gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Манай шинжлэх ухааны салбар их жижиг. Бордюрийн компанийн жилийн төсвөөс ч багыг зарцуулдаг"

Б.Эрдэнэчимэг
Миний санал болгох ном
2025-07-31
305
Twitter logo

“Гэж юу вэ” цувралыг бүтээгч А.Доржпаламыг ТАНД САНАЛ БОЛГОХ НОМ буландаа урьсан юм. Тэрээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн видео бичлэгээрээ танигдсан нэгэн. Явган цэргийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжилтэй ч хоббигоо хөгжүүлсээр контент бүтээгч болсон түүний түүх их сонирхолтой.

ХАРАМСАЛТАЙ НЬ, ОЛОН ХҮН ХЭН БОДИТ БАРИМТ ЯРЬЖ, ХЭН БУСДЫН ТАРХИ УГААЖ БАЙГААГ ЯЛГАХГҮЙ БАЙНА 

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Би контент хийгээд зургаан жил, телевизийн нэвтрүүлэг хийгээд гурван жил болжээ. 26 настай. Хоббигоо бусадтай хуваалцахаар танин мэдэхүйн цувралаа 2019 онд эхлүүлсэн.

Сонирхлоороо контент хийж эхэлсэн ч олон хүн үзээд байхаар илүү нухацтай хандах болсон. Ном орчуулахын тулд энэ ажлаа түр завсарласан байв.

-Та явган цэргийн удирдагч мэргэжилтэй юм байна. Танай гэрийнхэн дунд цэргийн хүн бий юу?
-Өвөө цэргийн хүн болохоор надад Тэмүүжин өрлөг гээд цэргийн тусгай сургууль нээгджээ гэсэн юм. Ач нар нь цэргийн салбарт ажиллаагүй, би л үлдсэн байв (инээв). Чи энэ сургуульд ор гэж шууд хэлээгүй ч намайг дагуулж тэр сургуулийг үзүүлэхэд гэрийнхэн надаас миний саналыг асуусан. Тухайн үед “Суворовын сургууль” кино ч гарч таарсан. Манай үеийнхэн тэр кинонд их автсан.

Би нийт арван жил цэргийн сургуульд сурсан.

Монголд ч ийм сургууль нээгдсэн нь гоё санагдан, 12 настайдаа элссэн. Би нийт арван жил цэргийн сургуульд сурсан. Есдүгээр ангид байхдаа Туркийн ахлах сургууль руу явсан юм. Манай сургуулиас жил бүр гурван хүүхдийг явуулдаг байв. Эхэндээ цэргийн хувцас, эх оронч үзэл гээд л бүх зүйл сайхан.

Туркийн цэргийн сургуульд хоёр мэргэжлээр сургадаг. Нэг нь цэргийн, нөгөө нь энгийн. Цэргийн мэргэжлийг хоёр жилд эзэмших тул энгийн мэргэжил давхар эзэмшүүлдэг. Би олон улсын харилцаагаар сурсан. Миний цэргийн мэргэжил бол явган цэргийн удирдлага.

Зарим улс хоёр жилд цэргийн мэргэжилтнүүдээ бэлддэг. Турк офицеруудаа шинжлэх ухааны мэдлэгтэй байх ёстой гэж үздэг тул дөрвөн жил бэлддэг.

Нэлээн хэдэн жил сураад үүний утга учир юу вэ, эх оронч байдал гэж юу вэ гэж бодож эхэлсэн. Сургуулиа төгсөөд, нутагтаа ирж, монголын хөрсөн дээр буусан. Их сургуульд сурч байхдаа дадлагаа Монголд хийсэн юм. Манай батлан хамгаалахын тогтолцоо их алдаатай, бүтээмж муутай, өөрчлөх хэрэгтэй ч их хэцүү гэж бодсон.

Мэдээж, монгол, туркийн арми их ялгаатай. НАТО-гийн соёл, уламжлал их өөр. Мөн манай армид туркт төгсөгчид цөөн. Голдуу ОХУ-д сургадаг.

Туркийн батлан хамгаалах салбар өндөр хөгжсөн, офицеруудаа багаас нь эрчимтэй бэлддэг, сайн хангамжтай юм билээ. Истанбул хотод цэргийн ахлах сургуульд сурахад их сонирхолтой байв. Надад туршилт юм шиг санагдсан. Биднийг их завгүй байлгадаг. Тэр үеэ эргээд дурсахад сайхан байна.

Яваандаа би цэргээр явахгүй юм байна, өөр зүйл хийх ёстой гэдгээ ойлгосон. Тэр нь контент байж таарсан. Их сургуульд байхад “Тэнгэр” телевизээс надтай холбогдон,төгсөөд ирж ажиллаарай гэсэн юм.

-Багадаа очсон болохоор турк хэлийг хурдан сурсан уу?
-Нэг жил хэлний бэлтгэлд сурсан. Ер нь турк хэл сурахад амархан. Хэлний бэлтгэлээс хойш л жинхэнэ амьдрал эхэлсэн. Надаас жилийн өмнө ирсэн монголчууд хэлээ сайн давтаарай, ахлах сургуульд хэцүү юм байна гэдгийг анхааруулсан юм.

Истанбул хотод, далайн эрэг дээр байдаг, Кулэли гээд элитүүдийн сурдаг ахлах сургуулийг төгссөн. Туркууд өөрсдөө энэ сургуульд орох гэж нэлээн бэлддэг, өрсөлдөөнтэй сургууль байсныг сүүлд мэдсэн. Ататурк сурсан сургууль юм билээ.

Хүүхдүүд нь хичээлээ л хийдэг байв. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг хамт сурсан хүүхдүүд надад их нөлөөлсөн. Хоёр жил Истанбулд, дөрвөн жил Анкарад сурсан.

-”Гэж юу вэ” цуврал хэрхэн төрсөн түүхийг хуваалцаач.
-Манай сургуулийн арваад Монголчууд клуб байгуулсан. Долоо хоног бүр уулздаг. Уулзаад юу хийх үү гэж ярилцан, нэг нь бусдадаа илтгэл тавьж, юу сурснаа хуваалцахаар тохирлоо. Монгол хэлээрээ ярих нь энэ уулзалтын бас нэг зорилго.

Эхэндээ их идэвхтэй байсан ч сүүлдээ гурван гишүүн л тунаж үлдсэн. Нэг нь би. Бид гурав бие биелээ уншсан номоо ярихаар тохирлоо. Ингэвэл тухайн номын талаарх мэдээлэл бидэнд илүү сайн үлддэг.

Цар тахал гарсан үе байсан тул цахим сүлжээ, youtube сувгийг хүмүүс хэрэглэх нь эрс нэмэгдсэн үе. Бид гурав өөр өөрсдийн youtube сувгийг нээж, мөнгөө цуглуулж микрофон авч, анхны бичлэгээ хийсэн. Видеогоо эвлүүлж сурсан. Гурван тусдаа суваг байснаас нэг суваг хамтдаа хөгжүүлье гэж ярилцан, “Гэж юу вэ” гэж нэрлэсэн. Би хоёрдугаар курсийн оюутан байв.

Анх удаа хийж байгаа болохоор эхний бичлэгүүдийг эвлүүлэх хэцүү байсан. 2019 оноос хойш нийт 200 дугаар гаргажээ. 210 мянган дагагчтай болсон нь манай улсын насанд хүрэгчдийн нийт тоотой харьцуулахад чамлахааргүй. Нэг сая дагагчтай, монгол контент бүтээгчид хэд хэд бий. Бид дагагчийн тооноос илүүтэй хүмүүс юуг ойлгов, цааш нь түгээсэн үү, манай контентоос ишилсэн үү гэдэгт анхаардаг.

Шинжлэх ухааныг зарим хүн түүхий баримтууд, тоонууд гэж боддог. Үнэндээ нарийн логик, философи, аргачлал ард нь бий. Учир шалтгааны энэ хэлхээсийг хүмүүст тайлбарлах зорилготой.

Үнэнийг хэлэхэд би дунд сургуульд байхдаа шинжлэх ухаан сонирхдоггүй байв. Хичээлдээ бол сайн байсан.

-Нэрээ яаж сонгов?
-Тухайн үед хиймэл оюун ухаан байсангүй. Гүүглээс л хайлт хийнэ. Монголоор хайхаар үр дүн муутай. Жишээ нь, хар нүх гэж юу вэ гээд хайвал бараг л мэдээлэл олдохгүй. Туркээр бичихээр олон мэдээлэл олддог. Нийтлэл бичдэг, түүнийгээ хуваалцдаг турк хүмүүс их.

“Хувьслын мод” гэсэн нэртэй цахим хуудаст хүмүүс өөрсдийн бичвэрээ хуваалцдаг, аливаа юмс үзэгдлийг тайлбарладаг. Ийм сайт байгуулж, монголоор хайхад илэрц гаргадаг болгохын тулд энэ нэрийг сонгосон юм.

Одоо таван хүн манай багт байнга ажиллаж байна. Хагас цагаар ажилладаг хүмүүстэйгээ нийлүүлбэл наймуулаа. Контентоос гадна жилд нэг удаа шинжлэх ухааны эвэнт зохион байгуулдаг. Мөн физикийнхэн, биологийнхныг оролцуулсан, цомхон уулзалтууд зохион байгуулж байна.

-Туркт цэргийн сургууль төгссөн атлаа яагаад тэс өөр салбарт ажиллах болов?
-Үнэнийг хэлэхэд би дунд сургуульд байхдаа шинжлэх ухаан сонирхдоггүй байв. Хичээлдээ бол сайн байсан. Сайн гэдгийг дүнгээр л илэрхийлнэ. Гэхдээ тухайн сэдвээ бүрэн ойлгоогүй байснаа Туркт ирээд мэдсэн. Боловсролын тогтолцооны ялгааг анзаарсан. Тэнд шал өөр агуулгыг, шал өөр арга барилаар заасан.

Монголд томьёо их заадаг бол тэнд практикт илүү төвлөрнө.

Би олон улсын харилцаа сонгосон тул нийгмийн хичээл голдуу үздэг байв. Нэг удаа хувьслын биологитой холбоотой ном уншиж, их цочирдсон. Юу болоод байна аа гэж бодсон.

Хувьслын биологи их сонирхолтой. Их олон асуултад хариулт өгдөг, олон асуулт гаргаж ирдэг. Тэр номоос хойш огт өөр зүйл сонирхдог болж, хувьслын биологийн тухай уншиж эхэлсэн. Биологи физик, хими, цааш явсаар квант руу ордог. Шинжлэх ухаанд илүү сонирхолтой болсон.

”Хувьслын механизмууд” номын Зохиолч нь турк хүн. Энэ хүн “Хувьслын мод” цахим хуудсыг мөн бүтээсэн. Энэ цахим хуудсанд хувьслыг тайлбарласан, богино бичвэрүүд бий. Туркийн сурах бичгээс хувьслын тухай хэсгийг хасах шийдвэр гарсан юм. Эрдэмтэд хүчтэй эсэргүүцэн, хэсэг бүлгээрээ нэгдэж эхэлсэн. Сурах бичгээс хасвал бид энэ сэдвийг цахимаар, системтэйгээр заана гэсэн юм.

Энэ цахим хуудаснаас би их зүйл сурсан. Тэд хэр баргийн багш зааж чадахгүйгээр, сонирхолтой аргаар заадаг. Хичээл уйтгартай байдаг. Контент болгочихсон тул дараагийнхыг нь хүлээдэг байв.

Иймэрхүү байдлаар контент хийвэл боловсролд хувь нэмэр оруулах юм байна гэж бодсон.

Ингээд дандаа баримтат ном л уншдаг болсон. Нэг хэсэг хувь хүний хөгжлийн номууд уншаад бүгд адилхан агуулгатайг ойлгосон. Голдуу туркээр уншдаг. Ноднин Турк явахдаа чемодон дүүрэн номтой ирсэн. Цахимаар мөн уншдаг.

Гэхдээ би Монголд ирээд оюутан байх үе шигээ ном уншихгүй байна. Ном уншихгүй байгаагаа саяхан анзаарсан. Сайтуудаас мэдээлэл авч, номын товчлол уншдаг болчихсоноо мэдсэн. Ингэж болохгүй гэж бодон, дахин уншиж байна. Мөн англи хэл дээр унших гэж хичээж байна.

Магистрын зэргээ шинжлэх ухааны харилцаа холбоо (science communication) чиглэлээр англиар ярьдаг улсад хийх бодолтой. Манайд энэ чиглэл одоогоор сул байна. Хүүхдүүдэд шинжлэх ухааныг заах, залуучуудад тайлбарлахаа зогсоож болохгүй. Үүнийг зогсоовол иргэд, эрдэмтдийн хоорондох зай улам холдоно.

Хүмүүс шинжлэх ухаанаас холдохоор буруу, харанхуй руу зүглэдэг. Гэтэл эрдэмтдээс судалгаагаа олон нийтэд тайлбарла гэж шаардах болохгүй. Тэд өмнөх ажлаа л хийх үүрэгтэй шүү дээ. Иргэд, эрдэмтэдтэйгээ ойлголцохоо болих нь их аюултай. Бид үүнийг уран, вакцин гэх мэт чухал сэдвээс харлаа.

Хүүхдүүдэд шинжлэх ухааныг заах, залуучуудад тайлбарлахаа зогсоож болохгүй. Үүнийг зогсоовол иргэд, эрдэмтдийн хоорондох зай улам холдоно.

Эрдэмтэд ярихаар ойшоохгүй, тэдний үг үнэ цэнгүй болжээ. Нэг инфлүүсэр гарч ирэн, бичлэг хийхээр үгэнд нь итгэж, тархиа угаалгаж байна. Энэ нь улс төрийн шийдвэрт нөлөөлдөг. Ураны тухайд гэрээ байгуулчихлаа. Вакцины хувьд олон хүн амиа алдсан, хүүхдүүд эндсээр байна.

Иймээс олон нийтийг судлаачидтай холбох гүүр, харилцаа холбоог зохицуулах хүн заавал байх ёстой. Энэ оны төсвийг танахдаа шинжлэх ухааны хөрөнгө оруулалтуудыг зогсоосон. ШУА-ийн орон тоог цөөлөх гэнэ. Тэгэхээр судалгаанууд, төслүүд зогсоно. Хүмүүс эхнээсээ ажлаасаа гарч байна. Тэднийг хамгаалах хүн алга, эрдэмтэд дуу хоолойгоо яаж хүргэхээ мэддэггүй. Чимээгүй л дээрэлхүүлдэг.

Уг нь манай шинжлэх ухааны салбар их жижиг. Бордюрийн нэг компанийн жилийн төсвөөс ч бага мөнгө зарцуулдаг. Гэтэл тэр мөнгөө татах нь.

-Ураны баяжмалыг тайлбарласны дараа ил далд дайралтууд их ирсэн үү?
-Троллууд маш их байдгийг мэдэрсэн. Санхүүжилт нь зогссон юм болов уу, нэг өдөр бүгд зэрэг алга болчихсон. Өдөрт 100 коммэнт бичдэг байснаа гэнэт алга болцгоосон.

Харамсалтай нь олон хүн хэн бодит баримт ярьж, хэн бусдын тархи угааж байгааг ялгахгүй байна.

-Таныг номд дуртай болгосон зохиолч эсвэл ном?
-Америкийн зохиолч Карл Саганы ”Космос” ном намайг шинжлэх ухаанд дурлуулсан. Энэ номыг турк хэлнээс орчууллаа. Энэ номоос олон чиглэлийн, ерөнхий ойлголт авна. Космос нь ертөнц гэсэн утгатай. Энэ ном ертөнцийн тухай юм уу гэхээр бас тийм биш. Түүх, философи, физик, биологи, одон орны томоохон эрдэмтдийн түүх намтар багтсан. Мэдлэгийн аялал шиг ном байгаа юм.

Ямар ном орчуулах вэ гэж бодож байгаад энэ номыг сонгосон. 45 жилийн өмнө бичсэн ном боловч өнөөг хүртэл энэ номыг монгол хэл рүү орчуулаагүй нь харамсалтай санагдсан. Энэ гайхалтай мэдлэгээс тасарчихсанд нь эмзэглэсэн. Манайд голдуу уран зохиолын ном орчуулж байна. Танин мэдэхүйн ном цөөн орчуулж байна. Ширээн дээр юу байна, хүн түүнийг л уншина. Телевизээр юу гарна, түүнийг нь үзэж, номын дэлгүүрт байгаа номыг л уншина. Энэ бүхнээр төлөвшинө.

Шинжлэх ухаанаас тасарчихсан, бүхэл бүтэн үе бий болчихлоо. “Космос” таны суурь мэдлэгийг тэлнэ. Уншихад эвтэйхэн, урсаад л. Зохиогчийн эрхийг нь хайтал "Монсудар" авсан байв. Тэдэнтэй зөвшилцөн, би эхний долоон бүлгийг л орчуулж, үлдсэнийг нь найз маань орчуулсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сард номоо хэвлүүллээ.

Нэг жилийн хугацаанд англи, турк эхийг нь харьцуулан орчуулсан. Бөөн юм болж дуусгалаа. Шинэ сорилт байв. Өдөрт дөрвөн цагийг орчуулгад зарцуулах ёстой юм байна.

-Та тэгэхээр контентын бүх хэлбэрээр буюу видео, сэтгүүл, ном гээд олон төрөлд ажиллаж байгаа юм байна.
-Тийм байна. Ном орчууллаа, сэтгүүл гаргаж, телевизийн нэвтрүүлэг хийж байна. Хааяа мэдээ бэлддэг.

-Одоо ямар ном уншиж байна вэ?
-Айн Рэндийн ”Өөрийгөө бодох нь ариун үйлс”. Философийн ном тул чимээгүй орчинд, төвлөрч, удаан унших ном байна лээ. Утсаа ухахын оронд ном уншъя гээд ажил руугаа аваад ирсэн. Орчуулагч “Томьёо бодъё” ахын “Цаг хугацаа оршдоггүй" номыг мөн эхлүүлсэн.

Орчуулагч “Томьёо бодъё” шинжлэх ухаан, философийн номуудыг их сайн орчуулдаг. Энэ хүний орчуулсан бүх номыг уншсан. Монголын хамгийн сайн орчуулагч. Хэцүү ойлголтуудыг монгол хэл рүү “урсгаж” орчуулдаг.

Энэ хүний блог дахь бичвэрүүд надад их нөлөөлж, шинжлэх ухаанд дурлахад нөлөөлсөн.

-Олон хүнд шинжлэх ухаан, философи хүнд сэдэв санагдана. Хааяа уран зохиолын ном, аян замын тэмдэглэл уншдаг уу?
-Үгүй. Сонгодог уран зохиолын номууд гоё л доо. Зохиолч Достоевскийн философийн асуултууд гаргахуйц ном хааяа уншдаг. Сүүлийн үед шүлэг унших дуртай болсон.

Унших явцад гоё атлаа дараа нь үлдэцгүй номууд уншихаар цагийн гарз. Би уран зохиолын ном уншаад ажилдаа ашиглахгүй тул ажлын онцлогоос хамаарч номоо сонгодог.

-Танд хамгийн их урам зориг өгсөн ном?
-Туркийн зохиолч Чари Мэрт Бакыржигийн “Хувьслын механизмууд” номыг дахин хэлнэ. Сургуулийн номын сангийн гадна “Залуу хүний заавал унших 100 ном” гэсэн жагсаалтаас анх энэ номыг хараад, уншсан. Түүнээс би өөрөө сонгож уншаагүй, сургуульд биднийг хүчээр уншуулдаг байв.

Тэгэхээр сургуулиуд хүүхдүүдийг чиглүүлж, ном унших дадалтай болоход нь тусалж чадна. Мөн Ричард Доукинсийн “Хувиа хичээсэн ген” ном хувьслын биологийг тайлбарласан.

Сүүлийн үед шинжлэх ухааны номуудыг монгол хэл рүү орчуулах нь нэмэгдлээ. Трэнд энэ чиглэл рүү хазайж байна. Өмнө нь бэстсэллэрийг нь хараахаар арвуулаа уран зохиолын ном байхыг харахад гунигтай байв. Гэхдээ одоо ч баримтат гэсэн атлаа манифэсттэй холбоотой номууд байна.

Бэстсэллэр 1, 2 гэх мэтээр дугаарлахаар сүргийн психологиор, олон хүн энэ номыг уншиж байна гэж бодон, уншигчийн сонголтод нөлөөлдөг.

-Тэгэхээр хэвлэлийн газрууд нийгмийг соён гэгээрүүлэхэд том үүрэгтэй юм байна.
-Тийм, гэхдээ мөнгө олох ёстой тул олон нийтэд юу таалагдана, түүнийг сонгон хэвлэх нь бизнесийн зарчим. Номын баярыг жил бүр өрнө хүрээнд зохион байгуулж, олон хүн зорьж очдог. Энэ салбарт ирээдүй бий.

-Манай орчуулагч нар шинжлэх ухааны нэр томьёог монгол хэл рүү орчуулах нь бага. Зарим нь орчуулах ёстой гэж үзэг бол зарим нь англиар хэрэглэх нь зөв гэдэг.
-Энэ их том асуудал. Гадаад нэр томьёог эх хэл рүүгээ утгачлан орчуулах тал дээр БНТУ их сайн ажилладаг, олон жилийн уламжлал тогтсон юм билээ. Зарим үгийг гадаадаар нь үлдээдэг. Мөн олон нийтийн дунд нэр томьёог хэн хамгийн оновчтой орчуулах вэ гэсэн уралдаан зарладаг. Зарим гадаад үгийг орчуулахгүй ч үсгийг нь сольж, туркжуулдаг.

Манайд орчуулагч нар өөр өөрсдийн дураар гадаад үгийг орчуулж байна. Буруу орчуулж, тэр нь хэвшчихвэл бид хоорондоо ойлголцоход хэцүү болно.

Энэ нь цаашлаад сурах үйл явцад ч сөргөөр нөлөөлдөг. Бид цахим хуудсандаа толь бичгийн хэсэг нээсэн. Уг нь эрдэмтэд энэ ажлыг хийх ёстой ч орчуулагч, сэтгүүлчдийн нуруун дээр байна.

Жишээ нь, гарагуудын нэрийг оноосон нэр учир томоор бичих ёстой. Гэтэл бид жижгээр бичдэг. Энэ мэтээр нийтээрээ зарим үгийг буруу бичиж хэвшсэн.

МОНГОЛЫН ИНФЛҮҮСЭРҮҮД ХӨӨРХӨН ХҮМҮҮС БАЙДАГ. ГЭХДЭЭ ҮЗЭЛ БОДОЛ НЬ СОНГУУЛИАР Л ИЛ БОЛДОГ 

-Ном худалдан авахдаа юуг анхаардаг вэ?
-Хамгийн их борлуулалттай 10 ном гэх мэтээс сонгодоггүй. Бусад хүмүүсийн зөвлөсөн номыг уншдаг.

-Технологийн өнөө үед зарим залуус уншихад ач холбогдол өгөхгүй байх шиг. Энэ нь одоо мэдэгдэхгүй ч алс хэтдээ лав сайныг дагуулахгүй байх. Та үүнтэй санал нийлэх үү?
-Би цагаа хэмнэх гэж аудио ном их сонссон. Мөн хялбарчилсан контентууд үзэж, номын товч тайлбар уншдаг байв. Гэвч эдгээр нь сөрөг нөлөөтэй. Аудио ном сонсох, номыг бодитоор унших нь хүний тархинд өөр өөр нөлөөтэй.

Ном байнга уншдаг, уншдаггүй хүнтэй харьцуулахад алзхэймэрт өртөх магадлал гурав дахин бага байдгийг судалгаагаар нотолсон. Тэгэхээр унших их чухал.

Видео үзэх нь амархан тул биднийг донтуулж, бид дахин дахин үзэх хүсэлтэй байдаг. Харин ном уншихын тулд та биеэ, сэтгэлзүйгээ, орчноо бэлддэг. Ингэснээр төвлөрч, уншингаа төсөөлдөг.

Видео үзэхээр бидний тархи төсөөлөх шаардлагагүй. Мөн ном унших явцад, дараагийн бүлгийг эхлүүлэхээс өмнө би сая юу ойлгов гэх мэтээр тархи ажиллаж ядардаг. Энэ нь тархинд дасгал болдог юм байна.

Мөн ном байнга уншдаг хүн уншдаггүй хүнтэй харьцуулахад алзхэймэрт өртөх магадлал гурав дахин бага байдгийг судалгаагаар нотолсон. Тэгэхээр унших их чухал. Эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Гэхдээ ямар ном унших нь чухал биш. Уншихаа зогсоож огт болохгүй юм билээ.

Заримдаа орой гэртээ хариад утасныхаа дэлгэцийн цагийг харахад хоёр цагийг утсандаа зарцуулчихсан байдаг. Иймд өөрийгөө хүчлэн, ном уншихад цаг гаргаж эхэлсэн.

Ном яг л бясалгал шиг, биднийг нэг сэдэв рүү аваад орчихдог нь өнөөгийн бидний завгүй, бухимдалтай амьдралд их хэрэгтэй юм байна гэж бодсон.

Дэлхий нийтэд 2009 оноос эхлэн цаасан ном худалдан авах нь буурч байснаа сүүлийн жилүүдэд эргээд өссөн. 2022 онд сүүлийн 20 жилийн оргилдоо хүрсэн. Хүмүүс ном уншихаа огт болиогүй. Залуучууд “Надад хангалттай их цаг бий” гэж бодон, цагаа дэмий өнгөрөөх нь бий. Ахлах сургуульд бидэнд номыг хүчээр уншуулдаг нь тухайн үед хэцүү байв. Харин одоо би их талархаж явдаг. Залуу байхдаа хүчлээд ч болтугай ном унших ёстой юм билээ.

Тэгж байж зөв шийдвэр гаргадаг болно. 

Ажлын өрөөндөө авчирсан номууд

-Та инфлүүсэр мөн үү?
-Би өөрийгөө инфлүүсэр гэж хэлүүлэх дургүй. 100 мянган дагагчтай болох амархан болчихлоо. Инстаграм, фэйсбүүк, youtue-ийн алгоритмууд өөр. Алгоритмд тааруулан, олон нийтэд тохируулан контент бүтээж байна. Хүний үзэл бодол, шийдвэр, харах өнцөгт нөлөөлж чаддаг хүнийг инфлүүсэр гэнэ. Ийм хүн болохын тулд амаргүй зам туулна. Монголын инфлүүсэрүүд хөөрхөн хүмүүс байдаг. Гэхдээ үзэл бодол нь сонгуулиар л ил болдогт нь дургүй.

Манай контентууд хүүхдэд зориулагдаагүй. Гэхдээ үздэг хүүхдүүд бий. Энэ бол сайны дохио. Хааяа гадуур явахаар хүүхдүүд ирж зургаа авахуулдаг. Шинжлэх ухааны клубтэй сургуулиуд биднийг урьж, лекц уншуулах хүсэлт тавихад нь дуртайяа зөвшөөрдөг. Хүүхдүүдэд урам зориг өгөхийг хичээж байна.

Уoutube-ээс 18-35 насны залуус “Гэж юу вэ”-г хамгийн их үздэг.

-Үнэт цагаа гарган, манай уншигчдад уншсан номуудаа танилцуулсанд маш их баярлалаа. Та бүхний танин мэдэхүйн цуврал бүтээх ажилд амжилт хүсье.

Гэрэл зургийг Т.Бархас

Гэрэл зургийг Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан