gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ихэр харваачид: Түүх, соёл, уламжлалынхаа өв тээгч болж байгаагаараа бахархдаг

Б.Азбаяр
2023-07-12
886
Twitter logo
Б.Азбаяр
886
Twitter logo
2023-07-12
Ихэр харваачид: Түүх, соёл, уламжлалынхаа өв тээгч болж байгаагаараа бахархдаг Аймгийн гоц харваач, Спортын мастер, ихэр харваачид буюу зүүн талаас Л.Энхмөнх, Л.Энхмэнд,

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харвааны шилдэг найман баг өрсөлдөж байна. Өчигдөр буриад харвааны аварга шалгаруулж өндөрлөсөн бол өнөөдөр халх харвааны аварга шалгаруулахаар үргэлжилж байна.

Энэ жил Үндэсний сур харваанд нийт 540 харваач оролцон цэц мэргэнээ сорьж буй. Нийт оролцогчийн 67 хувь нь эрэгтэй, 33 хувь эмэгтэй байна. Харин хамгийн залуу харваач 3 настай бол хамгийн ахмад нь 82 настай аж. Мөн 60-аас дээш насны 50 орчим, 70-аас дээш настай харваач 6 байна.

Улсын хүндэт мэргэн харваач Я.Дашдэндэв “Энэ спортоор хичээллээд 33 жил болж байна. Тэр цагаас улсын наадам нэг ч өнжөөгүй харваж байна. Би халх, урианхай, буриад харваа бүгдээр нь харавдаг. Өнгөрсөн жил спортын мастераа авсан. Ахмадууд дундаас хамгийн сүүлд мастер авсан нь би боллоо.

Нэг сум тавьсны ард нь яавал илүү сайжрах бол гэж бодогдуулдаг тул хүний сонирхлыг байнга татаж, хөгжүүлж байдгаараа энэ спорт онцлог. Тэр бүрд эв дүй сайжрах, тунгаан бодох, төлөвлөх ухаан хөгждөг. Нэгэнт хичээллэсэн бол эргэж гарах хүн их ховор.

1992 онд хичээллэж эхлэхэд 400 орчим харваач байсан. Харин одоо залуучууд энэ спортыг хөгжүүлж сонирхон хичээллэх нь их болж 1300 болж өргөжсөн байна. Залуучуудын чанар, чансаа ч сайн байна. Үүнд их баяртай байдаг.
Манай харваач ахмадууд нуруу, хөлийн өвчингүй. Жил жилийн наадамд улам ч чанартай сайн харваж байна. Нас, хүйс үл харгалздаг, үндэсний спортоороо бахархдаг” гэв.

Аймгийн гоц харваач, Спортын мастер, ихэр харваачид буюу Л.Энхмэнд, Л.Энхмөнх “Хүүхэд байхаасаа жинхэнэ нумтай болно гэж мөрөөддөг байлаа. Тиймээс нум хийж, тоглож өссөн.

Харин зургаан жилийн өмнөөс Энхмөнх сур харваагаар хичээллэж, жил гаруйн дараа би хамт харвах болсон. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байдаг. Одоо эхнэрүүд, хүүхдүүд маань хүртэл хамт хичээллэдэг.

Сур харваан давуу тал маш их. Хүний ааш занг тогтуун, тайван болгодог. Бие бялдар, эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Энэ олон ахмад дунд бөгтийж яваа хүн харагддаггүй. Бодит үр дүн энэ шүү дээ.

Хоёул хамт спортоор хичээллэхэд давуу тал олон. Нэг нь харвалаа гэхэд нөгөө нь нумаа тавиулах, хоорондоо зөвлөлдөх зэрэг маш их түшиг, тулгууртай байдаг. Гэр бүлээрээ спортоор хичээллэж, түүх, соёл, уламжлалынхаа өв тээгч болж байгаагаараа бахархдаг" гэлээ.

Харин Л.Энхмөнх "Жилд 6-7 наадам, тэмцээнд оролцож байна. Хаана наадам болж байна тэнд зорьж очихыг хичээдэг. Мөн аль болох нэг өдрийн ч болов өмнө очихыг эрмэлзэнэ. Тухайн газрын салхины чигийг мэдэрч, бороо, шороонд биеэ дасгах хэрэгтэй.

Энэ спорт ганц сум харваад байдаггүй. Ах, дүү нартаа сум зөөж өгнө, уухайлна гэх зэрэг хүндлэлд суралцаж, хүмүүждэг. Наадам бүрээс л их зүйл сурдаг.

Хамгийн шударга спорт бол сур харваа. Ямар ч булхай, луйвар, муу муухай зүйл байдаггүй. Хэн сайн дадлага, туршлага хуримтлуулсан нь л аварга болдог" хэмээв.

Халх сур харваа өнөөдөр аваргуудаа шалгаруулж, өндөрлөх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан