gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     12.30
  • Валютын ханш
    $ | 3556₮
Цаг агаар
 -13
Зурхай
 12.30
Валютын ханш
$ | 3556₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 12.30
Валютын ханш
$ | 3556₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТҮҮХЭН БАРИМТ: 114 жилийн өмнөх энэ өдөр чухам юу болсныг тодруулах шинэ баримт, гэрэл зургууд

Түүхэн зураг
Өчигдөр
24
Twitter logo

Монголчууд тусгаар тогтнолын тухай харьцангуй сайн ойлголттой ард түмэн. Гэхдээ түүндээ ач холбогдол өгч түүхээ нэхэн санах ой санамж багавтар. Тийн авч Монгол Улс сүүлийн 30 гаруй жилийн дотор тусгаар тогтнол, түүх, түүхт хүмүүс, газар нутгийнхаа үнэ цэнийг мэдэрч, мэдэж, ойлгож, омогшиж яваа улс юм. 
 
Сүүлийн 20 гаруй жилийн туршид тусгаар тогтнолын утга учир, мөн чанар, агуулга, түүхэн үнэнийг мэдэх боломж нь судлаачдад нээлттэй болсон нь үндэсний болон дэлхийн улс орны архив, номын сан, эрдэмтдийн мэдлэгийн солилцоо, илэрч олдсоор буй шинэ баримтууд болно. Түүхийн ямарваа асуудлыг баримт түшиж, түүнийг мөшгин эрэлхийлж, мөн чанарыг нь ухаж ойлгосноор үйл явдал, эзэн бие илүүтэй тод болно. Судалгааны үр дүн нь сонирхогч хэн бүрт зөв мэдлэгийг хүртэх боломж олгож, ой санамжийг дархлаажуулна.

Тиймээс өнөөдөр тэмдэглэж буй Монголын тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойн энэ өдөр 114 жилийн өмнө чухам юу болсныг тодруулах хэдэн зүйл баримт, гэрэл зураг сүүлийн хэдэн жилд илэрч олдоод байна. 
 
Монголчууд Богд гэгээнд бат оршил өргөх үед буюу 1911 оны 8 сард Богд хан уулын Нүхтийн амнаа сэм чуулж, Манж Чингийн эрхшээлээс ангижрах, Хаант Оросоос дэмжлэг авах, Халхын хангуудын хүсэлт захидлыг Орост илгээх үйл явц эхэлсэн нь олон арван жилийн турш бусдын эрхшээлээс гарах, өвгөдийн Их төрийг сэргээх, төрт улсаа сэргээн тунхаглах, Монгол төрийг тусгаар тогтносноо олноо зарлах зорилгоор цагийн завшааныг ашиглан хявцаантай цаг үед зангарагтай цартай сэтгэж, нэгдмэл үзэл санаагаар “шашин, үндэс” юугаа аврахын төлөө маш богино хугацаанд олон зүйлийг амжуулж их ёслолоо хийх болсон.

Билгийн тооллын 1911 оны 12 сарын 16-наа Оросын шинэ тооллоор 12 сарын 29-ны гахай жилийн гахай сарын усан тахиа шинийн еснөө морин цагт Богд гэгээнийг хаан ширээнээ залж, төрийн их ёслол үйлдэж, шинэ засгийн газраа байгуулж, төрийн ёс, ёслолоо гүйцэтгэн олон монголчууд газар газраас Их хүрээний зүгт мөргөн залбирч, идээ цайныхаа дээжийг өргөж сүслэн байсныг тухайн үеийн Хүрээнээс илгээсэн захидлууд, цахилгаан мэдээ, нүдээр үзсэн хүмүүсийн тэмдэглэлд буй.  
Норвегийн тамхины компанийн төлөөлөгч Оскар Мамен төрөл Альфред Рустадтай хамт Их Хүрээнд ирсэн бөгөөд 1911 оны 12 сарын 29-ны Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж төрийн их ёслол үйлдэж Богд хааныг хаан ширээнд залах үйл явцыг алсаас ч болов үзсэн цөөхөн Европ хүмүүс болов уу.
1911 оны 12 сарын 29-ны эл өдрийн тухай биечлэн үзсэн Нямжав гүн, Магсар хурц, Л.Дэндэв, Г.Навааннамжил тэргүүтнээс эхлээд Ц.Пунцагноров, Л.Жамсран, О.Батсайхан, Г.Мягмарсамбуу нарын түүхчид нягтлан үзэж дурсаж, нэхэж бичицгээсэн. Гэвч тэдний бүтээлд хараахан ороогүй энэ өдрийг тодруулах хэдэн гэрэл зураг тэмдэглэл сүүлийн үед олдоод байна.

Норвегийн тамхины компанийн төлөөлөгч Оскар Мамен өөрийн төрөл Альфред Рустадтай хамт Их Хүрээнд ирсэн бөгөөд 1911 оны 12 сарын 29-ний Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж төрийн их ёслол үйлдэж Богд хааныг хаан ширээнд залах үйл явцыг алсаас ч болов үзсэн цөөхөн Европ хүмүүс болов уу.

Мэдээж Оросын консулын газрынхан болон Хүрээнд сууж байсан бусад хүмүүс байсан. Оскар Мамены ач хүү өвөө Оскар Мамены гэрэл зургийн болон тэмдэглэл, гар бичмэл зэрэг бүрэн цуглуулгыг түүнийг нас барснаас хойш нэгэн жарны дараа буюу 2016 онд Норвегийн Соёлын Түүхийн музейд хүлээлгэн өгсөн юм.

Миний бие тус мэдээг сонсож 2018 оны 4-р сард тус музейд очиж Оскар Мамений гэрэл зургийн цуглуулгыг бараг ихэнхийг үзэж танилцсан анхны монгол хүн юм. Тухайн үед нийт 6-7 мянган негатив, шилэн дардас, позитив байдлаар хадгалагдаж зургуудыг томилолтын богино хугацаанд хариуцсан ажилтан залуу судлаач Мариа Картвейтын ачаар үзсэн билээ. Бид хожим хамтран Оскар Мамены гэрэл зургийн цуглуулгаас 1911-1913 оны үед хамаарах 300 орчим гэрэл зургийг “Монгол орон Монголчууд” гэрэл зургийн 10 боть цувралын Х дугаарт Мариа Картвейт хэвлэн нийтлүүлсэн.

Мөн тэрбээр “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть цувралын 11 дүгээрт “Норвег дахь Монголын түүх, соёлын өв” хэмээх Оскар Мамений 1930-аад онд тусгайлан цуглуулсан эд өлгийн зүйлсийг нийтлүүлсэн. Харин түүний “Зүүнш зорчсон нь” тэмдэглэлийг Ж.Эрдэнэбат хэмээх хүн орчуулж нийтлүүлсэн юм. Түүний гэрэл зургийн цуглуулгад үеэл Альфред Рустадын авсан маш сонирхолтой 40 орчим зураг авсны дотор 1911 оны 12 сарын 29-ний эл өдрийн түүхэн үйл явдлыг харуулсан онцгой ховор зургууд байсан юм. Мөн өдрийн үйл явдлыг Оскар Мамен, Альфред Рустад хоёр илтэд анхааран сонирхож тун сонирхол татам тэмдэглэл бичсэн байдаг. 
 
Альфред Рустадын гэрэл зургийн дотор Монголын тусгаар тогтнолыг сэргээн тунхаглах тунхаг бичгийг Хүрээнд зарлан түгээснийг ард олон хэрхэн сонирхож буйг харуулсан гэрэл зургийг авчээ. Тухайн үед Халхын Хүрээний газраас олон монголчуудад зориулан тунхаг бичиг олныг гаргасан дотор энэ өдрөөс хэдхэн хоногийн өмнө Гадаад, Дотоодын олон монголчуудад илгээсэн нэгэн бичигт “...Олон Монгол шавь нар бүгдийн багш аврал итгэл хамгийг айлтгагч Очир дара Богд гэгээн таныг манай Монгол улсын хаанд өргөмжилж, эрдэнийн сууринд залж, ёслон мөргөж, их төрийн ёслолыг гүйцэтгэх маш сайн өдрийг сонгон үзүүлбэл энэ цагаагчин гахай жилийн арван нэгэн сарын есөн нь хишиг гариг, усан тахиа, энэ өдрийн морин цагийн эхний хувьд өлзий учрал бүрдсэний тул энэ цагт өргөмжлөн их ёслолыг гүйцэтгэх” болно хэмээн олон газарт илгээсэн байна. Зурагт тэрхүү их ёслолын тунхаг байсан болов уу.

Тунхаг зарлалыг тойрон үзэж буй Монголчууд. МСН-ОМС219-3.
 
Энэ өдөр Хүрээнд цаг агаар тогтуун таатай сайхан өдөр байсан гэж Оскар Мамен тэмдэглэсэн байдаг юм. Альфред Рустадын авсан тухайн үеийн Хүрээний цаг агаарын байдал хүн ардын байдлыг ажваас өнгө зүс сайтай дээл хувцсаа өмсөж, наадам цэнгэлд явж буй мэт хүүхэд багачуудаа хөтлөн, тал бүрээс хуран цуглаж буй байдалтай харагдана. Тухайн жилд Хүрээнд цас багатай, тогтуун сайхан байдалтай байсныг зургаас харж болно. Энэ цаг үе нь бараг ес эхлэх дөхсөн үе боловч налгар сайхан байдалтай байна.

Оскар Мамений тэмдэглэлд “Монголчууд эр эмгүй хуран цугларч, хамгийн сайхнаар хувцасласан байв. Монгол ноёд, эхнэрүүд дэгжин хээнцэр хүндэтгэл ёслолын хувцсаа өмссөн байхыг анх удаагаа харсан бөгөөд хэзээ ч үл мартагдах, хараад ханашгүй гайхалтай дүр зураг байсан. Орой дээрээ албан зэргийн жинс, ар руугаа унжсан тас хар тогосын өдөн отготой, шовгор булган малгай, өнгө хийцээрээ хуучин цагийн манж түшмэлийн дээлээс хол илүү уран шаглаас оёдолт дээл, хээ угалтай ёслолын гутал энэ бүхэн цогцоороо мөнгөн эмээлтэй, өнгө зүс шилмэл, омголон морьд унасан үлгэрийн баатрыг амилуулах ажээ. ... энэ мэт гайхамшигтай цугларсан олны зүг энгийн дүр байдалтай ирчихээд европчуудын сониуч зангаар өөрсдийгөө зөвтгөх нь зохимжгүйн дээр бид хамгийн сайхнаараа гоёсон ч энэхүү ард түмний хажууд хямдхан, молхи толхи харагдах буюу” хэмээн тэмдэглэснийг Ж.Эрдэнэбат ончтой сайхнаар монгол хэлнээ буулгажээ.

Тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах түүхэн үйл хэргийг үзэхээр явж буй Монголчууд. Хамгийн сайхан хувцас хэрэгсэлээ өмсчээ.  МСН-ОМС219-3.

Богд гэгээн, хатны хамт одоогийн Богдын музей байрлах Туулын хөвөөний ногоон ордноос 10 цагийн үед гарч, буун дуу тавьж олноо мэдэгдээд өмнө талдаа туг залж явсаар одоогийн Чингис хаан Үндэсний музейн суурь дээр байсан Дээд гурван сүмийн ташаа хүрэлцэн ирсэн байна. Богд гэгээн тэргүүтнийг Их шар ордны өмнө ийнхүү залран ирэхэд харъяа дөрвөн аймгаас цуглуулсан цэргүүд замын хоёр талаар эгнэн жагссан бөгөөд хутагтыг өнгөрөх агшинд мориноосоо бууж сөгдөн мөргөж хүндэтгэл үзүүлж байсныг Г.Навааннамжил, Оскар Мамен нар бичсэнийг гэрэл зургаас харж болно.

Энэ тухай Оскар Мамен “Жагсаал нэг их удалгүй бидний өмнүүр ирэхэд эхэнд нь хосгүй сайхан морьд унасан гайхамшигтай, үзэмж төгс хувцасласан олон ноёд, өндөр дээд албан тушаалтнууд түүчээлэн явах ажээ... цэргүүд цэнхэр дээлээр жигдэрч орос жадат буу үүрч, ташаандаа сэлэм зүүсэн байна. Түүний ард олон лам нар жагсан явах аж. Лам нарын ард хоёр тайган нохой дагуулсан түшмэл явж түүний ард шар торгоор өнгөлсөн жуузанд Богд гэгээн заларч яваа аж” гэсэн байна. Энд тэмдэглэсэн цэргүүдийн байдлыг харж болох гэрэл зургийг Альфред Рустад хальсанд буулгаж чаджээ. Мөн үеийн дараахан бололтой зурсан Богд хааны залрах ёслолын зурагт бараг энэ дэг хэвээр байсан бололтой.

Богд хаан Төрийн ордонд заларч буй төрийн ёслолын жагсаал. Чингис хаан Үндэсний музей.

Богд гэгээнийг залрах үед замын хоёр талаар жагссан цэргүүд цэнхэр өнгөөр ижилсэж хүлгийн сайныг унасан байв. Цэргүүд Богд гэгээнийг өнгөртөл эгнэн зогссон бөгөөд төрийн ордонд заларч орох хүртэл гадны хүмүүс ёслолыг үзсэн ч дотогш тэднийг нэвтрүүлээгүй байна. Богдын жууз тэргийг тал бүрээс нь шар өнгөөр бүрж, ноёдууд түүнийг түшин явсан байна.

Богд хааны заларч явдаг сүйх тэргийг төрийн их сайд Дайчин Чин ван Ханддорж, Далай ван Гомбосүрэн нар түшин яваа нь.

Богд гэгээн Төрийн их ордонд эрдэнийн сууринд заларч Монгол Улсын хаанаар өргөмжлөгдөн, Улсын Их дагиныг төрийн Цагаан дарь эхэд өргөмжилжээ. Хаанд есөн нүдний чандмань бүхий цагаан хаш тамгыг гардуулснаар Богд гэгээн Богд хаан хэмээн нэрийдэх болсон юм. Богд хааныг өргөмжилсөн дараа төрийн маш олон ёс, ёслол үйлдсэний нэг нь түүнд есөн цагааны бэлэг өргөсөн явдал юм. 

1911 оны 12-р сарын 29-ний өдрийн түүхэн үйл хэргийг баримтжуулсан зураг Оскар Маменаас гадна Оросын консул Любагийн зураг бий хэмээн зарим түүхчид бичдэг ч эдүгээ илэрсэн нь үгүй. Харин хэдэн жилийн өмнө Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо Оросын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт уг ёслолтой холбоотой нэлээд хэдэн зураг байгааг тус музейн судлаач М.Федорова танилцуулсан юм.

Жагсаалд оролцсон цэргүүдийн байдал.

Уг зургуудыг тус музейн сурвалжлагч гишүүн, Их Хүрээнд аптек ажиллуулж байсан Н.К.Гапанюк тухайн үед ёслолыг анхаарч цөөн хэдэн гэрэл зураг авсан бололтой.

Тус музейн сан хөмрөгч, язгууртан Д.Э.Ухтомский Н.К.Гапанюкд 2-р сарын 6-нд бичсэн захидалдаа тухайн өдрийн ёслолтой холбоотой зураг илгээхийг хүссэний дагуу 3-р сарын 22-нд бичсэн хариу захидалдаа 10-аад зургийг илгээсэн байна. Тэрхүү зурганд Богд гэгээний Төрийн Шар ордонд заларч буй байдал, Богд хаанд өргөж буй цагаан тэмээнүүд, есөн цагааны бэлэг, Богдыг хамгаалж яваа цэргүүд, баярын хувцастай ноёд, хатдын зургуудаас бүрджээ.

Хүрээнд байсан Н.К.Гапанюкийн аптек.

Уг зургаас үзвэл есөн цагааны бэлгийн морь тэмээг ихээхэн хүндэтгэл ёслолтойгоор залж байна. Уг зургуудыг удахгүй тусгайлан нийтлүүлэх болно. Энэ тухай Оскар Мамены болон Навааннамжилийн тэмдэглэлд нутаг нутгаас ирүүлсэн 300 цагаан зүсмийн морь, 100 цагаан тэмээг бэлтгэн хүзүүнээс нь булганы арьс зүүж, хамрыг мөнгөөр буйллан, шар торгоор бурантаглаж, морьдын хүзүүнд үнэгний арьс зүүж шар торгоор ногтолсон байжээ. 

Эрдэнийн сууринд суусан Богд хааны хөрөг.
 
Н.К. Гапанюкийн илгээсэн зургуудын дотор Богд хааны зураг гэж дараах зургийг илгээсэн байна. 
 
Ийнхүү 1911 оны 12 сарын 29-ны өдрийн үйл хэргийг бага боловч тэмдэглэж, гэрэл зургийн хальсанд буулгаж үлдээсэн цөөн хэдэн баримт зургийг товч танилцууллаа. Дэлхийн олон улс орны архив, номын сан, музей, хувь хүмүүсийн цуглуулгаас илэрч олдох буй за. 

"Чингис хаан" музейн захирал, Академич С.Чулуун

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан