gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     3.12
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 2
Зурхай
 3.12
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 3.12
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

Б.Минжинсор: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн гэдэг, энэ бол манай багийн бага сургууль

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
6 цаг 43 минутын өмнө
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Маргааш ажилтай
6 цаг 43 минутын өмнө

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Хүүе ээ, арав болчхож, алив ээ, унтацгаая, маргааш ажилтай”. “Найз нь уухгүй ээ, маргааш ажилтай”. “Эртхэн харьж амарлаа, маргааш ажилтай”...Эдгээр гойд зүйлгүй үгсийн цаана хийх ажлын хариуцлага, хэтийн зорилго хамт яваа.

Цасан шуурга, усан бороотой өдрүүдийн алинд ч “ажилтай” хэмээн яарах. Унтчихмаар, уйлмаар, урагшлахгүй байгаа мэт санагдсан ч “ажилдаа явахгүй бол болохгүй” гээд өндийх...

Ийм л эв эгэлхэн өдрүүдийн ард хүний амьдрал үргэлжилж, ав адилхан 15, 30-нийг үдэж, угтан ажлаа хийж цалингаа аваад алхаж явна, бид.

Ерөөс хүн ажилтай байх л сайхан. Анзаардаггүй ч ажилдаа явлаа гэдэг зорилготой гэрээс гарч, ажлаа тараад ирлээ гэх “гавьяа”-тайгаар гэртээ орох мэдрэмжээр л хүн дүүрэн амьдардаг.

Тиймээс энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй хүмүүсийг GoGo.mn “МАРГААШ АЖИЛТАЙ” буландаа онцолж буй.

Энэ удаад Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн бага сургуулийн 5Ё ангийн багш Б.Минжинсорыг танилцуулж байна.  

"ЦӨӨН ХҮН АМТАЙ БАГИЙН ТӨВД Ч СУРГУУЛЬ БАЙХ НЬ ЗӨВ"

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Их сургуулийн оюутан байхдаа нөхөртэйгөө танилцсанаар “хотын охин” би аймагт, суманд ч биш баг гэх жижигхэн суурины оршин суугч болсон доо.

Хайр, дурлал хүний ирээдүйн төлөвлөгөөг огцом эргүүлчхэж болдог л юм билээ. Монгол хэл, уран зохиолын багш болно гэж мөрөөддөг, Улаанбаатартаа ажиллана гэж боддог байсан би өнөөдөр түм түжгэнэсэн нийслэлд биш 1000 дотор багтах хүн амтай, бүгд биеэ таньдаг, бүлсэг, айлсаг хүмүүстэй буйдхан багийн төвийн нэгэн иргэн болоод амьдарч байна. 

Хөдөө ирсэн эхний жилүүдэд “Ингээд орчлон, ертөнцөөс тасардаг юм байжээ. Энд би удахгүй дээ" гэж боддог байлаа. Хүний л амьдрал хойно хааяа нөхөртэйгөө ам мурийх үе байна. “Би хөдөө амьдарч чадахгүй” гэж гуньж, туних үед нөхөр “Маргааш ч хамаагүй хот нүүе” гэж намайг аргадна. Гэхдээ нэг удаа ч гэрээ ачаалж, хотыг зорилгүй найман жил амьдарчээ, энд.

Цаг хугацаа өнгөрөх тусам жижиг сууриндаа сэтгэл дасаж цаашдаа ч эндээ л амьдаръя гэж шийдсэн. Манай баг бага сургуультай, цэцэрлэгтэй. Багш болох багын мөрөөдлөө орхилгүй, боломж нь таарвал сурна гэж бодоод л явсан. Ингээд гурав дахь хүүхдээ төрүүлээд оюутан болж, бага ангийн багшийн бакалаврын дипломтой боллоо. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас Үдлэг багийнхаа бага сургуулийн бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн.  

Одоо би 5Ё ангийн багш. Манай анги таван сурагчтай. Ингээд ярихаар хүмүүс их гайхдаг л даа. Ийм цөөхөн хүүхэдтэй анги гэж байх уу, баг дээр заавал сургууль байх шаардлагатай юу, энэ хүүхдүүд сумынхаа сургуульд сурвал илүү дээр биш үү гээд олон асуудлыг хөндөнө.

Багийн сургууль яагаад байдаг вэ?. Маш товчхондоо хүүхдүүд өглөө гэрээсээ хичээлдээ явж, хичээлээ тараад гэртээ харьдаг байгаасай гэсэн л санаа, зорилго юм. Гэрээсээ, аав, ээжээсээ хол айлд эсвэл дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн сурлага болоод сэтгэлзүйн байдал анхаарах сэдэв болоод байгааг боловсролын байгууллагын олон судалгаанд дурддаг. Тиймээс хөдөө, орон нутгийн хүүхдүүдийг яаж гэрт нь ойр сургуульд суурь боловсрол эзэмшүүлэх вэ гэдгийг сүүлийн жилүүдэд онцгойлон авч үзэж байна.

Ийм зорилгоор л цөөн хүн амтай багийн төвд ч сургууль байх нь зөв. Тэр сургуулийн нэг ангид хэдэн хүүхэд сурах нь хамаагүй. Таван хүүхэд байсан ч тэд гэртээ ойр сургуульд суралцах шаардлагатай гэж мэргэжлийн байгууллагууд, шийдвэр гаргадаг бодлогын газар нь дүгнэсэн учраас багт сургууль байгаа юм. Түүнээс хэн нэгэн эсвэл хэсэг бүлэг хүмүүс дур зоргоороо шийдээд хэдхэн хүүхдийг анги болгож энд суулгаад байгаа асуудал биш.

Манай ангийн хүүхдүүдийн гэр гэхэд бүгд багийн төвдөө байдаг. Эцэг эх нь малчид, мод бэлтгэж компаниудад нийлүүлдэг хүмүүс, бас багийн төвийнхөө цэцэрлэг зэрэгт ажилладаг төрийн албан хаагч ч бий. Хичээл өглөө 09:00 цагт эхэлдэг. Ангийн таван сурагчийн маань түрүүлж ирсэн нэг нь бусдыгаа дуудаад ирье гээд гэр рүү нь гүйчихнэ. Тавуулаа сайн найз.

Ангиараа амралтын өдрөөр сургууль дээрээ уулзаж хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохионо. Саяхан “Музейн нээлттэй өдрүүд”-ээр ангиараа, багштайгаа, эцэг эхийн нэг төлөөлөлтэйгөө Улаанбаатар явж музей үзээд ирсэн. Хүүхдүүдэд маань маш сайхан санагдсан гээд л яриад байсан.

Хүний амьдралд дурсамж олон. Тэр дундаас ангиараа явсан ойрын аялал ч сэтгэлд тод үлддэг шүү дээ. Тийм учраас хүүхдүүддээ хичээл заахаас гадна “ангийнх” гэж тодотгох дурсамж үлдээх сэн л гэж зорьдог доо.

""АНГИДАА НОГОО ТАРЬЖ, УРГАЦААРАА ХҮҮХДҮҮДИЙН ҮДИЙН ЦАЙНД ЗУУШ БЭЛТГЭЖ ӨГЧ БАЙНА”

-Энэ оны хоёрдугаар сарыг хүртэл миний ажиллах, сурагчдын маань хичээллэх орчин үнэхээр хүнд байсан. Багийн сургуулийн сүрлэн барилгыг 1997 онд ADRA олон улсын байгууллагын санхүүжилтээр барьсан юм билээ. Бараг 30 жил болсон энэ барилга ашиглалтын шаардлага хангахаа больсон. 

Анги хүйтэн гэж жигтэйхэн. Багш нар албаны, зохимжтой хувцас өмсөх ёстой. Гэтэл багш, сурагч ч ангид гадуур хувцастайгаа л байна. Ийм орчинд ажиллахад “Би энд яг юу хийгээд байгаа юм бэ” гэж бодогддог л юм билээ. Шантрах ч дөхсөн шүү. Тэгтэл “Сургуулийн шинэ байр барихаар болсон” гэдэг баярт мэдээ сонссон. Хуучин байраа 2025 оны зургаадугаар сард багаараа, бас сумын сургуулиас хүмүүс ирээд хамтдаа буулгачихлаа. Ингээд сургуулийн байргүй боллоо.

Манай сургууль таван ангитай. Багийн сургуулиудад сургалтын холимог хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ дагуу нэг, хоёрдугаар ангийг хамтад нь хичээллүүлдэг. Багийн эмчийн өрөөнд энэ анги маань хичээллэдэг боллоо. Би тухайн үед гурав, дөрөвдүгээр ангид багшилдаг байсан юм. Манай анги багийн даргын өрөөнд хичээллэдэг байлаа.

Тэгтэл тавдугаар ангийг хаана хичээллүүлэх вэ гэдэг асуудал ундарсан. Ингээд Батсүмбэр сумын ЗДТГ-т хүсэлт тавьж, том таван ханатай гэр авчраад багийн төвийн байрны урд барив. Тэнд тавдугаар анги хичээллэсэн.

Гэрийг дулаан байлгах ажлыг галч нар  хариуцна. Гэхдээ зарим үед багш нар өөрсдөө галлана. Би багийн даргын өрөө буюу хамгийн тохилог ангитай нь байсан тул гал түлээгүй. Гэхдээ заримдаа хоцорсон хүүхдүүддээ давтлага өгөх зэрэг шаардлага үүснэ. Тэр тохиолдолд нөгөө гэр дотроо хоёр талд нь самбар байрлуулаад танай анги цаашаа хар, манай ангийнхан наашаа харна гэх байдлаар зохицоод ажиллах үе байсан.

Ийм нөхцөлд үндсэндээ есдүгээр сараас нэгдүгээр улирлын амралт хүртэл хичээллэсэн юм. Хоёрдугаар улирлын хичээлийг шинэ байрандаа эхлүүлнэ гэж төлөвлөж байлаа. Гэхдээ сургуулийн барилгын ажил төлөвлөсөн хугацаанаас эрт дууссан тул бид ч бушуухан шинэ сургуульдаа хичээллэхийн түүс болсон. Ингээд амралт дуусахаас өмнө сургуулиа тохижуулаад амжсан юм.

Амралт дуусаж хичээл цуглалаа. Шинэ сургуульдаа хичээллэсэн анхны өдрөө хүүхдүүд маань итгэж ядсан, гайхсан байдалтай л өнгөрүүлсэн дээ. Нэг хичээлийн 40 минут өнгөрөөд л “Багш аа, би бие засчхаад ирье” гээд л. Хүүхэд л юм чинь юм бүрийг сониучирхаад байгаа юм. Өмнө нь бид нүхэн жорлон ашигладаг байсан. Өвлийн хүйтэнд хүүхдүүд маань тийм орчинд бие засахад мэдээж хүндрэлтэй шүү дээ. Тэгээд боловсон ариун цэврийн өрөөтэй болчхоор байсхийгээд л тийш ормоор, усаа татмаар, гараа угаамаар л байх шиг санагдсан.

Хотын төвийн хүмүүсийн хувьд магадгүй миний ярьж байгаа зүйл инээдтэй, энгийн байдаг л зүйл мэт санагдаж болох юм. Гэхдээ орон нутгийн бидэнд нүхэн жорлонгоос боловсон ариун цэврийн өрөөтэй болж буй энэ явдал чухал л даа. Хүүхдүүд гэлтгүй багш нар бид ч өглөө гэртээ бие засчхаад ирнэ. Өдөртөө бол анхдагч хэрэгцээгээ хангахгүй гүрийгээд өнжих нь ч бий. Одоо бол “Хүүе нээрээ, сургууль дотроо ариун цэврийн өрөөтэй болсон шүү дээ, тэвчих хэрэггүй ” гээд л хоорондоо ярина.

Манай сургуулийг олон улсын стандартын дагуу төлөвлөж барьсан тул хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, суралцах тав тухыг бүрэн хангасан. Ухаалаг агааржуулалт, шалны халаалтын систем, нарны панель зэрэг орчин үеийн инженерийн дэд бүтэцтэй. Мөн Starlink өндөр хурдны интернэт бүхий цахим сургалтын орчныг бүрдүүлсэн гээд олон давуу талтай. 

Ажиллах орчин үнэхээр чухал юм билээ. Сургууль маань сайхан орчин нөхцөлтэй болсон тул ажиллах урам зориг ч ундарч байна. Манай Үдлэг багт 6–11 насны албан ёсны бүртгэлтэй 150 гаруй хүүхэд байдаг. Үүнээс одоогоор багийн бага сургуульд 36 хүүхэд суралцаж байгаа. Шинэ сургуулийн байр 90 хүүхдийн багтаамжтай. 

Манай багийн сургуулийн насны зарим хүүхэд Улаанбаатар хот болон сумын төвд сурч байгаа. Одоо шинэ, сайхан сургуультай болсон тул хүүхдээ багийн сургуульдаа өгч, гэрээс нь хичээлд нь явуулна гэж  иргэд ярьж байна. 

"ГЭРЭЭСЭЭ ӨГЛӨӨ 08:20 ЦАГТ ГАРААД 08:25-Д АЖИЛДАА ИРДЭГ" 

-Манай анги гидропоник төхөөрөмжтэй. Энэ нь ургамлыг хөрс шороонд биш усанд уусгасан шим тэжээлийн уусмал дотор ургуулдаг технологи юм. Бид үүнийг ашиглан салатны навч, базилик тарьж үзэж байгаа. Манай ангид дөрвөн гидропоник төхөөрөмж бий. Нэг төхөөрөмж нь усны болоод шим тэжээлийн гэсэн хоёр савтай. Өдөр бүр усалж, бордох зэргээр их халамж шаарддаг ургамал шүү. Манай ангийнхан надад туслах дуртай. Багш аа, би ус зөөгөөд өгье гээд л ээлжлээд гүйнэ.

Эхний хоёр долоо хоног ер өөрчлөлт байдаггүй, ургахгүй нь гээд их сандарсан шүү. Тэгтэл 15 дахь хоногоос эхлээд л огцом ургасан. Нэг өглөө ороод иртэл бүр сагсайчихсан байлаа. Тэр үед нь тайрч авсан. Үүгээрээ бид хүүхдүүдэд үдийн цайнд нь шинэ ногооны салат хийж өгдөг. Худалдааны салатнаас илүү шинэхэн, шимтэй, шүүслэг, амтлаг санагддаг.

Гидропоник системээр хамгийн их ургуулдаг ургамлын нэг нь базилик. Үүнийг хатаагаад цай хандалж, лемонтой, сахартай холиод хүүхдүүддээ мөн өгдөг. Энэ нь эрүүл мэндэд тустай, дархлаа дэмждэг. Энэ мэтчилэн тохилог орчинтой, технологийн шийдлийг ч багтаасан анги танхимтай болсондоо үнэхээр баяртай байгаа.

Ингээд ажлын байр тохитой боллоо. Гэр ойрхон, 300 метр газар алхаад л ажилдаа ирчихнэ. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү маань манай сургуульд сурдаг бол, гурван бага нь дөнгөж хажуугийн цэцэрлэгт явна. Өглөө 07:30 гэж босоод цайгаа уугаад хүүхдүүдээ хувцаслаад 08:20 гэж гэрээсээ гараад 08:25 гээд л ажилдаа ирчихдэг дээ. Би өглөө хүүхдүүдээ аваад хүрээд ирнэ. Орой аав нь ирээд авна. Би маргаашийн хичээлээ бэлдэх шаардлагатай тул оройтох нь бий.

Манай нөхөр морь уяна. Зундаа бид хүүхдүүдээ аваад бүсийн наадмыг зорино. Манайх арав гаруй үхэртэй. Сургууль орохоор намар, өвөл, хавартаа би үхрээ сааж төдийлөн амжихгүй. Тэр хугацаанд нөхөр маань саана, сүүгээ багийн төвийн хоршоонд нийлүүлнэ. Харин зуны амралт эхлэнгүүт хэдэн үхрээ аваад хөдөө гарна, саалиа борлуулна.

Ингээд л хөдөө нутгийн бэр болоод, мөрөөдөж байснаараа монгол хэл, уран зохиолын багш болоогүй ч бага ангийн багшаар ажиллаад, сайн хүмүүсээр хүрээлүүлээд амар жимэрхэн сайхан л амьдарч байна даа. Хот буцна даа, хотод л амьдарна даа гэж боддог байснаа больж, энэ нутагт, нутаг орны хүмүүст, сургуулийн хамт олондоо, 5Ё гэх дааж авсан ангийн гарын таван хуруу шиг хөөрхөн шавь нартаа сэтгэл дасчихсан. Шинэ, тохилог сургуультай болчихлоо, одоо эндээсээ улам ч холдож чадахгүй байх.  Ийм сайхан ажиллах орчин, нөхцөлөөр хангаж өгсөн ХААН Банкны болоод НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлье.

Манай багт цэцэрлэг бий. Цэцэрлэгийн хүүхдүүдийг хөтөвчид бие засуулаад багш нар нь гадна байрлах нүхэн жорлонд зөөж асгадаг байсан юм. Гэтэл тэр гадна жорлон дүүрсэн тул нураачихсан. Одоо цэцэрлэг үндсэндээ ариун цэврийн байгууламжгүй тул манай сургуулийнхыг ашиглаж байгаа. Одоо цэцэрлэг маань ч бас сургуулийн адил стандарт хангасан барилга, байгууламжтай болчихвол манай баг маш гоё болох гээд л байна. 

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн бага сургуулийн байр. 2026.03.10 Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн бага сургуулийн байр. 2026.03.10

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан