Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хортой мэлхийнээс олддог аюултай бодисоор хордуулж алсан гэж үзэж буйгаа Их Британи тэргүүтэй Европын холбоотнууд мэдээлсэн.
Тодруулбал Навальный хоёр жилийн өмнө шоронд хоригдож байхдаа нас барсан юм. Харин Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Навальныйгийн цогцсоос авсан дээжээс эпибатидин гэх бодис илэрсэн байна.
Энэ бодисоор түүнийг хордуулж алсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Харин Кремль уг дүгнэлтийг мэдээллийн кампанит ажил хэмээн няцаасан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.
Эпибатидин гэж юу вэ?
Эпибатидин нь Эквадорын хортой мэлхийн арьснаас ялган авдаг байгалийн нейротоксин /мэдрэлийн эс, үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг/ юм. Хор судлалын шинжээч Жилл Жонсоны хэлснээр уг бодис нь морфиноос 200 дахин хүчтэй үйлчилгээтэй аж.
Энэ бодис нь Өмнөд Америкийн зэрлэг байгальд амьдардаг мэлхийнүүдэд байгалийн жамаар үүсдэг бөгөөд лабораторид мөн нийлэгжүүлэх боломжтой.
Уг бодисыг өвдөлт намдаах болон уушгины үрэвслийг намдаахад ашиглахаар судалж байсан ч хэт хортой тул эмчилгээний зориулалтаар ашигладаггүй аж.
Энэ хор хэрхэн үйлчилдэг вэ?
Энэ бодис нь мэдрэлийн эсүүдийг хэт идэвхжүүлснээр таталт, саажилт өгч зүрхний цохилт удаашрах, амьсгал дутагдсанаас үхэлд хүргэдэг.
Ийм бодис хүний цуснаас илэрсэн бол санаатайгаар хэрэглэсэн байж болзошгүй гэж хүрээлэн буй орчны салбарын эрдэмтэд мэдээлжээ.
Түүнчлэн эпибатидиныг зарим эм бэлдмэлтэй хавсран хэрэглэснээр улам хүчтэй болгох боломжтойг судалсан байдаг аж.
Эх сурвалж: ВВС