Өвсөн толгой үзүүрээсээ шаргалтаж, өглөө оройдоо жиндүүлээд намрын уур орсныг илтгэн нимгэн хувцас дааруулж эхлэв. Зуны сар зургаа биш юм болохоор зунжин наадмаас наадмын хооронд хээр хөдөө хэсэг бусгаар амарсан хаа газрын хүмүүс намрын их ажилдаа ханцуй шамлан орох цаг нэгэнт болжээ
Хот, суурин газрынхан буцаж, нүүдэлчин иргэншлийн “ачааг тээж” яваа хэдэн малчид хөдөөдөө үлдэнэ. Урьдаас анаж, цэнэж боддог хуучны бор өвгөчүүл “зуд зунаас” хэмээн өвлийн өнгийг шинжиж, хадлан тариагаа хэдий хэр бэлтгэхээ тооцоолж хадуураа ирлэдэг цаг хаяанд иржээ.
Ийм л намраар манай сурвалжлах баг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт байх Батхан хэмээх тэгш өндөрлөг, тэнэгэр сайхан хөндий рүү томилолт өвөртлөн зүглэлээ. Монгол улсын гавьяат малчин Д.Гомбо-Очир гэж нас сүүдэр ная хол гарсан өвгөн буурлынхыг зорин яваа нь энэ.
Залуу малчнаас гавьяат болтлоо хөдөлмөрлөсөн Д.Гомбо-Очир гуай гэргийн хамт сумын төвийн хоёр давхар сууцандаа биднийг угтаж, цааш хот айлын зүг хөдөлсөн юм. Түүний нэг хүү 23 настайдаа улсын аварга болсон бол нөгөө хүү нь улсын аварга тариаланч гэнэ.

Тэдний хүү малч удмаа залгамжилсан Г.Энхтөрийнх Батхан уулынхаа дэвсэг дээр намаржиж байна. Хүн хүчдээ тааруулж арваад унага уяж, хөхүүртэй айраг нь ч сүрхий исэж. Бид унага чагталсны дараагаар тэднийд аяны дөрөө мулталлаа.
Хөдөөгийн өлчир бор хүүхдүүд өвөө, эмээ гэсээр дуу шуутайхан тосож, хаяагаа шуусан таван ханатад хөхүүрийн хүйтэн айрагнаас уух зуур гэрийн эзэн Г.Энхтөр том хүүгийн хамт хүрч ирлээ.
Д.Гомбо-Очир гуай арван хүүхдийнхээ аль логик сайтай, тооны хичээлдээ сайныгаа мал дээр гаргаж, багаас нь Хөдөлмөрийн баатар, малчин Базаррагчаа гуайн шавь болгосон аж. Цэцэг ногоо сугсран халиурдаг цаг үе нэгэнт өнгөрч, хөдөө эзгүйрэх дөхсөн гэх шулуухан яриагаар 40 гарсан идэр насны эр бидэнтэй хөөрөлдөв. Малаа туурайгаар нь таних хэмжээний малчин болохыг аав нь бидэнд тэрхэн зуур өгүүлээд амжсан юм.

Энэ айлыг зорьсон нь учиртай. “Малчдыг муушаан, зун нь айрагдаж, найрлаж ажилгүйдлээ” гэх тэдний амьжиргааг үгүйсгэсэн дэл сул үг тасардаггүй. Уулын мод урттай богинотой байдгийн адил малчдын дунд ажилч, хөдөлмөрч нь ч бий, назгай, залхуу нь ч бий. Харин уур амьсгалын өөрчлөлт, ган зудын давтамж нэмэгдсэн цаг үед хашир малчин ямар арга ухаанд түшиглэж буйг сонсох гэсэндээ уулзсан нь энэ.
-Өвөлдөө цастай байсан болохоор энэ зуны эхэнд ногоо сайн ургасан. Сүүлдээ бороо ороогүй зуншлага алаг цоог л байна. Дан бэлчээрийн мал аж ахуйгаар ч амьдрахгүй боллоо доо.
Атрын нэг, хоёрдугаар аянаар улсын хэмжээнд 1,119 мянган га газрыг хагалсан байдаг юм. Үүний 500 мянган га орчимд нь тариа тарьж байна. Угтаа 30 хувьд нь л тэжээлийн ургамал тарьчихвал мал аж ахуйг зудаас аварч болно.
Дорнод, Хэнтий, Сүхбаатарт хадланг дорвитой авахаас бус Монголд хадлангийн талбай байхгүй болчихлоо. Манайх газар тариалантай учир мянга гаруй малд юуг нь ч өгсөн хүрэлцээтэй. Тулсан үед будааны сүрлэн иш өгчихнө. Газар тариалантай тулдаа л болж байна гэж гавьяат малчин Д.Гомбо-Очир гуай хэлж байв.
Урд хөтлийг ороон, хонь голцуу бог мал идээшилж харагдана. Салхи тогтуун налгар өдөр морьны уяаны наахантай тухалж аваад, малч хүний амьдралын ухаан, бэлчээрийн эрдмийг сонслоо.
-Сүргийн зохион байгуулалтыг Чингис хааны үеэс л хэлж өгсөн байдаг юм. “Хонийг жалга дүүрэн байлга, ямааг жалга дүүрэн хонинд үзэгдэх төдий байлга, адууг хөндий дүүрэн байлга” гэж. Хамгийн түрүүнд түүчээлдэг, чимээ өгдөг нь ямаа. Бэлчээрийн сорыг түрүүлж иднэ. Нарийн ажиглавал эхийнхээ ачийг хариулдаг амьтан. Хүйтэн өвөл эхээ тойроод хэвтчихдэг.
Тал хээрийн энэ нутагт манайх тэмээнээс бусад дөрвөн төрлийн мал өсгөж байна. Монгол гэдэг чинь тэгш дөрвөн улиралтай орон. Тас няс хийсэн дун цагаан өвөл, уян ус урссан сэрүүн хавар, хур бороо тэгширсэн зун, шим шүүстэй шаргал намар гээд улирал бүрийн өнгө өөр. Тийм ч учраас монгол хүн улиралдаа тааруулж сэтгэдэг.
-Малчин хүн малыг зүсээр нь биш, туурайгаар нь таньдаг. Мянган хоньтой хүн бол дөрвөн мянган туурайг танина. Тэр утгаараа хонь хариулна гэдэг бол цэвэр математикийн ухаан.

Арав алхаж нэг хазах уу, нэг алхаж арав хазах уу гэдгээс хамаараад хагас саран хэлбэртэй хариулах уу, эсвэл наран хэлбэртэй тарааж бэлчээх үү гэдгээ малчин хүн тооцоолно.
–Хагас саран хариулбал түрүүчийн мал өвсний сорыг идээд, арын хурга, борлон 200 удаа хазсан өвсийг л иднэ. Харин наран хэлбэртэй тараавал мал бүр дор дорын өвсөнд хүрнэ. Тэгэхээр морь унаж мод тохчхоод зүггүй шогшиж явах нь мал маллаж байгаа хэрэг биш.
Малыг сайн тордох хэрэгтэй. Жишээ нь, хаврын яргуй идэх цагаар хонио үргэлж ажиглана. Цэнхэр яргуйг эр ямаа 60 орчим идээд аахилаад хэвтчихдэг. Халуун чанартай ургамал болохоор зарим нь 40 хүрмэгц зогсоно. Тэр үед шууд хэвтүүлж болохгүй. Хонио яргуунаас гаргаж, өөр ургамал идүүлж идшийг нь тасалдуулахгүй байх ёстой.
Өглөө хонио гаргаад хариулагагүй тавьчихвал хөлд нь хий суугаад, уулын бэл хүрээд өвс хазахгүй ядарчихна. Харин ээрүүлдэж, аажуухан хориод хариулахад арван нэгэн цаг гэхэд цатгалдаад хэвтэнэ.
Малд гэдэг чинь явж, хэвтэж, идэж, ус ууж, биеэ шилгээж ханадаг. Тэр бүхнийг таньж мэдэх хэрэгтэй. Их халуун өдөр өвсний сор, сүүдэр дагуулахыг бодолцоно. Биеийг нь наран талд, толгойг нь сүүдэр талд гаргахад өөрийнхөө сүүдэрт хууртаж иднэ. Ийм л арга ухаан оршдог юм даа гэв.

МАЛАА ХЭТ ӨСГӨВӨЛ БИД ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ ДЭЭРЭЭ ТУЛНА
Энэ айл 1000 гаруй бог, 200 гаруй үхэр, тэр хэрийн адуутай. Мал сүргийнхээ тоонд тохируулж жилд дунджаар 500 гаруй төл хүлээж авна, бас төдий хэмжээний малаа борлуулдаг аж. Одоо ч малын тооны араас хөөцөлдөх биш, чанар, бэлчээрийн даац, байгальд үзүүлэх нөлөөг бодох цаг ирснийг тэрээр “Малаа хэт өсгөвөл бид орших уу эс орших уу дээрээ очно” гэх тодорхой үгээр хэлчхэв.
Далайн төвшнээс дээш 1200-1500 метрийн өндөрт идээшилдэг монгол мал 560 гаруй зүйлийн ургамал иддэг байсан бол өнөөдөр зөвхөн 200 гаруй зүйлийн ургамал идэх болж. Гэхдээ бэлчээрийн малын мах, идэш тэжээлтэйгээ адил “шинэтгэгддэг”, хоруу чанаргүй, тиймээс ч нарийн ширхэгтэй, боловсрох нь түргэн байдаг аж.
Тэднийх малынхаа үүлдэр угсаанд анхаарч, эрлийзжүүлэхээс илүүтэй яс чанар сайтай нутгийн шилмэл хуц, ухна сонгон тавьдаг. Гурван жил болоод эцэг малаа сольж, сүргийн цус сэлбэх нь бэлчээртээ зохицсон мал өсгөн бойжуулах арга гэв.
“Залуудаа эхнэр бид хоёр жилд 1000 гаруй төл хүлээж авч, бэлчээрээр нь торниулдаг байлаа. Цагаан сараас нөгөө цагаан сар хүртэл жилд 26 удаа нүүдэл хийдэг байв. Хонь мал бол их цэвэрч амьтан учир хужирлаж, хотыг нь сэлгэх хэрэгтэй. Бэлчээр нь муу байсан ч хэвтдэг газраа өдөр бүр сэлгэж байвал бог мал тарга тэвээрэг алдахгүй. Тиймээс болж өгвөл отор нүүдлийг байнга хийх хэрэгтэй" гэж тэр ярина.
Чингис хаан "Өвөл зунгүй оторлон нүүж малжваас цэрэг хүчтэй, хүнс арвин" гэж хэлсэн байдаг. Гэвч өнөө цагийн зарим малчид энэ уламжлалыг гээж малаа маллаж байгаа ч биш, малаа тээж байгаа ч биш оромцоглож л байна. Дээр үеийн үгээр бол номоо номгүй, тарвагаа тарвагагүй гэсэн үг шиг хэмээн шүүмжлэх аж.

Тулган даа аргал хийгээд шилээвэрдэж байгаа чавганц юу бодож байгаагаа хэлж, тэр санаа төрд очвол тэр төрийн бодлого болно гэж Лоохууз гуай хэлсэн байдаг. Жийп унасан дарга давхиж ирж айраг ууж ганц хоёр үг солиод явахын нэрийдэл биш. Төрийн бодлого тийм доороос гарч ирэх учиртайн тухайд тэр ийн хэлэв.
-Монгол малын түүхий эдийг дэлхий сонирхохоо нэгэнт больчих шиг боллоо. Арьс шир боловсруулах 30 гаруй жижиг үйлдвэр уул нь бий. Дарханд 10 сая хонины нэхий боловсруулах үйлдвэр барина хэмээн арваад жил өнгөрлөө. Одоо хүртэл ашиглалтад ороогүй, цаашид ч ажиллах эсэх нь эргэлзээтэй. Ийнхүү бодлого нэртэй мөнгө угаалт үргэлжилсээр...
Нөгөө талд, нөөцийн мах бэлтгэх нэрийдлээр өвөл хөгшин, баранк мал бөөнөөр нь төхөөрч хавар хямд үнээр зах зээлд нийлүүлнэ. Энэ нь нэг талаас иргэдийн эрүүл мэндэд, нөгөө талаас малчдын орлогод хохирол учруулж байна. Махны үнэ унана, итгэлцэл алдарна. Ингэж хямд махны бодлого нь үнэндээ хэрэглэгчдээ ч, үйлдвэрлэгчдээ ч хохироосоор байгааг тэрээр хэлж байлаа.
Малчид гэдэг чинь хамгийн их мэдээлэлтэй улс байдаг. Би хүний санаагүйг санаж, үзэж дуулсан зүйлдээ өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгч, гарч шийдлийг нь тунгаахсан гэж боддог гүн хэмээв.
Гавьяат малчин Д.Гомбо-Очир гуай Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, малын хулгайн хуулийг санаачилсан хүн. Урьд 24 бог мал хулгайлбал Эрүүгийн хуулиар, 23-ыг нь хулгайлбал Зөрчлийн хуулиар шийтгэдэг байв. Найман бод хулгайлбал эрүүгийн хэрэг, долоо бол зөрчил. Ийм ядсан хуультай байж, хулгайчдыг даврааж болохгүй гэж санаачилга гарган 2020 оны сонгуулийн өмнө өнчин ишиг ч хулгайлсан Эрүүгийн хуулиар 2-4 жил, хэрэв бүлэглэсэн бол 10, 15, бүр 20 жил хүртэл ял авдаг болжээ. Энэ бол доороос гарсан санаа төрд хүрсэн тод жишээ.
Бодит амьдралд тулгуурласан бодлого л хэрэгтэй байна. Хэрвээ түүхий эд дэлхийд үнэгүйдэж байвал бид түүхий эд биш, бүтээгдэхүүн ярьж сурах цаг болсон. Хэрвээ нөөцийн мах иргэдээ хорлож байвал, бид хүнсний аюулгүй байдлын шинэ систем бодох цаг болсон. Бидэнд галаа түлж суусан чавганцын ухаан, эцгийн санаа дутагдаж байгааг гавьяат малчин учирлаж байв.
БИ ХҮҮДЭЭ НЭГ Л ЗҮЙЛИЙГ ХЭЛДЭГ. "ЧИ БОЛ ӨВ ТЭЭГЧ” ГЭДЭГ ҮГИЙГ Л ХЭЛДЭГ
Мал маллах олон жилийн арга туршлага, малчдад тулгардаг, шүүмжлэлтэй ханддаг асуудал, газар орны тухай бид хэсэгтэй ярилцав. Хөндийд саахалтын зайтай хэдэн айл харагдана. Малч удмын тухай цааш үргэлжлүүлэн лавлаваас,
-Нүүдэлчин соёлыг өөрөөр нь устгуулж буй цаг үе иржээ. Байгалийн шалгарал, үр хүүхэд нь суурин амьдралд татагдах, эцэг эх нь араас нь хот бараадах... ингэсээр ард үлдсэн мал, нутаг хоёр эзгүйрэх дөхөж уламжлалт аж ахуйн уналтын зам руугаа чимээгүй гулсаж байна. Хүн гээч мянган жил амьдрахгүй ч мянган жил үлдэх зүйлээ тээж чаддаг. Би хүүдээ нэг л зүйлийг захидаг, "Чи бол өв тээгч" гэж.

Мал өсгөнө гэдэг нэг талаас байгальд дарамт. Тиймээс тэр “нүгэл”-ээ би насан туршдаа мод тарьж наминчилж ирсэн. 1967 оноос хойш тасралтгүй. Гэхдээ модыг ч бас зүгээр тарьж болохгүй. Усаа татчих газарт улиас тариад сүйтгэх ч бий. Гол нь байгальд зохицох модыг л тарих хэрэгтэй. Энэ хугацаанд гурван төгөл үүсгэсэн гэж сумын төвд тарьсан модоо бидэнд үзүүлсэн юм.

Аз жаргал гэж юу юм бэ? Ланд унаж, дансандаа их мөнгө хийхээс өмнө хүн сэтгэлээ тэжээж сурах. Чи бид хоёрын инээгээд, хөөрөөд ярилцаж суух энэ л агшинд аз жаргал оршино. Амьдралд ухаан, сэтгэл хоёроо тээж яваа хүн л жинхэнэ өндөр боловсролтой нь байдаг.
Эцэст нь хэлэхэд, эргэх дөрвөн улирлын жамаар, эцэг өвгөдийн замаар, эх нутгийнхаа хөрсөнд шаналж, ургаж, ургуулж, ухаарч яваа тэр нэгэн малчин,энэ орны нүүдэлчин соёлын сүүлчийн ачааг чимээгүйхэн үүрч яваа юм шүү.
Хул айраг иссэн намрын эхэн сард гавьяатын хотноос, нүүдэлчин малчдын үгийг сонсож ийн тэмдэглэв. Дунд сар гармагц тариагаа хурааж, өвлийн бэлтгэлээ базаана гэсээр хот айлын улс биднийг үдэв.