Энэ 7 хоногт улс, оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна. Үйл явдлуудаас харвал хоёр талд гарч талцан хуваагдаж, тэр буруутай, үгүй би буруугүй гэж биеэ өмгөөлсөн дүр зураг давамгайлжээ.
Ажлын 5 хоногийн сүүлийн өдөр Ерөнхий сайд ажлаа өгч, бид дахин шинэ Ерөнхий сайдын сураг хүлээсэн өдрүүдийг өнгөрөөх боллоо. Хэрэлдэхээс өөр шийдэлтэй амьдрах сан, хэдүүлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ БА Б.ЭНХБАЯР

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь NTV телевиз-ийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг "Бодь" группээс 1.3 сая ам.долларын хандив авсан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргана гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр (2026.03.23) албан ёсоор хүсэлтээ хүргүүлсэн юм. https://gogo.mn/r/4m0509
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “л.Оюун-Эрдэнэ намайг мөнгө авахыг харсан гэрчүүд байгаа гэсэн. Тэр хүмүүс нь одоо өөрсдөө гарч ирээд ярих хэрэгтэй. Бас хоёр цагийн бичлэг байгаа гэсэн. Тэгвэл түүнийгээ бүтнээр нь шууд цац л даа. Юуг нь хүлээгээд байгаа юм. Надад хэлэх үг ч олдохгүй байна” гэв.
ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ БА ОЮУ ТОЛГОЙН БОХИР УСНЫ ТӨЛБӨР

“Оюу толгой” ХХК ус бохирдуулсны төлбөр төлөхгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тохиолдолд тус компанид ус ашиглуулахгүй байх асуудлыг судалж танилцуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар Усны газарт даалгав. Үүрэг даалгаврын явцын талаар Усны газрын дарга З.Батбаяр /2026.03.26/ Ерөнхий сайдад мэдээллээ. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс хаягдал усны дүгнэлт гаргуулах, усны аудит хийлгэх тухай албан бичгийг Усны газарт ирүүлсэн талаар мэдээлэв. https://gogo.mn/r/4m06dq
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ БА “ХАТАН ТУУЛАА АВАРЪЯ” ХӨДӨЛГӨӨН

“Туулын хурдны зам” төсөл шүүмжлэл дагуулаад байна. Энэ зам Туул голыг дайран өнгөрөхөөр байгаа нь экосистемд сөргөөр нөлөөлж байна хэмээн иргэд үзэж “Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа юм.
Хөдөлгөөн зохион байгуулагчид Сүхбаатарын талбайд цуглан Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдэгдлээ. https://gogo.mn/r/0w16dy
Г.ЗАНДАНШАТАР БА ЕРӨНХИЙ САЙДААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ

Ерөнхий сайд Г.Занданшатар /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн. Г.Занданшатар, Дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан хямралт байдалтай давхцуулсан улс төрийн гацаа түгжээнд манай улс нэг минут ч байх боломж алга. Энэ хариуцлагатай үед улс орнууд өдөр, цаг алдалгүй хариу арга хэмжээ авч, шуурхай ажиллаж байна.
Тиймээс энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна гэв. https://gogo.mn/r/687wgn
ИРЦ ХҮРДЭГГҮЙ ЧУУЛГАН БА ШААРДЛАГАТАЙ БОЛ ШӨНӨ Ч ХУРАЛДЧИХДАГ ПАРЛАМЕНТ

Энэ 7 хоногт ирц хүрээгүй, АН-ынхан чуулгандаа суухгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн зэрэг асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан хойшилсоор байлаа. Гэвч ажлын 5 хоногийн сүүлийн өдөр оройн 20:00 цагт чуулган хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор ил санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 76 гишүүний 54 нь дэмжсэнээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоол батлагдлаа.
Дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл Г.Занданшатар Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлнэ хэмээн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ алх цохисноор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 22.00 цагт өндөрлөв. https://gogo.mn/r/e04oqd