gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -2
  • Зурхай
     11.21
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -2
Зурхай
 11.21
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -2
Зурхай
 11.21
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

Б.Азбаяр
Соёл урлаг
Өчигдөр
15
Twitter logo
Б.Азбаяр
15
Twitter logo
Соёл урлаг
Өчигдөр
Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм Бурхан урлаач Ч.Батзориг

Хүний гараар бүтсэн хэрнээ цаг хугацаанаас давсан хүч, амьд мэт нөлөө бүхий бурхан урлалын бүтээлүүд хэрхэн төрдөг вэ? Энэ талаар 30 орчим жил бурхан урлаж буй Ч.Батзоригтой ярилцлаа. Тэрээр туршлага, уран сэтгэлгээ, урлагийн дотоод философиосоо бидэнд хуваалцсан юм. 

Энэ сарын 14-ний өдөр Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан “Суварга” лекцийг олон нийтэд хүргэсэн. Тодруулбал, Монголын төр, шашин, урлагийн түүхэнд асар их хувь нэмэр оруулсан Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээлч ухаан, түүний бурхан урлал, соён гэгээрүүлэх үйлс, нүүдлийн соёл иргэншлийн төлөвшилд оруулсан нөлөө зэрэг чухал сэдвүүдийг бурхан урлаач Ч.Батзориг лекцийн үеэр дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Уламжлалт урлахуйн арга, Г.Занабазарын уран бүтээлийн онцлог, монгол хүний нэгдмэл үнэт зүйл, бахархал, эв нэгдэл зэрэг санааг олон нийтэд улам гүн ойлгуулах зорилготой энэхүү лекцийг үнэ төлбөргүй зохион байгуулсан бөгөөд энэ үеэр түүнтэй ярилцсанаа хүргэж байна. 

Тиймээс бид яриагаа суварга бүтээх хийгээд, бэлгэдэл шинжээс эхлэв.

-1990-ээд оноос хойш шашин, соёлын өвийг дахин сэргээж эхэлснээр суварга бүтээлүүдийн бэлгэдэл, утга санаа илүү тодорхой яригдаж ирсэн. Шашны талаас авч үзвэл суварга нь бурхны гурван шүтээний нэг буюу тааллын шүтээнийг бэлгэддэг. Гаднах хэлбэр хийц нь барилга байгууламжийг санагдуулам боловч дотоод утгаараа бурхны төгс гэгээрсэн номын биеийг илэрхийлдэг.

Буддын шашинд бурхны гэгээрсэн биеийг номын бие болон дүрст бие гэж хоёр ангилдаг. Дүрст бие нь Төгсжаргалангийн лагшин, хувилгаан лагшин гэсэн салбартай. Харин номын биеийг төлөөлдөг гол шүтээн нь суварга юм. Өндөр гэгээний бүтээсэн Төгсжаргалангийн лагшны том бурхан бол дүрст биеийн төгс илэрхийлэл болдог бол, түүний урласан суварга нь номын биеийн төгс илэрхийлэл гэдэг.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд музейд Өндөр гэгээний урласан найман бодь суварга хадгалагдан үлдсэн нь үнэхээр ховор нандин өв. Урлагийн талаас нь авч үзвэл, энэ суварга нь бурхан урлах тигийн онолын дагуу маш нарийн хэмжээс, пропорцоор бүтээгдсэн, уран хийцийн хувьд давтагдашгүй тансаг бүтээл юм.

Жишээ нь, суварганы сэнтийд дүрслэгдсэн заан, арслан, морь, тогос болон бусад шувууд бүр нь тусгай бэлгэдэлтэй. Эдгээр амьтад нь шунал, уур, мунхаг, тачаал, омог зэрэг таван хорт сэтгэлийг бэлгэддэг. Харин тэдгээрийг даван туулж гэгээрсэн таван язгуур бурхны суудлын доор байрлуулан дүрсэлсэн нь гүн их бэлгэдэлтэй.

Мөн доод хөлөлийг тойрсон бадраа угалзын хээ угалзууд нь орон зайд хөдөлгөөн бий болгосон гайхалтай чимэглэл. Энэ бол Өндөр гэгээний урлагийн өндөр мэдрэмж, оюун санааны нандин бүтээлч чанар илэрхийлэгдсэн хэсэг.

Ер нь язгуурын таван бурхан зэрэг Өндөр гэгээний бүтээлүүд нь энгийн урлалын түвшинд үнэхээр багтдаггүй. Үүнийг “хувилгаан урлал” гэж нэрлэдэг. Учир нь Өндөр гэгээн бол эгэл бус, гэгээрсэн хүн. Түүний айлдсан ном, бүтээсэн урлал, үлдээсэн өв нь бүгд эгэл урлал бус, онцгой чанарын, билиг оюу шингэсэн хувилгаан урлалд тооцогддог. Тиймээс энэ бүхнийг ойлгохын тулд зөвхөн урлаг талаас бус, гүн бэлгэдэл, шашны онолын талаас харах хэрэгтэй.

-Өнөө цагт бид энэ их өв, уламжлалт соёлтой хэрхэн ойр байж, яаж орчин үеийн амьдралд уялдуулж ойлгож, хэрэглэж болох вэ. Урлаач, бүтээлч хүмүүс энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-
Ер нь бурхны сургаалын эцсийн зорилго бол хүн бүрийг амар амгалан, төгс гэгээрэлд хүргэх замыг заах юм. Бурхан багш өөрөө энэ замналыг туулж, ном сургаалыг судалж, бясалгал үйлдэн гэгээрэлд хүрээд, эцэст нь нирваан дүрийг үзүүлсэн. Ингэснээр “хүн над шиг гэгээрч болно, миний явсан замаар хүн бүр алхаж чадна” гэдгийг өөрийн амьдралаараа үлгэрлэн харуулсан хэрэг. Тэрээр хүн яаж сансрын хүрднээс гэтлэн, дахин дахин төрж үхэхийн зовлонгоос ангижран гэгээрэх боломжтойг биеэрээ үзүүлээд, арга замыг нь нэг бүрчлэн зааж өгсөн.

Түүний сургаал цаг үе бүрийн эрдэмтэн лам нарын судалгаа, тайлбараар улам бүр баяжиж ирсэн. Жишээлбэл хамгийн энгийн, наад захын баримжаа бол Бодь мөрийн зэрэг. Үүнийг судлахад хүн өөрийгөө танин мэдэж, гэгээрэлд хүрэх замын шат дараалсан сургаалийг ойлгож авдаг.

Өндөр гэгээн Г.Занабазар бол энэ түвшинд нэн өндөр, хоосон чанарыг танин мэдсэн, гүн гэгээрэлд хүрсэн хүн. Тиймээс түүний хийсэн бүхий л үйл хамаг амьтны тусын тулд. Түүний урлал ч хэм хэмжээгээрээ, хийцийн төгс төгөлдрөөрөө “хувилгаан урлал” гэж нэрлэгдэхэд хүрч байгаа юм. Айлдсан ном сургаал нь хүртэл онцгой адистидтай. “Жанлавцогзол”, “Цагийг тохинуулах залбирал” зэрэг нь өнөөдөр ч Ганданд болон бусад хийдэд уншигдсаар, адис тэтгэмж нь хүмүүсийн сэтгэлд хүрсээр байна. Энэ бүхэн Өндөр гэгээн эгэл бус, хувилгаан хүн байсан гэдгийг илтгэнэ. Тиймээс түүний бүтээсэн бүх зүйл эгэл бус, гайхамшигт урлал болон үлдсэн.

Жишээ нь, суваргын хэлбэрийг харахад төгс тэгш хэм, бодисадвагийн сургаал, бэлгэдэл бүгд туссан байдаг. Үүнтэй адил гоо зүй бидэнд хэрэгтэй юу гэвэл тийм, нэн хэрэгтэй. Гоо зүй бол хүний сэтгэлийн тэнцвэрийг баригч маш том хүчин зүйл.

Тэгвэл яагаад Бурхан багш, Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд ийм өндөр гоо зүйн түвшинд хүрсэн бэ.

Нэгдүгээрт, тэд Дорнын бурхан бүтээх тигийн онолын дагуу, хэмжээс нэг бүрийг алдаагүй баримталж урласан байдаг. Өндөр гэгээний бүтээл дээр судлаачдын тогтоосноор ямар ч хэмжээсийн алдаа байхгүй.

Хоёрдугаарт, бурхан биеийн тухай сургаал бий. Бурхны лагшин нь эгэл хүний биеэс огт өөр, дээд гоо сайхны түвшинд хувирч төгөлдөршдөг гэж үздэг. Үүнийг 32 лагшин, 80 найр буюу нийт 112 бэлгэ шинжээр илэрхийлдэг. Жишээлбэл, бурхан биеийн гарын судас, шөрмөс нь ил гарахгүй, булчин үе нь товойхгүй, бүх зүйл төгөлдөр, цэвэр, тэгш хэлбэртэй байна гэж үздэг.

"Дотоодын нисваанис, хий хийн энергүүд, судал судлын бүх зангилаа тайлагдсаны үрээр бурхны лагшин төгс байдаг гэж үздэг. Жишээлбэл, тэгш 40 цагаан шүд байдаг нь хүртэл урьд насны буянтай холбоотой. Өөрөөр хэлбэл бурхан болох гэдэг нь ганц энэ насны явц биш, олон урьд насны асар их буян, хичээл зүтгэлийн үрээр бүрэлддэг. Тиймээс багш, дээдсийг хүндэлж ирсэн, өргөн их буян хуримтлуулсан учраас лагшны бэлгэ шинж бүр ингэж төгс бүтсэн гэж номлосон байдаг.

Өндөр гэгээний бүтээсэн бурхан бол зөвхөн дүрслэл биш, лагшны бэлгэ шинж, бурхны 112 төгс шинжийг гүн ухааны онолоор тайлбарлан, утгыг нь шингээн бүтээсэн онцгой урлал. Зураач, урлаач өөрийн дотоод бясалгал, тогтоол тарни, зөв сэдэл, бодь сэтгэлийг барьж бүтээдэг учраас энэ нь жирийн урлал огт биш. Бүтээж буй бүх бодол, энерги нь тухайн бурхны дүрд шингэдэг.

Хүн хийсэн зүйл бүхэн тодорхой хэмжээний энерги дамжуулдаг. Харин гэгээрсэн бодь сэтгэл, ариун ёсоор бүтээгдсэн бурхны дүр бол эгэл урлалаас хэд дахин илүү адистай, өргөн эерэг энергийг хүнд хүргэж чаддаг гайхамшигтай бүтээл болдог. Тиймээс үүнийг “хувилгаан урлал” гэж нэрлэдэг.

Жишээлбэл, Оросын үнэн алдартны сүмийн нэг зураг бий. Түүнийг зурсан зураач амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл өвчний хүнд шаналалтай байсан ч итгэл үнэмшлээрээ зурагаа зурсаар байсан бөгөөд түүний бие сэтгэлийн бүх энерги зурагт нь шингэсэн байж.

Тухайн зураг очсон газар бүрдээ хүмүүст нөлөөлж, бие өвдөх, таагүй мэдрэмж төрөх зэргээр нөлөөлж байсан жишээ бий. Өөрөөр хэлбэл зураачийн энерги бүтээлд шингэсэн байгааг харуулсан түүх юм.

Бурхны дүр бүтээх ёс нь маш нарийн, хариуцлагатай ажил. Эд материалаа бэлдэх, будаг шунхаа найруулах, тигээ татах, орон байр орчин ямар байх, урлаачийн дотоод бясалгал ямар байх гээд бүх зүйл маш нарийн дэг ёстой. Урлаач хүн зөв, ариун сэдэлтэй, бүх амьтны тусын төлөө бодь сэтгэлийг барьсан байхыг шаарддаг.

Тиймээс бурхан урлал бол “амьд урлаг”. Дүр бол зөвхөн харагдах хэлбэр биш, түүний цаана номын утга, бэлгэдэл, гэгээрлийн чанар бүгд шингэсэн байдаг. Энэ гайхамшигтай бэлгэ шинж, гоо зүйг зөв таньж бүтээсэн тул гадаадын урлаг судлаачид хүртэл Өндөр гэгээний бүтээлүүдийг маш өндөр үнэлдэг.

Бурхны шашингүй хүн ч гэсэн ийм дүрийг харахад гоо зүйн хүч, гэгээ, тайвшрал мэдэрдэг. Харин сүсэгтэй хүн бол түүнээс улам их адис, итгэл, дотоод хүч авдаг. Тиймээс ч бурхны урлал эгэл урлалаас хамаагүй дээд, онцгой утга чанартай.

"Өндөр гэгээний тэргүүний бүтээлүүдийг гаднын судлаачид сүсэг бишрэлийн үүднээс бус, урлагийн өндөр түвшний бүтээл гэж хардаг. Тэд түүний бүтээлийг сэргэн мандалтын үеийн Микеланжелогийн "Пиета"-тай зүйрлэж, “Азийн Микеланжело” хэмээн нэрлэсэн байдаг. Энэ бол зүгээр нэг магтаал биш, олон улсын урлаг судлалын өгсөн бодит үнэлгээ. Гаднаас нь харахад л тэр хэмжээний дээш өргөгдсөн бүтээл гэж ойлгосон хэрэг.

Бид ийм агуу соёлын дунд амьдарч, бараг эзэн нь байж буйн хувьд урлаг талаас нь ч, сүсэг бишрэлийн талаас нь ч, дотоод бэлгэдлийн талаас нь ч гүнзгий харж, судлах ёстой улс. Тэгж чадвал нөлөөлөл нь хэмжээлшгүй их.

-Энэ ажлыг хийж эхэлсэн цагаас хойш та нийгэм, уламжлал, шашин гэсэн олон талын хариуцлагыг мэдэрдэг байх.
-
Бурхан урлана гэдэг зүгээр нэг гарын ур дүй биш, зохиол бүтээлийн сурталчилгаа ч биш. Бурхны шашин бол өөрөө барагдашгүй их номлолын далай. Харин бурхан урлал гэдэг нь тэр номлолыг дүрс, хэлбэр, бэлгэдлээр дамжуулан илэрхийлж буй арга юм.

Би 1993 онд бурханч лам Г.Пүрэвбат багшийн шавь болон орж, төгсөөд анхны шавь нарынх нь нэг болж, дараа нь сургуулийн анхны багшаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш “Гурван шүтээн” урландаа бүтээлээ хийж, шавь нараа сурган өнөөдрийг хүрлээ. 1990 оноос өмнө шашин хаалттай байсан.

Харин 1990-ээд оны дахин дэлгэрэх эхний үеийг хамт туулсан бидний хувьд үүрэг хариуцлага асар өндөр байсан. “Сурснаа сайн өвлүүлэх, улам төгөлдөржүүлэх, үе дамжуулан залгах” гэдэг бол зүгээр нэг ажил биш, үндэсний соёлыг авч үлдэх үүрэг.

Яагаад гэвэл улсын оршин тогтнох дархлаа нь хэл, соёл, түүх, шашин дээр оршдог. Буддын шашин олон оронд адилхан үзэл санаа түгээсэн ч улс болгонд өөрийн гэсэн онцлог, өнгө аяс бий. Монголчууд ч ялгаагүй уншлага, аялгуу, хувцас, сүмийн хийц, бурхан шүтээний бэлгэдэл, дүрслэлээрээ “Монголын бурхан шашин” хэмээх тусгаар өв соёлоо бий болгосон. Энэ бүхэн бол угсаатны зүйн хувьд том соёлын систем.

Тиймээс бурхны урлагийг өвлөн хадгалах, Өндөр гэгээнийхээ уламжлалыг сэргээж, судалж, баяжуулж, цааш нь хөгжүүлэх нь өнөө цагт үнэхээр өндөр хариуцлага болсон. Дэлхий даяар олон соёлын давлагаа, цензургүй мэдээлэл нэвтэрч буй энэ үед үндэсний соёлоо барих хамгийн гол тулгуур нь шашин, урлаг, уламжлал.

-Өнөө үед бясалгал, тархи судлал хоорондоо холбогдож, томоохон сургуулиуд хүртэл бясалгалын, тархи-сэтгэлзүйн нөлөөг шинжлэх ухаанаар тайлбарладаг болсон. Монголд ч бясалгалын хичээлүүд дэлгэрч байна. Үүнтэй агаар нэгээр бурхан урлах үед зүгээр нэг “зураг зурж байна” гэж биш гүн төвлөрөл шаарддаг байх.
-Буддын шашинд бол хүний дотоод ертөнцийг судлах, өөрийн сэтгэлийг ажиглах ухаан хамгийн гүн судлагдсан салбар. Энэ шашныг “дотоодын шашин” гэж нэрлэдэг нь учиртай. Хүнийг дотогшоо нэвтрүүлж, өөрийн сэтгэлээ таних, засах, тогтоох арга зүйг заадаг. Тийм ч учраас бясалгалын олон хэлбэр, төвлөрлийн сургалтууд хамгийн их боловсорсон байдаг.

Өнөөдөр Жавзандамба төвөөс эхлээд олон сургалтын төвүүд анхан шатны “амарлин орших”, майндфүлнесс гэх мэт бясалгалын хөтөлбөрүүдийг явуулж байна. Харин гүнзгий түвшний даяан, тарни номын дадлага бол бүр тусдаа буюу олон сараар, жилээр хийдэг, зорилго нь гэгээрэлд хүрэх зам. Энэ бол ердийн стресс тайлах бясалгалаас огт өөр зүйл.

Олон соёлын давлагаа, цензургүй мэдээллийн дунд сэтгэлийн тогтворгүй байдал ихэссэн энэ үед анхан шатны бясалгалын сургалтуудад хамрагдах нь хамгийн оновчтой арга зам.

Сэтгэлийг тогтоох анхны алхам бол сэтгэлийг төвлөрүүлж сурах.

Та бурхан урлаж байхдаа яг юу мэдэрдэг вэ?

Бурхны урлалын хамгийн дээд түвшин бол хийж буй үйлийнхээ бүх мөчийг номд нийцүүлэн бясалган үйлдэх. Энэ бол өндөр төвшний дадлага, өдөр тутамд хийхэд хүндрэлтэй ч тэр чиглэлийн судалгаа, дадлага үргэлж явдаг. Бурхан бүтээхэд гурван үндсэн увдис үйлчилдэг гэж үздэг:

  • бурхныхаа тарнийг дотроо тоолох,
  • бурхны эрдмийг сэтгэлдээ бясалган бодох,
  • гараараа дүрийг нь бүтээх.

Энэ гурав нийлээд бурхныг бүтээх увдис болдог. Тиймээс бурхан урлана гэдэг өөрөө төвлөрлийн бясалгалтай салшгүй холбоотой ажил.

Төвлөрөх үед сэтгэл аяндаа тогтвортой болдог, тэр нь “амар амгалан”-гийн мэдрэмж. Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэгэн зүйл дээр тогтож чаддаг болсон тэр төвийн төлөв юм.

Бясалгал гэдэг нь үндсэндээ сэтгэлийг дадуулах дадлага.

Харин эсрэгээрээ хүний сэтгэл өдөр тутмын амьдралд түгжрэл, ажил, өр зээл, олон асуудлын дунд тасралтгүй сарниж байдаг. Сарнисан сэтгэл нь хүчгүй болж, тогтвортой байж чаддаггүй. Харин сэтгэлийг хурааж, нэгэн зүйлд төвлөрүүлж сурвал  тэр дадлаар дамжин уур бухимдал багасна, тайван болно, аливааг ухаалаг хүлээж авна, амьдралын чанар эрс сайжирна.

-Та ер нь хэчнээн бурхан бүтээсэн бэ?
-
Тоогоо хэлэхэд хэцүү. 1993 оноос хойш тасралтгүй л урлаж байна. Сурч, долоон жил дадлага хийж, дараа нь багшилж, өнөөдрийг хүртэл үе дамжуулан ажиллаж ирлээ.

-Бүтээлийн явцад хамгийн хэцүү үе нь юу вэ?
-
Бурхан бүтээнэ гэдэг бол үе шат бүрдээ хэцүү. Нэг алхам ч хялбар байдаггүй.

Сурсан гээд бүх зүйл амархан болчихдог юм биш ээ. Яагаад гэвэл бурхан бүтээнэ гэдэг чинь маш нарийн ажиллагаатай, дүрийн бүх пропорц, хувцас хунар, гүнгэрваа хийц хүртэл уламжлалдаа ягштал баригдсан зүйл. Тэр уламжлалыг алдагдуулахгүй, бас дээрээс нь улам баяжуулж, илүү сайн хийж, гоё сайхан болгохын тулд их чармайх шаардлагатай байдаг. Тийм болохоор “амар” гэж хэлэх зүйл нэг ч байдаггүй, хийж байгаа үе шат бүр нь хариуцлага дагуулдаг.

Тэгээд ийм нарийн юмыг бүрэн эзэмшихийн тулд мэдээж их мэдлэг, цаг хугацаа, дадлага хэрэгтэй. Бид чинь бакалавр, доктор зэрэг авч мэргэжлээ эзэмшдэгтэй адил, бурхан урлалд ч гэсэн багшийнхаа үндэс, дамжлагыг авч, олон жил тууштай суралцаж байж л жинхэнэ утгаар нь сурна. Харин зөвхөн урлал хийгээд болчихдог юм биш, заавал дээдийн номын мэдлэгтэй, номоо судалсан байх хэрэгтэй. Урлаг, ном хоёр чинь салангид зүйл биш. Нэг л зүйл. Урлалаар дамжуулж номын утгыг илэрхийлж байгаа хэрэг.

Тиймээс энэ бол эгэл нэг урлал биш, дээдийн урлал. Тэр утга учрыг нь буруу, хуумгайгаар хийж болохгүй, маш өндөр хариуцлага шаардсан ажил.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан