gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.27
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.27
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Евразийн худалдааны хэлэлцээрээр шатахууны үнэ буурах бол тамхины импорт өсөх эрсдэлтэй байна"

Б.Азбаяр
Эдийн засаг
4 цаг 27 минутын өмнө
Twitter logo
Б.Азбаяр
Twitter logo
Эдийн засаг
4 цаг 27 минутын өмнө
"Евразийн худалдааны хэлэлцээрээр шатахууны үнэ буурах бол тамхины импорт өсөх эрсдэлтэй байна" МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхан

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр хэрэгжих шатандаа орж байна.

Үүнтэй холбоотойгоор экспортын боломж тэлэхийн зэрэгцээ импорт өсөж, дотоодын зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэх сорилт үүсэхийг “Евроазийн эдийн засгийн холбоо ба Монгол Улс: боломж, сорилт” хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор Н.Отгонсайхан хэлэхдээ, "Хэлэлцээр маань гурван жилийн хугацаатай буюу түр хэлэлцээр юм. Энэ хугацаанд Евразийн эдийн засгийн холбооны талаас 367 нэр төрлийн бараа, Монгол Улсын талаас мөн 367 нэр төрлийн бараан дээр хэлэлцээ хийсэн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван орон болох ОХУ, Казахстан, Беларусь, Киргиз, Армен улс руу Монгол Улсаас 367 нэр төрлийн бараа экспортлох боломж бүрдэж буй. Эдгээр бараанд гаалийн тарифыг хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт орсон. Зарим бараанд тодорхой хэмжээний квот буюу тоо хэмжээний хязгаарлалттай.

Энэ чиглэлээр өмнө нь олон судалгаа хийгдсэн. Зарим нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, худалдаа өснө гэж үзсэн бол зарим нь сөрөг нөлөөтэй байж болзошгүй гэж дүгнэсэн.

Гэхдээ хэлэлцээрийн процесс аль хэдийн урагшилсан. 2025 оны зургаадугаар сарын 27-нд талууд гарын үсэг зурсан. Үүний дараа улс орнууд соёрхон баталж эхэлсэн. Монгол Улс, Беларусь, ОХУ 2025 оны 12 сард баталсан. Дараа нь Армен гуравдугаар сарын 25-нд, Казахстан хоёрдугаар сард, хамгийн сүүлд Киргиз дөрөвдүгээр сард соёрхон баталлаа. 

Одоо бидний хийх ёстой зүйл бол дотоодын хууль тогтоомжоо эргэж харах Энэ хэлэлцээртэй зөрчилдөж байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Гэхдээ энэ нь зөвхөн Монголын асуудал биш, гишүүн орнуудын нийтлэг асуудал.

Өмнө нь Япон улстай хэлэлцээр байгуулах үед ийм нөхцөл үүсэж байсан. Жишээлбэл, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татвар дотоодын бүтээгдэхүүнд бага, импортынхонд өндөр байсан тул Японы тал тэгшлэх шаардлага тавьж байсан.

Одоо мөн адил нөхцөл байдал үүсэж байна. Хэлэлцээр хүчин төгөлдөр болох шатандаа орсон учраас бид бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.

Нэгдүгээрт, дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ хангах шаардлагатай. Тухайлбал:

  • Эрүүл ахуйн шаардлага
  • Стандарт
  • Гарал үүсэл
  • Оюуны өмчийн шаардлагууд юм. Эдгээрийг хангахгүй бол тарифын хөнгөлөлт эдлэх боломжгүй.

Хоёрдугаарт, хэлэлцээр хүчин төгөлдөр болохыг хүлээх биш, өдөр бүр бэлтгэл хийх шаардлагатай.

Гуравдугаарт, энэ хэлэлцээр нь голчлон барааны худалдаанд чиглэсэн. Гаалийн тариф буурахаас гадна тарифын бус шаардлагууд, гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зохицуулалтууд орсон. Үүнийг аж ахуйн нэгжүүд сайн ойлгож, ашиглах хэрэгтэй.

Хэрэв тодорхой салбарт асуудал гарвал хамгаалалтын арга хэмжээ авах боломж бий. Мөн хэрэгжилтийн явцад байнга судалгаа, дүн шинжилгээ хийх шаардлагатай.

Цаашид хэлэлцээрийг сунгах эсэх асуудал гарч ирнэ. Гурван жилийн дараа хянан үзэх гэх заалт орсон. Сунгах, өөрчлөх, цуцлах боломжтой гэсэн үг.  Тиймээс бид одооноос эхлэн бодлогын түвшний бэлтгэлээ хангах шаардлагатай.

Судалгаагаар ямар барааны экспорт, импорт нэмэгдэх боломжтойг тодорхойлсон. Гэхдээ аж ахуйн нэгж бүр өөрийн бүтээгдэхүүн дээр байнга судалгаа хийх хэрэгтэй.

Импортын хувьд Армен, Казахстан, Киргизээс ямар бараа орж ирэх вэ гэдэг сонирхолтой. Өмнө нь ОХУ-тай голчлон худалдаа хийдэг байсан бол одоо зах зээл тэлж байна. Экспортын хувьд, 

  • Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн (ноолуур, тэмээ, хонины ноос)
  • HS кодын 50-63 бүлгийн бараа (мал, амьтны гаралтай арьс шир, түүхий эд). Харин эдгээр төрлийн бүтээгдэхүүнд стандартын шаардлага өндөр тавьдаг онцлогтой. 

Хүнсний бүтээгдэхүүнээс гэвэл адууны мах, хурганы мах экспорт өсөх боломжтой байна. Харин бусад махны төрөл дээр өсөлт бага гэдгийг судалгаа харуулсаар байна. 

Импортын хувьд, 

  • Хүнсний бүтээгдэхүүн өсөх магадлалтай
  • Жимс, хүнсний ногоо нэмэгдэх боломжтой
  • Тамхины импорт өсөх эрсдэлтэй (одоогийн 30 хувь татвар буурвал)
  • Шатахуун, нефтийн бүтээгдэхүүний тариф буурна (импорт 7-8 хувь өсөх төлөвтэй)

Таван хувийн гаалийн татвар тэглэгдэх нь дотоодын үйлдвэрлэгчдэд өрсөлдөөн үүсгэнэ. Хэрэв ноцтой нөлөө үзүүлбэл хамгаалалтын арга хэмжээ авах боломжтой. Тиймээс энэ бүхнийг байнга судалж, дасан зохицох шаардлагатай.

Ерөнхийдөө 367 нэр төрлийн барааг 5 орны аль ч руу экспортлох, мөн тэндээс импортлох боломж бүрдэж байна" гэв. 

Түүнчлэн тарифын хөнгөлөлтийг ашиглаж чадвал бизнес эрхлэгчид дор хаяж 5-20 хувийн үр ашиг нэмэгдүүлэх боломжтойг онцоллоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан