Украины ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын тусгай элч Стив Уиткофф болон Трампын хүргэн, зөвлөх Жаред Кушнер нар Киевт айлчлал хийгээгүйг үл хүндэтгэсэн үйлдэл гэж шүүмжилжээ.
Дээрх төлөөлөгчид өнгөрсөн оны сүүл болон энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Москва хотод айлчилж, гал зогсоох асуудлаар ерөнхийлөгч Владимир Путинтэй олон удаа уулзсан.
Гэвч тэд албан ёсоор Украинд нэг ч удаа айлчлаагүй.
Үүнийг Зеленський "Москвад очоод Киевт айлчлахгүй байна гэдэг үл хүндэтгэсэн хэрэг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа шүүмжилжээ.
Тэрбээр “Бидэнд логистикийн хүндрэл байгааг ойлгож байна. Хэрэв тэд ирэхийг хүсэхгүй бол бид өөр улсад уулзаж болно” гэсэн байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын эхээр Зеленський АНУ-ын төлөөлөгчдийг Украинд айлчлах төлөвтэй гэж мэдэгдсэн ч АНУ, Израил болон Ираны дайн эхэлснээр энэ айлчлал цуцлагдсан аж.
АНУ, ОХУ, Украины гурван талын уулзалт хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сарын дундуур болсон.
Үүнээс хойш АНУ, Израилын талууд Иранд цохилт өгч, АНУ-ын анхаарал Орос, Укрианы дайнаас холдсоныг Зеленський дурдав.
Гэхдээ ямар ч тохиолдолд АНУ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь Украинд чухал болохыг онцолжээ.
2022 оны хоёрдугаар сард Орос, Украины дайн эхэлснээс хойш дөрвөн жил гаруй хугацаа өнгөрч байна.
Өнгөрсөн долоо хоногт нэг шөнийн дотор ОХУ-аас 700 гаруй дрон, пуужин Украин руу харваж, дор хаяж 18 хүн амь үрэгдсэн.
Үүний хариуд Украин алсын зайн дрон ашиглан Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч, боомт, үйлдвэр, нефтийн байгууламжуудыг онилсон гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: ВВС