Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хамтарсан Засгийн газар байх, эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-д тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.
Хамтарсан Засгийн газар байгуулахдаа гурван нам гэрээ байгуулсан. МАН-ын Бага хурлаар хамтарсан намуудыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Гэвч энэ нь МАН-ын төлөөллийн төв байгууллагын шийдвэр.
Ерөнхий сайдыг УИХ-аар томилсон. Ерөнхий сайд томилогдохдоо УИХ-д Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг бүрдүүлж оруулж ирдэг. Тиймээс хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг сайд нар 100 хувь өгсөн байна.
Тиймээс ЗГХЭГ-аас Хамтарсан Засгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдэрлүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах эсэхийг УИХ шийдэхээр боллоо.