Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дүгнэдэг “Энтрепренер-2025” шалгаруулалтаас “Жүр Үр” ХХК технологийн шинэчлэл, нийгмийн хариуцлагын үзүүлэлтээрээ салбараа тэргүүлж, 2025 оны "Шилдэг аж ахуйн нэгж"-ээр шалгарч "Мөнгөн Меркури" цомын эзэн болов.
Жүр Үр” ХХК-ийн хувьд 2025 он нь амжилт, бүтээн байгуулалтын түүхэн жил байлаа. Тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд инновац, дэвшилтэт технологи, техникийн шинэчлэлийг нэвтрүүлсэн 10,000 м² талбай бүхий, олон улсын GMP болон GHP стандартыг бүрэн хангасан 6 давхар шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.
Шинэ үйлдвэрт орчны хэм, чийгшил, тоосонцрыг бүрэн хянах SCADA автомат системийг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмжийг 2-4 дахин өсгөж, хүчин чадлаа 200 хувь хүртэл нэмэгдүүлж чаджээ. “Жүр Үр” нь үндэсний үйлдвэр учир Монголын уламжлалт сүү, цагаан идээг орчин үеийн технологитой хослуулан “Аарцтай бялуу”, амьд хөрөнгөөр исгэсэн “Артизан талх” зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан ажилладаг "Жүр Үр" ХХК 14 нэр төрлийн бүтээгдэхүүндээ "ESG эко тэмдэг" авч хэрэглэгчдийнхээ итгэлийг энэ жил улам баталгаажуулав.
Хэрэглэгчид савлагаан дээрх энэхүү тэмдгийг харснаар тухайн бүтээгдэхүүнийг олон улсын хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдал болон хаягдал усаа дахин боловсруулдаг, хүний эрх болон сайн засаглалыг дээдэлдэг үйлдвэрт бэлтгэсэн болохыг шууд таних боломжтой юм.

Тус компани нь "Ногоон бизнес"-ийг бодитоор хэрэгжүүлэгч бөгөөд "Miwe Electro" шарах шүүгээ нэвтрүүлснээр эрчим хүчний хэрэглээгээ үлэмж хэмнэж, жилд 350 тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж байгаа нь 17,000 ширхэг мод тарьсантай дүйцэхүйц байгальд ээлтэй үзүүлэлт юм.
Мөн хог хаягдлынхаа тал хувийг дахин боловсруулж, технологийн бохир усыг таван түвшинд цэвэршүүлэх байгууламжийг ажиллуулж байна.
"Жүр Үр" ХХК-ийн амжилтын үндэс нь хүн төвтэй засаглал бөгөөд 1200 гаруй ажилтны 70 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тэд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин "Women Owned" тохирлын гэрчилгээг авч, ажилтнуудынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндэд анхааран ажиллаж байна.
Түүнчлэн өрх толгойлсон эцэг эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар тогтвортой дэмжин ажиллаж байгаа юм.
Тус компани "Аз жаргалаа хуваалцъя" уриатайгаар хүүхэд, залуусын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, "Дэрэн" клубт хөл бөмбөгийн талбай байгуулан, "Ид шидийн орон" төсөлд тогтмол хандив өргөж байна.
Дотоодын эдийн засгийг дэмжих хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээс түүхий эд худалдан авч, олон улсын FSSC 22000 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлжээ.
Ийнхүү 27 жилийн түүхтэй "Жүр Үр" ХХК нь чанар, стандарт, инновац болон хүнлэг засаглалыг төгс хослуулж чадсанаар үндэсний үйлдвэрлэлийн салбарын манлайлагч гэдгээ дахин бататгалаа.