gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     3.20
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 6
Зурхай
 3.20
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 3.20
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Нарийвчилсан зураг төсөл ирээгүй тул Туул голд нөлөөлөх эрсдэлд мэргэжлийн дүгнэлт гараагүй байна"

О.Батхишиг
Ногоон дэлхий
3 цаг 18 минутын өмнө
Twitter logo

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 30 хувиар бууруулах зорилготой "Туулын хурдны зам"-ын төслийн бүтээн байгуулалт гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэлх замыг 10 орчим минутад туулна гэх өөдрөг амлалт байгаа ч 33 км урт, 6 эгнээ бүхий энэ байгууламж Туул голыг ширгээх эрсдэлтэй гэх шүүмжлэл олон нийтийн дунд өрнөж байна.

Бид энэ асуудлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяртай уулзаж, мэргэжлийн дүгнэлт гарсан эсэх талаар тодрууллаа.

-Туулын хурдны замын ажил эхэлсэнтэй холбоотойгоор голын экосистем сүйтгэгдэх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд их байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс энэ төсөл Туул голыг татрах эрсдэлд оруулах уу? Мэргэжлийн дүгнэлт гарсан уу?
-Туул гол бол нийслэлийн төдийгүй Монгол Улсын амин сүнс. Манай улсын эдийн засгийн бүх үйл ажиллагаа, хүн амын тал орчим хувь нь Туул голоос шууд хамааралтай байна. Тиймээс Туул голыг зайлшгүй хамгаалах ёстой.

Хамгаална гэдэг нь нэг талаас хэнийг ч ойртуулахгүй хаших, эсвэл шинжлэх ухааны үндэслэлтэйгээр усан сан байгуулж хамгаалах хоёр арга бий. Туулын хурдны замын төсөл дээр би зарчмын хэдэн санал хэлмээр байна.

Нэгдүгээрт, Туулын хурдны зам гэж нэрлэх нь өрөөсгөл. 888 км урт урсдаг голын дөнгөж 32 км дагуу барьж буй замын төлөө Туул голын нэрийг өгөх нь оновчгүй юм.

Хоёрдугаарт, хэрэв Туул гол дээр ямар нэгэн барилга, тохижилтын ажил явуулах гэж байгаа бол эхлээд эхэн дээр нь усан сан барьж усаа хуримтлуулах, үерийн даланг бэхжүүлэх зэрэг хамгаалалтын ажлыг бүрэн дуусгасны дараа л барилгын ажлаа эхлэх ёстой. Жишээлбэл, Унгарын парламентын ордон 1898-1902 оны хооронд Дунай мөрний эрэг дээр баригдсан. Гэхдээ тэд үүнээс бүр өмнө буюу 1810 оноос эхлэн Дунай мөрнийг үерээс хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Тийм учраас бид эхлээд голоо хамгаалж, бүрэн аюулгүй болгосныхоо дараа л барилга байгууламжийн асуудлыг ярих нь зүйтэй.

Усны тухай хуульд зааснаар бид усны барилга байгууламжийн зураг дээр мэргэжлийн дүгнэлт гаргах ёстой. Одоогийн байдлаар бидэнд нарийвчилсан зураг ирээгүй.  Гүүрэн байгууламж барихад хэдэн ширхэг суурийн бетоныг хэр гүнд, ямар диаметртэй өрөмдөх, хэдэн техник орох зэрэг нарийн тооцоолол хэрэгтэй. Багцаагаар 300 гаруй багана суурилуулна гэж үзэж байгаа. Бид нарийвчилсан зураг ирсний дараа л голд хортой, аюултай нөлөө үзүүлэх эсэхийг тогтооно.

Хэрэв 1966 оны их үерийн дараа барьсан хойд эргийн даланг сэргээж, өргөтгөн 6-8 эгнээ зам баривал энэ нь голын хамгаалалтын бүсийн зааг болж, хурдны зам Туул гол хоёрын дундуур барилга барихгүй бол  алга ташиж, дэмжинэ.

Харамсалтай нь, одоогийн төлөвлөсөн 32 км замын 11 км нь Туул голын татам буюу ус урсдаг хэсэг рүү орж ирээд байна. Энэ хэсгийг яаж шийдэх вэ гэдэг нь хамгийн чухал.

Аюултай гэж шүүмжилж байгаа хүмүүсийн ч зөв, Туулын хурдны замыг маш яаралтай барих хэрэгтэй гэж үзэж байгаа хүмүүсийн ч зөв. Бид аль нэг талд орохгүй зөвхөн хуулийн дагуу мэргэжлийн дүгнэлтээ гаргана.

Мэргэжлийн дүгнэлт яаж гарах нь зураг төсөл, тооцооллоос шалтгаална. Мэргэжлийн дүгнэлт дээр бид зөвхөн усны үүднээс хандана.  Бидэнд эхний байдлаар ирсэн 2025 оны зураг өөрчлөгдсөн, шинэ зураг төслийг хүлээж байна. Улсын хөгжилд нөлөөлөх төсөл учир бид эерэг, сөрөг аль ч талаас нь маш болгоомжтой хандах ёстой. 

-Голын урсцад яг ямар бодит эрсдэлүүд үүсэж болзошгүй вэ?
-
Хамгийн гол эрсдэл нь өрөмдлөг. Маш их хэмжээний цооног өрөмдөх нь голын урсцыг багасгах уу, их хэмжээний ус шүүрч ундны эх үүсвэрийн худгуудад нөлөөлөх үү,  газрын доорх усны түвшинд өөрчлөлт орох уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох ёстой. Энэ бол хэн нэгэн "ширгэнэ" эсвэл "ширгэхгүй" гэж хэлэх төдий асуудал биш.

Бидний тавьж буй гол шаардлага бол Монголын усны мэргэжлийн эрдэмтдийг энэ тооцоололд заавал оролцуулах. Гаднын ямар ч сайн мэргэжилтэн Туул голын онцлогийг манай эрдэмтэд шиг мэдэхгүй. Сүүлийн мэдээллээр усны мэргэжлийн компаниуд тооцоололд оролцож эхэлсэн гэсэн, бид тэр тооцооллыг хүлээж байна.

Энэ бол зүй ёсны процесс. Нэг талд хотоо хөгжүүлэх, нөгөө талд голоо хамгаалах эрмэлзэл бий. Бид аль нэг талд орохгүй, зөвхөн хуулийн дагуу мэргэжлийн дүгнэлтээ гаргана. Туул гол дээр алдаа гаргаж урсцыг тасалбал хэзээ ч нөхөшгүй гамшиг болно. Тиймээс 30, 40 жилийн дараах эрсдэлийг тооцож, өнөө маргаашийн маргаан бус маш олон өнцгөөс шинжлэх ухаанчаар хандах ёстой.

Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан