- ҮЗЭЛ БОДОЛ -
"Бид тэвчиж болохуйц зардлаа танана, бүсээ чангална, зардлаа хэмнэнэ, төрийн данхар бүтцийг цомхотгоно, эмч, багш нарын цалинг нэмэхийн тулд төлөвлөсөн төсвөө бид таналаа шүү дээ, хар даа" хэмээн цээж дэлдэн тэд сайрхдаг ч ам ажил нь зөрсөн нэг томилгоо хийсэн нь саяхан Засгийн газрын бүтцэд орон тоо нэмж, шинээр 16 дэд сайдтай боллоо. Ингэснээр өмнөх "том" сайд нартай нийлээд нийтдээ жижиг, том 35 сайдтай боллоо, бид.
"Тэтгэвэр нэмэхгүй, улс орон мөнгөгүй гэдэг атлаа, дэд сайд томилж, цалин тавих мөнгөтэй юм байна" хэмээн иргэд шүүмжилж буй.
Олимпоос медаль авах, томоохон амжилт гаргахад бид хүн амын тоотойгоо харьцуулж "бидний цөөхөн монголчууд" хэмээн бахдам амжилтаараа дахиад нэг бахархдаг. Тэгвэл улс орныхоо хүн амтай дээрх тооны сайд нараа харьцуулж, хэдэн иргэнд нэг сайд ногдож буйг бусад орнуудтай харьцуулбал дараах дүр зурагтай байна.
| Улс | Нийт хүн ам | Сайд нарын тоо | 1 сайдад ногдох хүн ам |
| Монгол | 3,7 сая | 35 сайд | 109 мянга хүн тутамд 1 сайд |
| Герман | 84 сая | 17 сайд | 4,9 сая хүн тутамд 1 сайд |
| Бразил | 216 сая | 38 сайд | 5,7 сая хүн тутамд 1 сайд |
| Индонез | 280 сая | 48 сайд | 5,8 сая хүн тутамд 1 сайд |
| АНУ | 330 сая | 15 сайд | 12,7 сая хүн тутамд 1 сайд |
| Их Британи | 67 сая | 24 сайд | 2,8 сая хүн тутамд 1 сайд |
| Өмнөд Африк | 62 сая | 30 сайд | 2,1 сая хүн тутамд 1 сайд |
| Нигери | 200 сая | 45 сайд | 5 сая хүн тутамд 1 сайд |
| Япон | 124 сая | 20 сайд | 6,2 сая хүн тутамд 1 сайд |
| Нидерланд | 17,5 сая | 15 сайд | 1,17 сая хүн тутамд 1 сайд |