АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр өнөөдөр АНУ-ын Сенатын гишүүн Стив Дэйнстэй уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, тэр дундаа эдийн засгийн тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Мөн Монгол Улсыг визийн барьцааны хөтөлбөрт хамруулсан асуудлыг хөндөн ярилцаж, уг хөтөлбөр нь АНУ-ын өнөөгийн засаг захиргааны хувьд ач холбогдол бүхий бодлого хэдий ч Монгол Улс нь шилжилт хөдөлгөөний эрсдэл багатай, виз мэдүүлэгчдийн тоо харьцангуй цөөн, хууль бус шилжилт хөдөлгөөний томоохон эрсдэл үүсгэдэггүй орны хувьд уг шийдвэрийг дахин нягтлан үзэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Эх сурвалж: АНУ-д суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам