Дэлхий нийтийг цочроосон коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хүн амд өвчнөөс сэргийлэх энгийн дадал, зөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагууд хүргэж байв. Энэ ажлын нэг хэсэг нь “Энхээ, Мэндээ” гэх хүүхэлдэйн баатрууд бөгөөд бага насны хүүхдэд эрүүл мэндийн заавар мэдээлэл өгч байсан. Тус баатрууд эргэн ажилдаа орж хүүхэд, багачуудад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг түгээх болжээ.
“Энхээ, Мэндээ” хоёр Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагчидтай уулзаж, эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, сонирхсон асуултад хариулж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлжээ.
Энэ арга хэмжээнд эрүүл мэндийн боловсролын бодлогын ажлыг хариуцдаг ЭМЯ, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн багш, сурагчид идэвхтэй оролцож цаашид “нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг түгээгч сургууль” болохоо зарлалаа.
Мөн Энхээ, Мэндээ хүүхэлдэйн баатрууд үндэсний хэмжээний нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх ажилд идэвхтэй оролцохоо илэрхийлэв.