gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     4.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

А.Номин
Нийгэм
3 цаг 51 минутын өмнө
Twitter logo
А.Номин
Twitter logo
Нийгэм
3 цаг 51 минутын өмнө
А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна Архивын зураг ашиглав.

НИТХ-ын дарга А.Баяр хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гаргасан. Үүнийг хууль зөрчсөн үйлдэл хэмээж НИТХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус 11 дүгээр хурлыг хийсэн. 

Хурлаар А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж, тус хуралд оролцсон 31 гишүүний 29 нь дэмжсэнээр НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргаад байв. 

Тэгвэл НИТХ-ын дарга А.Баяр энэ хуралдааныг хууль бус хэмээж, хууль бус хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр биш гэсэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нэн түрүүнд хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан талаар мэдээлэл өгье. Энэ бол Туулын хурдны замын төсөлтэй холбоотой. Энэ төслийг хэлэлцүүлж, дэмжих тогтоол гарга гэсэн шахалт надад ирсэн. Ийм боломж байхгүй. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах эсэхийг иргэд мэдэхийг хүсэж байгаа. Ойлголтын зөрүүг арилгая гэсэн юм. Мега төсөл үү, хулгай юу гэдгийг иргэд мэдэх хэрэгтэй. НИТХ нь Ерөнхий сайд, Засгийн газар, иргэдийн эсрэг шийдвэр гаргаж болохгүй. 

Энэ хүн иргэдийн эсрэг жагсаж чаддаг юм байна. НИТХ нь иргэдийн эсрэг биш иргэдийн талд зогсох ёстой учраас хуралдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. 

Үүнийг эсэргүүцсэний төлөө хууль бус хуралдааныг зохион байгуулсан. Хуралдаан болсон гэж тооцогдохгүй. Хуралдаагүй учраас гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус.

Тиймдээ ч өнөөдөр ажлынхаа өрөөнд сууж байгаад мэдээлэл өгч байна. 

Хуульд зааснаар анхдугаар хуралдаанаас бусад бүх хуралдааныг хурлын даргын санаачилгаар зохион байгуулна гэж заасан. Энэ бүрэн эрхийн хүрээнд хурлын дарга санаачлаагүй тохиолдолд хуралдааныг хийгээгүйд тооцно. Ээлжит бус хуралдааныг нэг бол хурлын зөвлөл эсвэл хурлын даргын санаачилгаар зохион байгуулна. Гэхдээ хурлын зөвлөлийн ажиллах журмыг УИХ-ын 2022 оны долоодугаар тогтоолоор баталж өгсөн байдаг. Хурлын зөвлөлийг хурлын дарга л цаг товлож хуралдуулна. Гэхдээ энэ зөвлөлөөс албан ёсны шийдвэр гарахгүй. 

Хоёрдугаарт, намайг гүтгэж байна. 13.2 тэрбумыг хэвлэлд шилжүүлсэн гэх мэдээлэл өгсөн байна. Үүнийг судлаад үзэхэд өнөөдрийн байдлаар 10.2 тэрбум төгрөг НИТХ-аас гарсан. Шүүхийн байгууллага, нийслэлийн прокурор, цагдаа, онцгой байдал гэх мэтчилэн 33 байгууллага руу гаргасан. Бид энэ дүнг шилжүүлсний дүнд гэмт хэргийн хувь тодорхой хэмжээнд буурсан. 

Нийслэлийн гишүүн байгууллагууд төсөв мөнгөө нуун дарагдуулдаг гэх мэдээлэл гарсан байна. Шулуухан хэлэхэд нийслэлийн гэмт хэргийн зөвлөл анх удаа төлөвлөгөөгөө нээлттэй хэлэлцэж баталсан. 

Би өнөөдөр албан ёсоор хурлын даргын бүрэн эрхийн дагуу Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргаж байна. Улаанбаатар хотод мега төслүүд хэрэгжих гэж байгаа бол энэ төслийн төсөв, шалгарсан компани зэрэг бүх мэдээллийг нийтэд ил болгох ажлын хэсэг албан ёсоор байгуулж байна. Аль аль намын бүлгээс төлөөлөгч оруулна. 

Х.Нямбаатар иргэдээ хоёр тал болгож хуваагаад иргэдийн эсрэг жагссан. Энэ хүн Монголын хаан болчихсон юм байна. Энэ хүнийг Улаанбаатар хотоос чөлөөлж байж, хотын хөгжлийн түүчээ ирнэ гэж харж байна" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан