gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -11
  • Зурхай
     1.29
  • Валютын ханш
    $ | 3565₮
Цаг агаар
 -11
Зурхай
 1.29
Валютын ханш
$ | 3565₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -11
Зурхай
 1.29
Валютын ханш
$ | 3565₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Т.Макино: Монгол Улс олон улсын стандартаар баталгаажсан аялал жуулчлалын бүс нутагтай болно

О.Батхишиг
Нийгэм
3 цаг 27 минутын өмнө
12
Twitter logo

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) нь Монгол Улсад “Тогтвортой аялал жуулчлалын хөгжил төсөл”-ийг эхлүүлээд байна. 

Тус төсөл нь орон нутгийн аялал жуулчлалын бүс нутгуудад тогтвортой аялал жуулчлалын олон улсын стандартын баталгаажуулалт (сертификат) авахад дэмжлэг үзүүлнэ.

Мөн аялал жуулчлалын хүний нөөцийг хөгжүүлэх замаар, орон нутгийн аялал жуулчлалын бүсүүд олон улсын жуулчдад илүү чанартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой аж. Бид тус төслийн удирдагч Такахико Макинотой ярилцлаа. 

-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг Монголд хэрэгжүүлэх болсон гол шалтгаанаас ярилцлагаа эхэлье.
-
Сүүлийн жилүүдэд олон улсын жуулчид аялал жуулчлалын тогтвортой байдлыг эрэлхийлэх болсон. Тогтвортой аялал жуулчлал нь НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын (UN Tourism) үзэл баримтлалд тулгуурладаг.

Монголын аялал жуулчлалын салбарын ирээдүйд чухал зүйл нь бүс нутаг бүрийн онцлогийг тодорхой болгож, илүү чанартай үйлчилгээ үзүүлэх  юм. 2022-2024 онд хийсэн судалгааны үр дүнд тогтвортой аялал жуулчлалыг орон нутагт хэрэгжүүлэх нь хамгийн тохиромжтой арга гэж үзсэн. 

Энэ төсөл 2025 оны арванхоёрдугаар сараас 2027 оны арванхоёрдугаар сарыг хүртэл хэрэгжинэ. Төсөлд онцгой анхаарал татах үйл ажиллагааны нэг нь Монголд тогтвортой аялал жуулчлалын олон улсын гэрчилгээ авахад дэмжлэг үзүүлэх юм. Одоогоор Монголд тогтвортой аялал жуулчлалын олон улсын стандартыг хангасан аялал жуулчлалын бүс байхгүй байна. 

-Тогтвортой аялал жуулчлалын Олон улсын гэрчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Энэ гэрчилгээг ямар шалгуураар авдаг, хүрэх үр дүн нь юу вэ?
-
Тогтвортой аялал жуулчлалын олон улсын гэрчилгээ гэдэг нь тухайн бүс нутаг олон улсын тогтвортой байдлын стандартыг хангаж буйн баталгаа юм.

Энэ гэрчилгээг авснаар тухайн бүс олон улсын жуулчдын хамгийн их хүсдэг хэрэгцээ болох тогтвортой аялал жуулчлалын шаардлагад нийцсэн газар болж чадна.
 
Гэрчилгээ авах үйл явцад Монгол Улс тогтвортой аялал жуулчлалын хүрээнд юу амжилттай хэрэгжүүлсэн, юуг сайжруулах шаардлагатайг тодорхой болгоно. Эхний алхам нь нөхцөл байдлыг үнэлэх бөгөөд шаардлагатай сайжруулалт байвал түүнийг хэрэгжүүлэхэд бид энэ төслийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ. 

Төсөл хэрэгжүүлэх хоёр бүсээ сонгосон уу, ямар шалгуураар сонгож байгаа вэ?
- 
Бид эхлээд бүс нутгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, аялал жуулчлалын байгууллага болон холбоодын зохион байгуулалтын чадавхыг үнэлнэ. Мөн гэр кемп зэрэг хувийн хэвшлийн оролцоо, орон нутгийн захиргаа болон иргэдийн тогтвортой аялал жуулчлалд хандах хандлага, нийгэм эдийн засгийн хөгжлийн боломж, байгалийн болон соёлын нөөцийн хамгаалалт зэрэг харгалзан үзэж хоёр аймгийн сонгоно.

Эдгээрийн цогцоор нь тухайн бүс нутаг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чин хүсэлтэй эсэх нь хамгийн чухал шалгуур болдог. Үүний үндсэн дээр судалж Өмнөговь аймгийг төслийн зорилтот аймгаар сонгосон. Харин хоёр дахь бүс нутгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран эцэслэн сонгох шатандаа явж байна. 

Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийн асуудал үргэлж хөндөгддөг. Төслийн хүрээнд энэ тал дээр ямар шийдэл гаргаж байна вэ?
-
Олон улсын жуулчдын тоо нэмэгдэх нь мэдээж чухал. Гэхдээ манай төсөл аялал жуулчлалын нөөц болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд илүү анхаарч байна. Ингэснээр аялал жуулчлалын нөөц, үйлчилгээний нэмүү өртөг өсөж, түүнтэй уялдан олон улсын жуулчдын чанар сайжирч, нэг жуулчны зарцуулалт ч нэмэгдэх болно.

Хүний нөөцийн асуудлын хувьд, манай төсөл сонгогдсон бүс нутгийн зочид буудал болон гэр кемпийн ажилчид, хоол үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулахаар төлөвлөж байна.

Нөгөө талаас, сонгогдсон аймаг, бүс нутгийн аялал жуулчлалын удирдлагууд болон холбоодын төлөөллийг Японы хоёр аймагт авч очиж, бодит туршлагыг судлуулах төлөвлөгөөтэй байна.

Ийм төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх замаар Монголын аялал жуулчлалын хүний нөөцийг цогц байдлаар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна. 

-Тогтвортой аялал жуулчлал гэдэг утгаараа байгальд ээлтэй шийдлүүд болон соёлын өвийг хамгаалах асуудал хэрхэн туссан бэ? 
-Байгалийн болон соёлын өвийг хамгаалах нь тогтвортой аялал жуулчлалыг дэмжихэд маш чухал хүчин зүйл юм. Энэ нь зөвхөн сүм хийд, дурсгалт газруудын өвийг хамгаалахаас гадна гар урлал, биет бус өвийн хамгаалалт ба хөгжүүлэлт, зэрлэг амьтдын хамгаалалт, хог хаягдлын зөв зохистой менежмент, тээвэр болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахтай холбоотой үйл ажиллагааг хамарна. 

Манай төсөл эдгээр чухал аялал жуулчлалын нөөц болох байгаль, соёлын тогтвортой байдлын нөхцөл байдлыг үнэлж, шаардлагатай сайжруулалтын талаар санал гаргана. Мөн гаргасан саналд үндэслэн хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар мөн судалж байгаа. 

-Монгол Улсыг олон улсад сурталчлах брэндинг дээр хэрхэн ажиллах вэ?
-
Монгол Улсын “Go Mongolia” уриатай уялдуулан сонгогдсон бүс нутгийн брэндийг хөгжүүлж, олон улсад хэрхэн сурталчлах талаар судалж байна. Брэнд хөгжүүлэхдээ тогтвортой аялал жуулчлалын олон улсын гэрчилгээний давуу талыг ашиглан сурталчилгаа хийх боломжтой гэж үзэж байна. 

-Төсөл дуусахад ямар бодит үр дүн гарсан байх вэ?
-
Төсөл хэрэгжих хугацаанд “Тогтвортой аялал жуулчлалын зөвлөл”-ийг байгуулж, уг зөвлөлийн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах, хэрэгжилт болон ахиц дэвшлийг хянах төлөвлөгөөтэй байна.

Төсөл дуусах үед сонгогдсон бүс нутгууд өөрсдөө бие даан үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэх чадавхтай болох нь бидний гол зорилго.

Төсөл дууссаны дараа энэ зөвлөл нь бусад бүс нутгийн тогтвортой аялал жуулчлалын олон улсын гэрчилгээ авах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих боломжтой загвар болж, Монголын аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. 

Ярилцсанд баярлалаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан