Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авсан бөгөөд бүлгийн дарга дараах мэдээллийг өглөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Бид тал талаас нь удаа дараа ярилцсан. Нэгдсэн байр суурь бол хуулийн зарим заалт Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэлэлцэх эсэхийг дэмжээд явц дунд засах байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн. Хэмжиж болохгүй ёс зүй гэдгээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь ард түмний төлөөллийн мандатыг улс төрийн шүүхээр хэлэлцэх хаалгыг нээж байгаа тул хэлэлцүүлгийн явцад засах боломжгүй гэж байр сууриа илэрхийлсэн гишүүд олон байлаа. АН-ын үндсэн үзэл баримтлал нь тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг үндэслэн, ардчилсан ёс, парламентын засаглалыг бэхжүүлэх, дархлааг хангах гэдэг.
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт эхэлж, чуулганы хуралдаанд оролцсон 101 гишүүний 57 нь дэмжсэнээр хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.