслийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн шинэлэг тал нь экосистем, уур амьсгалын өөрчлөлтийн тоон өгөгдлийг цахим мониторингийн сүлжээгээр цуглуулах, орчин үеийн хиймэл оюуны аргаар боловсруулах, загварчлах, нэгтгэх боломжтой системчилсэн архитектур бүхий төвлөрсөн цахим экосистемийн цахим мэдээллийн платформд бий болгох, хөгжүүлэх юм. Нэгдсэн платформ хөгжүүлсний дараагаар хэрэглэгчдэд дөрвөн түвшинд мэдээлэл түгээхээр төлөвлөж байна. Үүнд:
- Судлаачдын түвшинд,
- Бодлого боловсруулагчид,
- Сонирхогч иргэдэд энгийн хэлбэрээр мэдээллийг түгээх,
- Иргэд, малчдад тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлыг таниулах юм.

Платформ нь зөвхөн төслийн хэмжээнд хэрэгжээд дуусахгүй, цаашид байнгын үйл ажиллагааг тогтвортой хангаж ажиллах юм. Мөн төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийг бэлтгэнэ. Тухайлбал, ахисан түвшний оюутнууд хамтрагч талын их сургуульд суралцаж төгсөх юм.
Төслийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд экологийн мониторингийн сүлжээ бий болсноор биологийн олон янз байдал, экологийн үйл явцын талаарх орон зайн мэдээллийг цуглуулах, шинжлэх зорилгоор газарзүйн мэдээллийн систем, агаар-сансрын зайнаас тандах судлал, хиймэл оюун, машин сургалт, цахим платформыг нэгтгэсэн шинэлэг арга, технологийг бий болгоно хэмээн зорьж байна.
Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах гэсэн тогтвортой байдлын зорилт, үүнтэй холбоотой Монгол улсын урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн экосистемийн чухал мэдээллийг бий болгоно хэмээн найдаж байна” гэв.
Энэ удаагийн төсөл 2026 оны 5 дугаар сараас эхлэхээр эцсийн бичиг баримтаа баталгаажуулан гарын үсэг зурж байна.