Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Төрийн департаментын Хүүхэд хамгааллын компакт түншлэл, Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан Азийн сан болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй "Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь" төслийн хугацаанд хэрэгжсэн "Хил дээрх дамжин өнгөрөх ажиглалт" үйл ажиллагааны үр дүнг тайлагналаа.
![]()
Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, олон талын үйл ажиллагаа явуулдаг цөөн ТББ бий. Тэднийг нэг нь “Анбаунд Монгол ТББ”.
Тус байгууллага нь олон улсын сайн туршлагыг Монгол улсад 2017 онд нэвтрүүлсэн бөгөөд дамжин өнгөрөх ажиглалт төслийг эхлүүлэн хилээр дамжин өнгөрч буй зорчигчдоос хүн худалдаалах гэмт хэрэгт хохирох эрсдэлд буй зорчигчдыг урьдчилан сэргийлж, шаардлагатай тохиолдолд зохих үйлчилгээнд зуучлан ажилладаг байна.
Төсөл хэрэгжих хугацаанд буюу 2022 оны зургаадугаар сараас 2025 оны аравдугаар сарын хооронд эрсдэлд байж болзошгүй 14,163 зорчигчдоос асуулга, судалгаа авч хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл өгчээ. Мөн эдгээр зорчигчдоос эрсдэлт нөхцөлд байж болзошгүй 276 зорчигчийг тогтоож, 111 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, гэр бүлд нь аюулгүй буцаасан байна.

"ДЭЛХИЙ ДАХИНД ХҮНИЙ НАЙМААНЫ 50 САЯ ХОХИРОГЧ БИЙ"
Хүний наймаа нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг бөгөөд гэмт этгээдүүд бусдын эмзэг талыг ашиглан бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртүүлдэг. Дэлхий даяар тус гэмт хэргийн улмаас нийт 50 сая хүн хохирсон байдаг бөгөөд үүний 12.3 сая хохирогч нь хүүхдүүд.
Хил дээрх дамжин өнгөрөх ажиглалт нь хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэх явцад эрсдэлд буй зорчигчийг таньж тогтоох, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой олон улсад туршигдсан аргачлал юм. Тус ажиглалтыг хэрэгцээ, шаардлагаас хамааран хилийн бүс, зорчигч тээвэр, галт тэрэгний зогсоол, нисэх онгоцны буудал зэрэг газруудад хэрэгжүүлдэг.
Ажиглалт хэрхэн явагддаг вэ?
- Хүн худалдаалах гэмт хэргийн шинж тэмдгийг таних. Ажилтнууд хилийн боомтын зорчигчдын бүртгэл хийлгэх хэсэгт хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлийн шинж тэмдгийг таних ажиглалтыг гүйцэтгэдэг.
- Зорчигчдоос асуулга авах. Хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлд байж болзошгүй зорчигчийг таньж тогтоосны дараа тухайн зорчигчоос асуулга авна. Тухайн аяллын аюулгүй байдлын асуулгаар дамжуулан тухайн зорчигч эрсдэлд байгаа эсэхийг тогтооно.
- Зорчигчтой тусад нь ярилцах. Хэрэв асуулга авч байх үед нь хүн худалдаалах гэмт хэргийн шинж тэмдэг ажиглагдвал эрсдэлд буй зорчигчтой тусад нь уулзалтын өрөөнд ярилцаж, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгдөг. Энэ үед эрсдэлд буй хүнтэй хамт явж байгаа хүнээс эсхүл сэжиг бүхий зуучлагч этгээдээс тусад нь ярилцана. Мөн энэ шатанд насанд хүрээгүй болон бусад зорчигчдын ар гэртэй холбогдон мэдээлэл өгнө.
- Эрсдэлд буй зорчигчийн талаар мэдэгдэх, мэдээлэл солилцох. Ажилтнууд тухайн зорчигчийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн болон өндөр эрсдэлтэй буйг тодорхойлсны дараа хил хамгаалах байгууллагын холбогдох ажилтан чиглэлийн цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Ийнхүү холбогдох арга хэмжээг авч хамтран ажиллана. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл үүсгэнэ.
- Эрсдэлд буй зорчигч аяллаа зогсоох. Ажилтнууд нь хохирох эрсдэлд буй хүнийг буцаах маягтын дагуу эсхүл тухайн зорчигч хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн бол Анбаунд Монгол ТББ-ын хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид туслалцаа үзүүлэх журмын дагуу тухайн зорчигчийн болон холбогдох байгууллагын зөвшөөрлийг авсны дараа түр хамгаалах байранд байршуулна.
- Гэр бүлд нь аюулгүй хүлээлгэн өгөх. Түр хамгаалах байранд байрласны дараа тухайн зорчигчийн эрсдэлийн зэргээс хамааран аюулгүй байдлыг нь хангаж, гэр рүү нь аюулгүй буцаах эсхүл холбогдох байгууллагад холбон зуучилдаг.
Хэдий Замын-Үүд, Алтанбулаг, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг боомтуудад хийгдсэн ажиглалт нь хамгааллын тогтолцоог бодитоор сайжруулж байгаа ч салбар хоорондын уялдааг улам сайжруулах шаардлагатай. Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй хүүхэд байршуулах түр хамгаалах байрны зохицуулалт дутмаг байна. Иймд үүнд анхаарал хандуулах хэрэгтэй.
Мөн хилийн боомтод хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдлыг зохицуулах салбар дундын байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой тусгасан баримт бичигтэй болох нь нэн чухал байна" гэв.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал "Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг аль болох эрт таньж тогтоох нь аюулгүй байдлыг хангах арга хэмжээний урьдач нөхцөл болдог. Гэсэн хэдий ч Монгол Улс хохирогчийг таньж тогтоох нэгдсэн аргачлалгүй, хууль сахиулах байгууллагаас өөр салбарын ажилтан албан хаагчид хохирогчтой тааралдсан ч таньж мэдэх, тогтоох мэдлэг, мэдээлэлгүй байдаг нь судалгаанд дурдагдсан.
Иймд энэхүү судалгааг харгалзан хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчтой ажиллаж болохуйц боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллагын зэрэг алба хаагчдын гүйцэтгэх үүргийг тусгасан нэгдсэн аргачлал гаргах шаардлагатай.
Аргачлалыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас манлайлж, хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр ажилладаг бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран боловсруулах нь зүйтэй. Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой цаг хугацаа, баримт нотолгоо шаарддаг бөгөөд энэ хооронд хохирогч хамгааллын үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй тул “хохирогч байж болзошгүй” гэж таньж тогтоон хамгаалалтын арга хэмжээг авах шаардлагатай байдаг.
Мөн хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд баримтлах журмыг шинэчлэн боловсруулах хэрэгтэй. Ингэхдээ:
- 16 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг гадаад улсад суралцахаар явах үеийн зохицуулалтыг нарийвчлан тусгах
- Хууль сахиулах байгууллагаас олгож буй зөвшөөрөл авах тогтолцоог E-Mongolia болон E-Kids системд холбон цахимжуулах харилцааг зохицуулах
- Монгол Улсын иргэн хүүхдийг гадаад улсад гадаадын иргэнд итгэмжлэлтэйгээр явуулж байгаа харилцааг тодорхой зохицуулалттай болгох хэрэгтэй" гэв.
Хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны төв хэсэгт хохирогчийн аюулгүй байдал байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь нууцлаг байдлаар үйлдэгддэг тул хэргийг нотлохуйц баримт мэдээллийн цор ганц эх үүсвэр нь хохирогч болох нь бий.
Нөгөө талаар хохирогч нь бие махбод, сэтгэл зүйн хувьд асар их дарамтад өртөж, хохирсон байдаг бөгөөд энэхүү нөхцөл байдлыг үл хайхарч гэмт хэргийг нотлох арга хэрэгсэл гэж үзвэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа бүтэлгүйтэхээс гадна нууц далд хэлбэрт хэвээр үлдэж, ирээдүйн олон хохирогч үүсэх эрсдэлтэй байдаг байна.