Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.
Наадмын энэ л өдрүүдэд хэний хүлэг хурдлан торгон жолоогоо өргүүлж, аль нутгийн бөх овт хурц мэхийг гайхуулан түрүүлж, хэн гэдэг харваач цэц мэргэнээрээ олныг баясуулав гэдгийг Монгол хүн бүр чих тавин чагнаж, нүдээ чилээн харуулдана.
Дэлхийг тамгалсан морин туурай, дээлээрээ гоёсон Монгол хүмүүн дэлхийн хаа ч оршин суухаас үл хамааран эх нутагтаа болж буй наадмын үйл ажиллагаанд анхаарал хандуулах нь зайлшгүй. Тиймээс бид эх нутагтаа болон дэлхийн өнцөг булан бүрд амьдран буй Монгол түмэндээ зориулан наадмын үйл ажиллагааг шуурхай хүргэх болно.
Баяр наадмын түүхийг сөхвөл, 1206 онд Чингис хаан “Төрийн их ёслол, баяр наадам” хэмээж байсан бол, 1634 онд Лигдэн хутагт хаан “Төрийн ёсны их баяр” хэмээн тэмдэглэж иржээ. 1639 онд Занабазар “Бат-Оршил” хэмээх ёслол хийсэн нь хожмоо “Даншиг наадам” хэмээн алдаршжээ. Харин 1921 онд Ардын хувьсгалын ойн баяр байсан бол, 1922 оноос “Цэргийн наадам” хэмээн нэрийдэх болжээ. Улмаар 2003 оноос Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр болсон түүхтэй.
Хүн бүхний хормойд нар асгаж, хүсэл бүхний үзүүрт гэрэл бадраасан дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ.
Өнө эртний бахархам түүхтэй Монгол улсын Монгол иргэн бүхэн сэтгэл тэнүүн наадамлаж, эвтэй хавтай бөхчүүдийнхээ уран мэхийг шимтэн үзэж, шандаст хурдан хүлгүүдийнхээ тоосонд хийморь юугаа сэргээж, онч мэргэн харваачдынхаа уухайд сайхан баярлаарай.
GoGo.mn сайтын редакц