gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     4.02
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 4.02
Валютын ханш
$ | 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бид бүгд "АНГАРАГИЙНХАН"

Б.Азбаяр
Соёл урлаг
2025-11-06
562
Twitter logo
Б.Азбаяр
562
Twitter logo
Соёл урлаг
2025-11-06
Бид бүгд "АНГАРАГИЙНХАН"

Сүүлийн үед гэрийнхэнтэйгээ байхаар л хэдэр ёдор зан гарч ирээд, орчлонгийн хамаг стрессээ тэдэндээ гаргаад байгаа юм шиг санагддаг болсон уу?

Тэгсэн хэрнээ, арай л ширүүлчихэв үү дээ гэж бодож гансраад л. Гэхдээ энэ хэдээс өөр хэн намайг ойлгох болж байна гэж өөрийгөө өмөөрч гомдоод л. Ойлголцохгүй л бол, ярилцахгүй л бол багтраад байгаа атлаа яаж эхний алхмаа хийхээ мэдэхгүй гацдаг даа.

Тэгвэл “Ангарагийнхан”-ий эргэн тойронд болж буй асуудлаар монгол гэр бүлийн элдэвтэй олон асуудлыг хөндөж, бүр шийдэл гарц руу хөтөлсөн олон ангит хөгжилтэй, хөнгөн жанрын кино /ситком/ нээлтээ хийх нь ээ.

Гэснээс “Мөрч”-II АОУСК удахгүй гарах сураг байна. Мөн сая дурдсанчлан "Ангарагийнхан", бас "ОННЦ ДҮМД" цуврал гээд биднийг ер уйдаах завгүй байлгах төлөвлөгөө "VOO"-д ундарч байна даа. 

За, эргээд "Ангарийнхан" киноны тухай ярихад, гэр бүлийн маргаантай асуудалд гарц хайна гэж хэлсэн дээ. Юу гэвээс өдөр тутмын амьдралыг хөнгөн, хөгжилтэйгээр харуулсан инээдмийн олон ангит кино нь гэр бүлийн харилцаа, уучлал, итгэлцлийн үнэ цэнийг сэтгэл зүйчийн тусламжтайгаар өгүүлнэ гэдгээрээ онцлог. 

Өөрөөр хэлбэл, үзэгчид бид хоолны ширээнийхээ араас цэнхэр дэлгэцээрээ сэтгэл зүйчтэй уулзах боломжтой юм. 

Тодруулбал, Монголын нийгэмд гэр бүлээрээ сэтгэл зүйчид хандах нь төдийлөн түгээмэл биш. Энэ үед, тус 34 ангит кино нь гэр бүлийн гишүүдээ илүү сайн ойлгох аялал болох нь ээ. 

Тус бүтээлд гурван хүүхдийн эцэг эхийн өдөр тутмын амьдрал, санхүүгийн бэрхшээл, ажил амьдралын дарамтаас үүдэлтэй харилцааны сорилтыг харуулж, өсвөр насны хүүхдүүдтэй эцэг эх болон өрх тусгаарласан гэр бүлд хадмын хэт оролцоог даван туулахын тулд сэтгэл зүйчийн тусламжийг авч буйгаар өрнөнө.

Ямар ч бэрхшээл тохиолдсон гэр бүлээ хадгалж үлдэхийг сонгож буй түүхийг үзүүлэх энэхүү цувралын анги бүр нь өөр өөр асуудлыг хөндөн, шийдэл, ухаарал, өөрчлөлтийг үзэгчдэд хүргэх юм.

Тус киноны анхны хувилбар Израилын “United Studios” компанийн бүтээл болох “La famiglia” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болж байсан. Эл инээдмийн олон ангит кино нь дэлхийн 11 улсад амжилттай хэрэгжсэн төсөл гэдгийг дурдах нь зүй.

Харин монгол хувилбарыг “Туг пикчерс” кино компани албан ёсны эрхтэйгээр хүргэхэд бэлэн болоод буй нь энэ юм.

    Киноны гол дүрүүдэд жүжиглэлт ур чадвараар хэдийн олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жаатай жүжигчид болох МУСТА Ж.Алтаншагай, МУСТА Г.Нарансолонго, МУГЖ О.Гэрэлсүх, АЖ С.Сарантуяа нар тогложээ.

      Тэгвэл хүүхдүүдийн дүрийг нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулж, 600 гаруй хүүхдээс О.Энхжин, У.Ану-Үжин, А.Эрхэмсүлд нар шалгарсан байна. 

        Киноны ерөнхий найруулагчаар МУСТА С.Баттулга ажилласан бөгөөд бүтээлийн зураг авалт бүтэн 3 сарын турш үргэлжилсэн аж. Ингэхдээ “Монгол кино үйлдвэр” студид бодит гэрийн уур амьсгал шингэсэн павильон, интерьерийг шинээр бүрдүүлэн ажиллажээ. 

        Таны гэр бүлийн танил уур амьсгал, дурсамжит мөч, бодит амьдралыг харуулах, орчин цагийн хэллэгээр бол ёстой жинхэнэ "үзээтэй" "Ангарагийнхан" кино маань энэ сарын 6-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн "Mobihome" болон "VOO" платформын видео санд пүрэв, баасан гарагуудад нэмэгдэж орох юм. 

        Монгол гэр бүлийн тухай бодит, халуун дулаан өгүүлэмжтэй, инээд, ухаарал, ойлголцол, хайр халамжийг нэг дор мэдрүүлэх шинэ үеийн “Ангарагийнхан” уран бүтээлээ өнөөдрөөс эхлэн хүлээн авч үзээрэй. Бид бүгд "Ангарагийнхан".

        Twitter logoPost
        gogo logo
        gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

        © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан