Ахмадууд тэтгэвэр бага байна, нэмэх хэрэгтэй гэж олон жил шаардсан. Энэ дагуу тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. Энэ онд 6 хувиар нэмсэн бол ирэх онд 10 хувиар нэмж болзошгүй. Учир нь ирэх оны эхэн хүртэл инфляц 10 хувь байх урьдчилсан тооцоог Төв банк хийжээ.
Харин энэ жилээс зарим ахмад төр засгаас тэтгэврээ бүтэн зээлдэг болох шаардлагыг тавьж эхлэв. Тэтгэврийн хэмжээ биш тэтгэврийн зээл энэ оны “моод” сэдэв боллоо.
Харамсалтай нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Идэрбат гэх мэт цөөн улс төрч энэ сэдвийг дахин дахин хөндөж, богино настай улс төр хийж байна.
Тухайн ахмадын амьдралын наад захын хэрэгцээг хангуулж, чанартай хоол хүнс , эм тариа авах мөнгөтэй үлдээхийн тулд энэ шийдвэрийг гаргасан.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 23-нд байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ “Ахмадууд хэдэн төгрөг аваад зээлээ төлөх нь та нарт ямар хамаатай юм. Дөрөв дэх өдрийн дотор (2025.06.26) Монголбанкнаас тодорхой шийдвэр гаргаж, мэдээлэл өгөхгүй бол жагсаал зохион байгуулна. Манай ахмадууд гараад ирнэ” гэж ахмадуудыг өдөөн турхирав.
+30 градусын халуунд гадаа гарч, жагсаж цуглах уриалга гаргалаа. Олон жил хууль тогтоогчоор ажиллаж, эдийн засгийн анхан шатны мэдлэг ойлголттой болсон ч “попуудын” хаан гэгдэх хэмжээнд хүрсэн гишүүн Монголбанкны бие даасан, хараат бус байдалд шууд заналхийлэв. Тэрээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нарт хандан дээрх үгийг дайсан юм.
ЭРХЭМ ГИШҮҮД ЯАГААД БУХИМДАВ?
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгох шийдвэр гаргасан. Энэ шийдвэр энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэв. Ахмадууд тэтгэврийнхээ талыг гар дээрээ авч, үлдсэн дүнтэй тэнцэх зээлийг авах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлийн хугацааг зохицуулалгүй, банкуудад нээлттэй үлдээв.
Тэтгэврийн зээлийг зохицуулах шаардлага яагаад үүсэв?
2022 онд тэтгэврийн нийт зээл 500 тэрбум төгрөг байсан бол одоо 1.8 их наяд төгрөгт хүрч, огцом өсөв. Богино хугацаанд дөрөв дахин өссөн тул Төв банк зохицуулах шаардлагатай гэж үзэн, амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх мөнгийг ахмадуудад заавал үлдээх шийдвэр гаргасан юм. Учир нь 40 мянган ахмад бүх тэтгэврээ зээлдээ суутгуулан, ямар ч орлогогүй аж төрдөг байна. Хэрэв тэд гэнэт өвдвөл, эм тариа авах хэрэгцээ гарвал яах вэ? Тэдэнд тэтгэврээс өөр орлого байхгүй.
Бүх тэтгэврийг нь зээлд суутгуулахгүйн тулд бага тэтгэвэртэй ахмадуудыг хамгаалахын тулд Мөнгөний бодлогын хороо 50:50 гэсэн харьцаа тогтоов. Үүнээс өмнө 800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн амьжиргааны доод түвшин болох 497 мянган төгрөгийг сар бүр авч, 300 мянган төгрөгийн зээлийг банкнаас авч байв.
Уг нь тухайн ахмадын амьдралын наад захын хэрэгцээг хангуулж, чанартай хоол хүнс , эм тариа авах мөнгөтэй үлдээхийн тулд энэ шийдвэрийг гаргасан.
АХМАДУУД ЯМАР ЗОРИЛГООР ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВДАГ ВЭ?
Тэтгэврийн зээлийг Монголбанк энэ онд анх удаа зохицуулаад харьцаа үзүүлэлт тогтоосон гэвэл үгүй. Ж.Золжаргал Төв банкны Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа МУИС-ийн эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран судалгаа хийлгэж байв. Ахмадууд өөрсдөө зээл авдаггүй. Үр хүүхдүүдийнхээ хүсэлт шахалтаар зээл авч, машин, тавилга авах, сургалтын төлбөр төлөхөд зээлээ зарцуулсан гэж судалгааны үр дүнг танилцуулж байв.
Ахмадууд өөрсдөө хүсэж зээл авах нь маш бага байна. Тэдний зээлийг хэрэглээнд зарцуулж байна.
Тэгвэл энэ онд ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан тэтгэврийн зээлийг судлаад мөн л ижил үр дүнд хүрсэн. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Ахмадууд өөрсдөө хүсэж зээл авах нь маш бага байна. Тэдний зээлийг хэрэглээнд зарцуулж байна. Ингэснээр инфляцыг өдөөж, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөдөг.
Тавдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 8.3, нийслэлд 9.4 хувийг давсан. Эдгээр тоо ирэх оны эхэн хүртэл буурахгүй талаар дээр дурдсан. Бид 2026 оны хоёрдугаар улирал хүртэл далд татвар гэгддэг инфляцыг өдөр тутамд төлөх нь.
Хэрэглээний зээлийг хавтгайруулан олгосны бас нэг уршиг нь төгрөгийн ханшид ирдэг дарамт юм. Бид хүнс, хувцас, цахилгаан бараа гээд олон зүйлийг гаднаас худалдан авдаг. Иймд төгрөг бусад валютын эсрэг үнэгүйдэн, ам.доллар, юанийн ханш алгуу өссөөр байна.
Хэрэв ахмадууд эргэлтийн хөрөнгийн гэх мэт өрхийн бизнесээ дэмжих зээл авах бол энэ эрх нь нээлттэй. Арилжааны банкууд бүх төрлийн зээлийг хэвийн олгож байна. Өр орлогын харьцааг банк бүх зээлд мөрддөг. Хэрэглээний зээл болох цалингийн зээлд ч энэ харьцаа хүчинтэй. Гэхдээ хэн ч би цалингийн зээл авахдаа цалинтайгаа тэнцэх хэмжээгээр нь авмаар байна гэдэггүй.
ТӨВ БАНКНЫ ХАРААТ БУС БАЙДАЛ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Төв банкны Ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргаж, бодлогын хүү хэд байхыг ганцаараа шийдэхээ болиод удаж байна. Хамтын шийдвэр гаргадаг тогтолцоо руу шилжсэн. Гэвч эрхэм хууль тогтоогчид Төв банкны Ерөнхийлөгч рүү үе үе дайрцгаадаг. Тэтгэврийн зээлийн талыг нь л зээлд өгнө гэсэн шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо гаргасан.
Энэ хороонд Төв банкны удирдлагуудаас гадна их сургуулийн багш нар, судлаачид буюу хараат бусаар шийдвэр гаргах хэмжээний мэдлэг туршлагатай, МУИС, СЭЗИС-ийн урдаа барьдаг багш нар бий. Тэдний олонхын саналаар эцсийн шийдвэр гардаг.
Гэвч УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаараа далайлган Төв банкны болон арилжааны банкуудын эздэд нөлөөлөх гэж оролдсоор. Тэтгэврийн зээл ямар ч эрсдэлгүй гэх мэтээр ташаа мэдээлэл өгсөөр байна. Хэрэв ахмад настан гэнэт өнгөрвөл яах вэ? Ахмад настан банкны салбарт очиж, тэтгэврийн зээл авахдаа зээлийн батлан даагчийн мэдээллийг өгч, батлан даагч зээлийн гэрээнд гарын үсэг зурдаг.
Гэвч одоо олонх банк аппликэйшнэрэээ дамжуулж энэ зээлийг олгодог болсон тул батлан даагч шаарддаггүй. Батлан даагч нь би гээд гарын үсэг зурсан байлаа ч тэр хүн орлогогүй болбол яах вэ?
Тэтгэврийн зээлийг Нийгмийн даатгалын сан гэх мэт төрийн сангаас олгодоггүй. Банкууд өөрийн эх үүсвэрээс буюу хадгаламж эзэмшигчдийнхээ хадгаламжаар зээл олгодог. Иймд энэ эх үүсвэрийг аль болох аюулгүй хадгалж, зөв өсгөн, хэрэглээний биш бизнесийн зээлд зарцуулах нь банкуудын үүрэг. Харин Б.Пүрэвдорж гишүүн ХААН, Төрийн банкийг нэр цохов.
Хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээлийг түлхүү олгох бодлогоо тууштай үргэлжлүүлэх ёстой.
Хүнээр хүн хийнэ гэдэг шиг мөнгөөр мөнгө хийх ухаан тэдэнд алга. Угаасаа бидний санхүүгийн нөөц буюу хадгаламж бага. Үүнийг хэрэглээнд биш бизнесийн төсөлд түлхүү олгож, аль болох олон хүнийг ажилтай болгох, ААН-үүдийн шинэ санал санаачилгыг дэмжих, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, өрсөлдөөнийг дэмжих нь илүү ээлтэй шийдвэр. Үүнийг эдийн засгийн наад захын ойлголттой хүн ч мэднэ.
ББСБ-ууд олширч, хэрэглээний зээлийг төрөл бүрээр нь олгож байна. Иймд Төв банк болон арилжааны банкууд хэрэглээний зээлийг хумьж, бизнесийн зээлийг түлхүү олгох бодлогоо тууштай үргэлжлүүлэх ёстой. Эс бөгөөс бид худалдааны алдагдал байнга хүлээдэг, импортоос хараат, хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн бүтэцтэй байсаар л байна.
Тэгэхээр ахмадуудын тэтгэврийн хэдэн хувийг зээлээр олгох нь зөвхөн тэр хүний асуудал биш юм. Энэ зээл инфляц, ханшийг өсгөдөг, банкны салбарын тогтвортой байдалд ч нөлөөлдөг тул надад, танд, бид бүгдэд хамаатай.