gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     1.14
  • Валютын ханш
    $ | 3560₮
Цаг агаар
 -12
Зурхай
 1.14
Валютын ханш
$ | 3560₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 1.14
Валютын ханш
$ | 3560₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Педофилийг хамгаалагч” гэж хашхирсан хүн рүү Трамп дунд хуруугаа гаргажээ

Б.Нямдарь
Дэлхийд
6 цаг 23 минутын өмнө
1
Twitter logo
Б.Нямдарь
1
Twitter logo
Дэлхийд
6 цаг 23 минутын өмнө
“Педофилийг хамгаалагч” гэж хашхирсан хүн рүү Трамп дунд хуруугаа гаргажээ Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтөй ашиглав

Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Детройт хот дахь Ford компанийн үйлдвэрт зочлох үеэр түүнийг шүүмжлэн хашхирсан хүний рүү дунд хуруугаа гаргажээ. Тухайн хүн АНУ-ын ерөнхийлөгчийг “педофилийг хамгаалагч” гэж дуудсан байна.

TMZ-ийн бичлэгт Трамп тухайн хүнийг зааж, “f— you” гэж амандаа хэлж байгаа мэт харагддаг. Энэ нь Эпштейний файлууд дахин олны анхааралд орж байхад Трамп тэдгээрийг үл тоомсорлосонтой холбоотой шүүмжлэл байж магадгүй юм.

Цагаан ордон уг бичлэг бодит гэдгийг олон хэвлэлд өгсөн мэдэгдлээрээ баталж, хашхирсан хүнийг “галзуу” хэмээн тодорхойлоод, Трамп “зүй ёсны бөгөөд хоёрдмол утгагүй хариу” өгсөн гэж мэдэгдсэн байна.

Трамп мягмар гарагт Детройт хотод илтгэл тавьж, эдийн засгийн талаар ярьж, өөрийн засаг захиргааг сайшаан, хүүгийн түвшинг бууруулахыг уриалсан юм. Энэ нь АНУ-ын Хууль зүйн яам Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллд мөрдөн шалгалт эхлүүлснээ зарласны маргааш болсон бөгөөд Трамп хүүгийн түвшинг бууруулаагүй гэж Пауэллийг удаа дараа шүүмжилж ирсэн билээ.

Трамп ба Эпштейний тухай товчхон:

Өдгөө нас барсан, бэлгийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх Жеффри Эпштейнтэй Трамп холбоотой гэх түүх 1980-аад оноос эхтэй. Трамп 2002 онд "New York" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Эпштейнийг “маш сайн залуу” хэмээн нэрлэж, тухайн үед түүнийг 15 жилийн турш таньж мэддэг байсан гэж хэлсэн бөгөөд “түүнийг надтай адилхан сайхан бүсгүйчүүдэд дуртай, тэдний олонх нь харьцангуй залуу гэж хүртэл ярьдаг” хэмээн онцолж байв. Дараагийн жилүүдэд хоёр эрэгтэй хамтдаа үдэшлэг, арга хэмжээ, уулзалтуудад оролцож байсан нь баримтжиж, гэрэл зурагт үлдсэн байдаг. Трамп Эпштейнтэй холбоотойгоор ямар нэгэн буруутай үйлдэл хийсэн, эсвэл Эпштейний гэмт хэргүүдийн талаар мэдэж байсан гэж албан ёсоор буруутгагдаж байгаагүй юм.

Эх сурвалж: Forbes.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан