gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.08
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс Парламентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юу?

Э.Энхмаа
Улс төр
Өчигдөр
Twitter logo

УИХ-ын ТББХ-ны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Хэлбэр баахан ярилаа. Би агуулга руу оръё гэж бодож байна. Монгол Улс парламентын засаглалтай юм уу, Ерөнхийлөгчийн засаглалтай юу? Ерөнхийлөгч нь парламентад ажлаа тайлагнадаг юм уу, эсвэл парламентад Ерөнхийлөгч хичээл заадаг юм уу? Энэ асуудлаар бид сүүлийн 30-аад жил хэрэлдлээ. Би хүн яриагүй, битгий сүбьектив хүлээж аваарай. 

Үйлстөгөлдөр “бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд“ гэж хэдэн ч удаа хэлэв. УИХ-ын гишүүд нь “төрийн эрх барих дээд байгууллагын хувьд” гэж байна. Ингээд энэ хоёр институц хоорондоо мөргөлддөг. Хэн нь том юм бэ? гээд зодолддог.  Гүйцэтгэх засаглал гэж өнөөдөр үндсэндээ байхгүй боллоо.

Хууль тогтоох засаглалыг прокуророос далгайлгаж, нэг крантаар “гоожуулдаг” байсан бол одоо Цэцээр, Ёс зүйн дэд хороогоор, Улсын дээд шүүхээр “гоожуулах” юм байна. Санаа нь маш ойлгомжтой. Энэ төслийг батлахгүй бол ард нийтийн санал асуулга гээд парламентыг тараах асуудлыг ТББ-ын хэдэн нөхдүүд тавих юм байна. Ийм ойлгомжтой зүйл дээр 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлтэй хүчирхэг парламент үг хэлж чадахгүй тойруу утгаар ярьж байгаад харамсаж байна. Хэрэв Монгол Улс парламентын засаглалтай хэвээрээ бол ард түмэн зөвхөн сонгуулиар төрийн эрх барих эрхийг парламентад түр хугацаанд шилжүүлдэг. Өөр хэнд ч биш. Парламентын дархлаа гэдэг бол ард түмний өгсөн саналын эрхийг хамгаалж байгаа юм.

Энэ эрхэд ноцтойгоор халдах гэж байна. Тийм учраас судлаачид аа, та нар мөнгө өгсөн хүнийхээ л төлөө ярьдаг, за юу. Та нар Элбэгдорж Ерөнхийлөгчийг "алчихаад", одоо Хүрэлсүх Ерөнхийлөгчийг "алах" гээд битгий хоёр нүүр гаргаад суугаад бай. Энэ хуулиа яаралтай татаж авах хэрэгтэй. Ёс зүйн асуудлыг Парламент өөрөө дотроо ярья, УИХ-ын дарга аа. 

А.Үйлстөгөлдөр, Оюун-Эрдэнэ гишүүн маань жаахан бухимдалтай байх шиг байна. Та гэнэт сэрсэн юм шиг өнөөдөр парламентын засаглал гэж ярих эрхгүй. Та парламентын дархлаа ярих ёсзүйгүй хүн гэж бий бодож байна.

Та хамтарсан Засгийн газрыг тэргүүлэхдээ “хамтарсан” нэрийдлээр парламентыг сөрөг хүчингүй болгож, АН-ынхныг бүтээмжийн менежер гэдэг албан тушаалаар амыг нь таглаж, жинхэнэ парламентын дархлааг хязгаарлаж, өөрийнхөө эсрэг дуугарсан УИХ-ын гишүүдийг Та хар бэхийн хонгилоор явуулсан гэдгийг гишүүд хэлсэн гэхэд Байнгын хорооны хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Үйлстөгөлдөр дарга дэг барьж, асуултын хүрээнд хариулна гэж сануулан микрофоныг хаав. 

Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдахгүй бол ёс зүйгүй гэж дүгнэх нь ээ. Энэ хуулийг батлах нь туйлийн эрсдэлтэй гэдгийн маш тод жишээг Үйлстөгөлдөр дарга сая өөрийн үгээр илэрхийллээ. 

Юм эргэнэ, их өөрчлөгдөнө. Хэрвээ Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байсан бол Хэрлэн гишүүн та өнөөдөр энэ хуулийг баталъя гэж ярьж чадахгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан