gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -5
  • Зурхай
     2.13
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -5
Зурхай
 2.13
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -5
Зурхай
 2.13
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Хонгорзул: Анна Каренинагийн дүрийг бүтээхдээ өөрийгөө 200 хувь дайчилсан

А.Анужин
Соёл урлаг
2 цаг 19 минутын өмнө
2
Twitter logo
А.Анужин
2
Twitter logo
Соёл урлаг
2 цаг 19 минутын өмнө
О.Хонгорзул: Анна Каренинагийн дүрийг бүтээхдээ өөрийгөө 200 хувь дайчилсан Зургийн эх сурвалж: УДЭТ

Хойдын тавилан гэж байдаг бол намайгаа чи таниарай..                 
Хожмын учралд гунихарч хоёул дахиж зовохгүй юм шүү!   
 
Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн "Анна Каренина" сонгодог жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин тоглогдох гэж байна. Энэхүү жүжгийн гол дүрийг бүтээж буй залуу жүжигчин, СТА Отгонбаатарын Хонгорзулыг онцоллоо.

- Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Багаасаа л их адтай, урлагийн тэмцээн, уралдааныг алгасалгүй оролцдог хүүхэд байсан. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, хөгжимдөнө гээд л. Ерөнхийдөө миний хүүхэд нас завгүй, өөрийгөө хөгжүүлж өнгөрсөн он жилүүд байсан гэж хэлж болно. Үүнд аав, ээжийн минь дэмжлэг их чухал нөлөө үзүүлсэн.

Анх гуравдугаар ангидаа өөрийн бие даасан тайлан тоглолтоо Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордонд хийж байлаа. Мөн Эрдэнэтийн "Номин" телевизэд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэгээд том болоод хөтлөгч юм уу сэтгүүлч мэргэжилтэй болно доо гэж боддог байсан ч яагаад ч юм урлагаар явах сонирхолд илүүтэй хөтлөгдөж эхэлсэн.

Учир нь зуны амралтаараа хотод өвөөгийндөө очих бүрдээ Улсын драмын эрдмийн театрт (УДЭТ) шинэ жүжиг тавигдсан гэдгийг сонсоод түүнийг заавал үзэхийг хүсэж догдолдог хүүхэд байсан. Жүжиг үзэх бүрдээ өөрийгөө тайзан дээр гол дүрийнх нь оронд байгаагаар төсөөлж, мундаг уран бүтээлчдээр бахархаж, омогшдог байсан минь жүжигчин мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн гэж боддог юм.

Ингээд 2016 онд СУИС-ийн Театрын урлагийн их сургуулийн Хөгжимт театрын ангид элсэн орлоо. 2020 онд сургуулиа дүүргэсэн. Сургуулиа төгсөөд УДЭТ-ын Студи ангид жүжигчнээр шалгалт өгч тэнцээд, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Энэ хугацаанд гол, туслах, олны хэсэг гээд нийтдээ 10 орчим уран бүтээлд ажиллажээ. Тухайлбал, Лев Толстойн “Анна Каренина” жүжгийн олны хэсэгт, асрагч эх, Сорокина вангийн гүнжийн дүрд тоглосон. Мөн “Миний аав - супер баатар” хүүхдийн жүжгийн Цох охин, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн олны хэсэг болон бага хатан, “Бүсгүйн зурвас” жүжгийн олны хэсэг зэрэгт дүрд ажилласан байна.

2020 онд намайг дөрөвдүгээр курсийн оюутан байхад УДЭТ хамгийн анх “Анна Каренина” жүжгийг тавьж байлаа. Тухайн үед УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар багш маань надад “Кити Щербацкаягийн дүрд сонгон шалгаруулалтад оролцох саналыг тавьж байсан юм. Мэдээж эхэндээ сүрдсэн, сандарсан, баярласан гээд л олон мэдрэмж давхцаж байсан л даа. Гэхдээ найруулагчийн надад хүлээлгэсэн итгэлийг алдахгүй, хариуцлагатай ажиллах ёстой гэж хичээсэн.

Эргээд харахад, эдгээр сорилтуудыг давж, туршлага хуримтлуулсны үр дүнд энэхүү дэлхийн сонгодог зохиолын гол дүрд ажиллах том завшаан надад олдсон байх гэж боддог. Олон жилийн түүхтэй урлагийн ууган байгууллагад ажиллана гэдэг асар их хариуцлага, итгэл найдвар байдаг. Хүүхэд байхдаа очихыг мөрөөддөг байсан газартаа мэргэжлээрээ ажиллах гэж байна шүү дээ гэж баярлаж байсан үе минь саяхан ч мэдрэмж нь хэзээ ч мартагдахгүй байх.

"УРАН БҮТЭЭЛЧ ХҮН БАЙНГЫН БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ"

Би дүрээ бэлтгэхийн тулд өдөр бүр ажилдаа хамгийн эрт ирж, орой хамгийн сүүлд явдаг байсан. Учир нь маш богино хугацаанд дүрээ суулгах шаардлагатай байсан тул 100 хувь биш 200 хувь өөрийгөө дайчлах шаардлагатай болсон.

Учир нь зохиолыг бичгийн хэлбэрээс ярианы хэлбэрт шилжүүлэх, дүрийн зан чанар, дотоод сэтгэл, чиг хандлагыг тодорхойлох гээд олон сургуулилт хэрэгтэй. Мөн уран бүтээлч хүн байнгын бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Ялангуяа театрын жүжигчин микрофонгүйгээр үзэгчдэд дуу хоолойгоо хүргэдэг тул дуу хоолой, амьсгал, уян налархай байх зэрэг олон жижиг зүйлд анхаарах хэрэгтэй болдог.

Анх 35 хуудас зохиолоо хүлээж аваад “ийм урт текстийг яаж богино хугацаанд өөрийн болгох вэ” гэж эмээж байсан ч мэргэжилдээ хайртай, энэ дүрд ажиллахыг үнэхээр их хүссэн учраас хурдан хугацаанд өөриймшүүлж чадсан. Миний хувьд зохиолын текстээ бэлдэхдээ тайзан дээр тоглож байгаагаар нүдэндээ төсөөлж цээжилдэг. Ер нь аливаа зүйлийг их хурдан цээжлэх нь уран бүтээлч хүний нэг давуу тал болдог.

“Анна Каренина” бол дэлхийн олон театрт амилсан сонгодог бүтээл. Тиймээс өмнөх бүх хувилбаруудыг судалж, дүрийн соёл, дуу хоолой, гадаад төрхийг харьцуулан, найруулагчтайгаа ярилцсаны үндсэн дээр өөрийн Аннаг бүтээсэн. Дүрийн дотоод сэтгэл, бусадтай харилцах байдал, нийгэмд эзлэх байр суурь гээд бүх талаас нь судалсан гэж хэлж болно.

Мөн би багаасаа төгөлдөр хуураар хичээллэсэн. 2017 онд  “Лора” хөгжмийн сургуулийг үүсгэн байгуулж, цар тахлын үед ч эрүүл ахуйн дэглэмээ сайтар баримталж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Одоо 700 гаруй шавьтай болсон байна.

Анх зөвхөн төгөлдөр хуур зааж байсан бол өдгөө гитар, морин хуур, укүлэлэ зэрэг сургалтуудаар төрлөө нэмж, өргөжин тэлсэн. Миний сургалтдаа баримталдаг зарчим бол ямар ч насны хүүхдэд өөрийнх нь онцлогт тохируулан яг л найз шиг нь харилцаж, хичээлээ сонирхолтой байдлаар заахыг хичээдэг. Манай сургалтыг анх эхэлсэн цагаас л суралцаж байсан шавь нар минь одоо ч бий.

Би шавь нартайгаа цагийг өнгөрөөх их дуртай. Тэднээсээ “Хайртай шүү багшаа, баярлалаа гэдэг үгсийг хамгийн их сонсдог юм байна. Аав, ээж нар нь ч гэсэн талархсанаа илэрхийлдэг. Үүнээс л их урам зориг авдаг даа.

Миний тайзны уран бүтээлийг үзсэн зарим шавь минь хэлэхдээ “Багш тайзан дээр байхдаа шал өөр хүн шиг харагддаг. Заримдаа таныг үзэж байгаагаа мартчихсан байдаг” гэж хэлж байсан ч удаатай. Өөрөөр хэлбэл тухайн дүрд орчихсон өмнөөс нь шаналах, хайрлах тийм мэдрэмжүүдийг авдаг гэсэн нь санаанаас гардаггүй юм.

Жүжигчин мэргэжлийг сонгосондоо би хэзээ ч харамсаж байгаагүй. Энэ бол хүнийг зогсолтгүй суралцаж, хөгжих боломж олгодог гайхалтай мэргэжил. Би ер нь завгүй байх дуртай төрлийн хүн. Завгүй байх тусам хүн олон ажлыг амжуулж чаддаг шүү дээ.

Зогсолт гэсэн ойлголт энэ мэргэжилд байхгүй. Би өөрийгөө одоо ч жүжигчин болчихлоо доо гэж боддоггүй, харин энэ мэргэжлийг эзэмших замдаа л явж байна гэж хардаг. Алхам бүртээ суралцсаар байдаг энэ гайхалтай мэргэжлийг сонгосон дүү нартаа уран бүтээлчийн жинхэнэ үнэ цэнийг ойлгож, чин сэтгэлээсээ хичээж яваасай гэж хүсэж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан