gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -12
  • Зурхай
     1.13
  • Валютын ханш
    $ | 3559₮
Цаг агаар
 -12
Зурхай
 1.13
Валютын ханш
$ | 3559₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -12
Зурхай
 1.13
Валютын ханш
$ | 3559₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Шинэ суурьшлын бүсийнхэн ундны усандаа цас хайлуулж хэрэглэж байна

Б.Азбаяр
Нийгэм
9 цаг 18 минутын өмнө
14
Twitter logo

Тооноор тусах нарнаас өөр гэрэлгүй гэрт Б.Б сая оруулж ирсэн цасыг тогоонд хайлуулж, өдрийн ундаа бэлтгэнэ. Тэрээр 67 настай. Ганцаар амьдрах тул гэрийн дотор нам гүм.

Угаас тоггүй тул гэрт зурагт, радио зэрэг элдэв цахилгаан хэрэгсэл нэг ч үгүй. 

Нөхцөл байдлыг ажихаар хорооны ажилтан зарим улиралд алдаг оног тойрч ирдгийг эс тооцвол Б.Б нь хотын захын шинэ суурьшлын бүсэд хоёр жил гаруй амьдарсан хугацаанд түүнийг зорьж ирсэн гийчингүй. 

2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөрСалхи нэвчүүлэхгүй гэж тооноо хүртэл хучсанаас гэр бараг гэгээ үзэхгүй. Үүндээ ч тэр дасал болжээ. 

Эл байдал нь зам харгуйгүй, алслагдсан орон нутгийн нийгмийн амьдралыг харуулах гэсэн нийтлэг кино эсвэл зохиолд дүрсэлдэг ганц бие эрийн тодорхойлолт ч юм шиг. Гэвч үнэндээ 2040 он хүртэл хөгжлийн төлөвлөгөөгөө баталсан Улаанбаатар хотын иргэндээ зориулсан дэд бүтцийн өнөөгийн бодит байдал юм. 

"Иргэн төвтэй хот" гэх тодотголтой нийслэлийн зүүн захад амьдарч буй Б.Б болон түүний хөршүүд хэрхэн амьдарч буйг энэ нийтлэлээр онцолж байна. 

2023 оны наймдугаар сарын 5-ны орой орсон усархаг борооны улмаас Монелын гудамжнаас Дарь-Эхийн гудамж уруудан үер буусан. Үерийн улмаас 246 өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан бөгөөд харамсалтайгаар дөрвөн иргэн амиа алдсан юм. 

  • 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр
  • 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр
  • 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр

    Үерийн дараа лаг хагшаасыг цэвэрлэж, орон гэргүй болсон иргэдийг мөн хорооны Жамсран уулын ард Богдын ам, шинэ суурьшлын бүс гэх газарт буулгасан.

    Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ, "Үерийн гамшигт өртөж, орон гэр нь сүйдсэн 20 айлд газрын гэрчилгээ олгон, иж бүрэн гэр бэлдлээ.

    Мөн цахилгаан, худгийг шийдэж байгаа. Шинэ суурьшлын бүс учраас иргэдэд хүндрэл учирч буй. Тиймээс нийслэл эдгээр асуудлыг үе шаттай шийднэ.

    Нийтийн тээврийн үйлчилгээ, цаашлаад замын асуудлыг шийдвэрлэх юм. Нийслэлд үерийн эрсдэлтэй бүсэд буусан 3000 гаруй өрх бий. Үүнийг үе шаттай, яаралтай шийдэх шаардлагатай байна" гэж мэдээлж байлаа. 

    Мөн үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Ашиглалт засварын зүүн төвийн Ашиглалт үйлчилгээний хэсгийн ахлагч Ж. Батзориг, "Иргэдийг цахилгаанд холбохоор 21 албан хаагч найман машинтай үүрэг гүйцэтгэж байна.

    Цахилгааны шугамыг 1.1 км газраас татаж,  дэд өртөө, тоолууржуулалтын ажил хийж байгаа. Ням гараг буюу 2023 оны наймдугаар сарын 13-н гэхэд ажлаа дуусгахаар төлөвлөсөн. Ингэснээр нийт 66 айлыг цахилгаанд холбоно" гэдгийг мэдээлсэн юм. 

    Эдгээр амлалтууд хэрхэн хэрэгжсэнийг 2024 оны дөрөвдүгээр сард сурвалжлахаар бид очиж байв. Нөхцөл байдлыг тодруулахад худаггүй, замгүй, нийтийн тээвэргүй, сүлжээ холбоогүй байна гэдгийг оршин суугчид хэлж байсан бөгөөд зөөврөөр ус хэрэглэдэг байсныг нийтэлж байлаа. Түүнчлэн сургууль цэцэрлэгийн насны хүүхэдтэй иргэд хотын төв бараадсан гэснээр дөрвөн айл амьдарч байсан. 

    2024 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Энэ сурвалжилгаас даруй нэг жил гаруйн дараа буюу 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр бид дахин сурвалжиллаа. Өмнөхтэй харьцуулахад арав гаруй айл өрхтэй болжээ. Гэвч иргэдийн дэвшүүлж байсан асуудлыг шийдвэрлээгүй хэвээр байна.

    Нэг өөрчлөгдсөн зүйл нь худаг гаргаж байгууламжтай болгосон ч хэзээ хэрэглээнд нэвтрэх нь тодорхойгүй байгаа юм. Мөн сургууль цэцэрлэгийн үйлчилгээ авахад хол. Наанадаж эмнэлэг, хүнсний дэлгүүр, худаг хүрэхэд багадаа 3 км зам туулж хүрч байна. 

    2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөрДахин сануулахад эдгээр айлууд сайн дурын сонголтоор тус газарт буугаагүй. Нийслэлээс зөвшөөрсөн байршилд оршин сууж байх үедээ үерийн гамшгаар орон гэргүй болж мөн л нийслэлийн засаг захиргааны шийдвэрээр шинэ суурьшлын бүс гэх газарт амьдрах болсон. Ийм нөхцөлд төр, хотын захиргаа боломжийн бус, баталгаатай амьдрах орчин хангах үүрэгтэй.

    Эхэнд дурдсан Б.Б-ийн ахуй нөхцөлөөс харахад энд яригдаж буй асуудал нь нэг өндөр настны ганцаардал, эсвэл хувь хүний амьдралын сонголт огтхон ч биш юм.

    Харин хот төлөвлөлт, гамшгийн дараах шилжилт, "шинэ суурьшлын бүс" гэх нэрийн дор хэрэгжүүлж буй бодлого бодит амьдрал дээр хэрхэн гажуудсаны тод жишээ болж байна.

    2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөрЖамсран уулын ард байрлах энэ газар нь албан ёсоор бол иргэдийг эрсдэлтэй бүсээс нүүлгэн шилжүүлж, аюулгүй орчинд суурьшуулах зорилготой. Гэвч газар дээрээ ирэхэд энэ нь дэд бүтэцгүй, үйлчилгээний хүртээмжгүй, иргэдийг хотын амьдралаас алсруулсан орон зай болж хувирчээ.

    Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын бүрэлдэхүүнд багтаж буй атлаа хотын иргэнд ногдох анхдагч хэрэгцээг хангах үйлчилгээ энд байхгүй гэсэн үг. 

    Үүнээс анхаарал татаж буй асуудал бол нийслэл нэг талдаа гэр хорооллыг дахин төлөвлөж, айлуудын хашаа байшинг нураан орон сууцжуулах бодлого хэрэгжүүлж, "утаагүй Улаанбаатар" байгуулах зорилт дэвшүүлдэг. Харин нөгөө талдаа үер, гамшгаар орон гэргүй болсон иргэдийг хотын зах, уулын мухарт шинэ нэртэй боловч одоогийнхоос дордсон гэр хороолол бий болгож байгааг харж болно. Энэ нь иргэндээ өгсөн амлалтдаа хүрдэггүй, тэр бүү хэл хөгжлийн бодлогоосоо гажсан ухралт биш үү Хотын дарга аа. Оршин суугч нь цас хайлуулж ундлах нь "Иргэн төвтэй хот"-ын хөгжил мөн үү, Захирагч аа? 

    Хоёр, гурван сар бус хоёр жил гаруйн хугацаа бол "түр хугацааны хүндрэл" гэх нэршлээр бодит нөхцөлийг хаацайлахад хэтэрхий урт хугацаа.

    2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр

    Тиймээс нийслэлийн Засаг дарга танаас дараах тодорхой хариуг нэхэж байна.

    • Энэ шинэ суурьшлын бүсийг хэзээ, ямар хугацаанд дэд бүтцийн хувьд бүрэн шийдэх вэ?
    • Хариуцсан албан тушаалтан, нэгж нь аль вэ?
    • Хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжээгүй амлалтад хэн хариуцлага хүлээх вэ?
    • Иргэдийн амьдрах нөхцөл дордсоноос үүдэх эрсдлийг хот хэрхэн үнэлж, нөхөн барагдуулах вэ? 

    Эдгээр иргэд тусламж гуйгаагүй бөгөөд хот өөрийнх нь өмнөөс гаргасан шийдвэрийн үр дагаврыг хариуцахыг л шаардаж буй. Хотын татвар төлөгчийн татвар шилэн барилга, усан оргилуур, нээлтийн туузанд л зориулагддаггүй гэдгийг та мэдэх л учиртай. Хотын захад ундны усгүй, нийтийн тээвэргүй, холбоогүй амьдарч буй эдгээр иргэд ч татвар төлөгчид.

    Хэрэв татвар төлөгчдөө ингэж хардаг хот “иргэн төвтэй” гэж нэрлэгдэх ёстой юм бол энэ нэршилд шинэ тодорхойлолт хэрэгтэй болжээ.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан