Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны гурав дахь тоглолт Герман болон Парагвайн шигшээ багуудын хооронд болж өндөрлөлөө.
Тус тоглолт хасагдах шатанд торгуулийн цохилтоор шийдэгдсэн анхны тоглолт болов.
Парагвайн шигшээ баг тоглолтын эхний үед гоол оруулж нэгдүгээр хагас 1:0 гэсэн тооны харьцаагаар өндөрлөсөн. Гэхдээ тоглолтын хоёрдугаар үе эхлээд удалгүй Германы тамирчин Кай Хаверц тэнцүүлэх чухал гоолыг оруулсан юм.
Тоглолтын турш Германы шигшээ баг ерөнхийдөө илүүрхэж байсан ч нэмж гоол оруулахгүй байсаар тэмцээний үр дүн торгуулийн цохилтоос шалтгаалах болсон.
Улмаар торгуулийн цохилт Герман 3:4 Парагвай гэсэн харьцаагаар дуусаж, герман машинууд ДАШТ-ийг өндөрлүүлж гэртээ харих боллоо.
Харин Парагвайн шигшээ баг шөвгийн 16-д шалгарч, Франц болон Шведийн хожсон багтай тоглох болж байна.