gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баялгийг тархаах ухаан

Д.Ган-Очир
Нийтлэлчийн булан
2023-01-23
32
Twitter logo
Д.Ган-Очир
32
Twitter logo
Нийтлэлчийн булан
2023-01-23
Баялгийг тархаах ухаан

Орлогын зохистой дахин хуваарилалтаар эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулах нь Монголд тулгарч буй том сорилт, олон асуудлуудын шийдэл болохоор байна.

Өнөөдрийн эдийн засаг, нийгмийн асуудал нь улс төрийн институц сул, популизм, авлига, хувийн ашиг сонирхолд үйлчлэх, популист/дарангуйллын тогтолцооноос үүдэлтэй. Үүнээс үүдээд эдийн засгийн институц хангалттай бэхжээгүй (төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, түүний сул засаглал, сахилга батгүй төсөв, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сул гэх мэт), улмаар тэгш бус байдал өндөр байгаатай салшгүй холбоотой.

Иймд төрийн үндсэн үүргүүдийн нэг болох орлогын дахин хуваарилалтын зохистой тогтолцоог бүрдүүлэх асуудал туйлын чухлаар тавигдах боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлт, эдийн засаг, төсвийн реформ яригдаж буй үед эдгээр улс төрийн институцыг бэхжүүлэх, эрх мэдэл, хариуцлагын хяналт тэнцлийг хангах, улс төрийн популизмаас ангижрах, эдийн засгийн тэгш бус байдлыг бууруулах зэрэг суурь асуудлыг шийдвэрлэхэд төвлөрөх нь манай улсад нүүрлэсэн /цаашид ч нүүрлэх магадлалтай/ нийгэм, эдийн засгийн хүндрэлийн цаад шалтгаан, эмзэг байдлыг бууруулахад туйлын чухал.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, жагсаалтаар сонгогдох, парламентаа ерөнхий сайд огцруулах эрхтэй байх зэрэг “косметик” засварууд суурь асуудлыг үндсээр нь бүрэн шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй.

Орлогын тэгш бус байдал хэт нэмэгдсээр, нийгмийн хурцадмал байдал (жагсаал, цуглаан, гэмт хэрэг, бүлгийн ялгарлал, үзэн ядалт гэх мэт) улам гүнзгийрч, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын ноцтой эрсдэл нэмэгдсээр байна.

Монголд орлогын дахин хуваарилалтын бодлогын гол элементүүд байгаа ч зорилтот буюу өндөр орлоготой дээд бүлгийн бүх орлогоос өсөн нэмэгдэх замаар эх үүсвэр бүрдүүлж, орлого багатай бүлэгт шилжүүлэх хэлбэрээр бус популизмын арга хэрэгсэл байдлаар хавтгайруулсан, зорилтот бус байсаар байна.

Түүнчлэн цалингаас өсөн нэмэгдэх татвар авч, илүү сайн, бүтээмжтэй хөдөлмөрлөх замаар амьжиргаагаа дээшлүүлэх сэдлийг дарангуйлж, харин өөр олон хэлбэрээр орлого, хөрөнгө олж буй “жинхэнэ” баячуудаасаа өсөн нэмэгдэх татвар авч чадахгүй байна.

Төрийн тэтгэмж, татаас, дэмжлэгүүдийг орлого, тэгш бус байдлыг бодитоор үнэлэхгүйгээр ижил олгож байгаа нь орлого өндөртэй хэсэг нь илүү “хожих”, харин жинхэнэ хэрэгтэй хэсэгт нь шаардлагатай хэмжээнээс нь бага дүнтэй очиход хүргэж байна.

Улмаар орлогын тэгш бус байдал улам нэмэгдэх, харин орлого багатай хэсгийн бодит худалдан авах чадвар нь үнийн өсөлтөөс шалтгаалж илүү хурдан муудахад хүргэсээр байна.

Манай улс байгалийн баялгаас олж буй орлогоо иргэдэд шууд болон шууд бус хуваарилах олон нийтэд ил тод, оновчтой тогтолцоог бүрдүүлэх хэрэгцээ бий. Ялангуяа, хэт өндөр орлоготой бүлгээс өсөн нэмэгдэх татвараар бүрдүүлсэн эх үүсвэрийг бага орлоготой зорилтот бүлэгт нөхцөлт хэлбэрээр шууд хуваарилахаас гадна институц, хүмүүн капиталыг бэхжүүлэх буюу орлого багатай бүлэгт боломжуудыг бий болгоход чиглэсэн дэмжлэгтэй хослуулах сорилт тулгарч байна.

Эс бөгөөс орлогын тэгш бус байдал хэт нэмэгдсээр, нийгмийн хурцадмал байдал (жагсаал, цуглаан, гэмт хэрэг, бүлгийн ялгарал, үзэн ядалт гэх мэт) улам гүнзгийрч, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын ноцтой эрсдэл нэмэгдсээр байна.

Иймд Та бүхэнтэй энэ асуудлыг хөндсөн, Finance & Development сэтгүүлийн 2018 оны гурвдугаар сарын дугаарт хэвлэгдсэн, Парисын эдийн засгийн сургуулийн Эмерит профессор, 2003-2007 онуудад Дэлхийн банкны Ерөнхий эдийн засагч байсан Francois Bourguignon-ны бичсэн “Spreading the Wealth” нийтлэлийг хуваалцаж байна. Нийтлэлийн эх материалтай < https://www.imf.org/.../fandd/issues/2018/03/bourguignon> линкээр орж танилцах боломжтой.

ОНЦЛОХ ИШЛЭЛ: Төсвийн бодлогын хэрэгслүүд тэгш бус байдлыг бууруулж чадах хэдий ч зарим нь үр дүнгээ богино хугацаанд, зарим нь урт хугацаанд өгдөг.

Олон жил үл тоомсорлож ирсэн эдийн засгийн тэгш бус байдлын асуудал дэлхий нийтийн бодлогын мэтгэлцээний төвд орж ирлээ. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд даяаршил, технологийн өөрчлөлтийн нөлөө, эдгээртэй холбоотой зардалд ихээхэн анхаарал хандуулж байна.

Ядуу бүлгийн хүүхдүүдэд илүү сайн боловсрол эзэмшүүлэх, үүнд шаардлагатай эх үүсвэрийг чинээлэг бүлгээс татвар авах замаар бүрдүүлэх нь тэгш бус байдлыг бууруулна.

Харин хөгжиж буй орнуудын хувьд тэгш бус байдал өндөр. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад суурь саад болж байна уу гэдэг асуудал хурцаар яригдах боллоо. Аль ч тохиолдолд орлогын дахин хуваарилалт илүү тэгш байдлыг хангахаас гадна илүү өндөр өсөлтийг бий болгох бөгөөд хөгжиж буй орнуудад ядуурлыг хурдан бууруулахад тусална.

Эдийн засгийн өсөлт нь боломжийн өндөр ч, энэ өсөлтөөс ядуу хэсэг нь бусдаас хамаагүй бага ашиг тус хүртдэг орнуудад өндөр орлоготой бүлгээс бага орлоготой бүлэг рүү хөрөнгө, эх үүсвэрийг шилжүүлэх шаардлага зүй ёсоор тавигддаг.

Ядуу бүлгийн хүүхдүүдэд илүү сайн боловсрол эзэмшүүлэх, үүнд шаардлагатай эх үүсвэрийг чинээлэг бүлгээс татвар авах замаар бүрдүүлэх нь тэгш бус байдлыг бууруулахын зэрэгцээ ирээдүйн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах нэг арга зам юм.

Тэгш бус байдал өндөртэй орнуудад нийгэм, улс төрийн хурцадмал/эмх замбараагүй байдал үүсэх, популист дэглэм тогтох зэрэг үр дагавартай. Урт хугацаандаа эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Дахин хуваарилалтын бодлого нь тэгш бус байдал өндөр орнуудад баян хоосны ялгааг бууруулахад тусалдаг.

Нөөц хөрөнгийг тэгш хуваарилах нь хөгжилд тустай гэдгийг мэдэх нь нэг хэрэг; харин түүнийг хэрэгжүүлэх зөв хэрэгсэлтэй байх нь илүү чухал. Өсөн нэмэгдэх татвар, бэлэн мөнгө тараах, хүмүүн капиталд хөрөнгө оруулахаас эхлээд зохицуулалт, хүртээмжтэй өсөлтийн стратеги гээд олон арга хэрэгслүүд бий. Гэвч хөгжиж буй эдийн засагтай орнуудад эдгээр арга, хэрэгслийг маш бага ашигладаг.

ОРЛОГЫН ШУУД ХУВААРИЛАЛТ

Хамгийн ядуу давхаргад орлогыг шилжүүлэх нь богино хугацаандаа тэгш бус байдлыг нэмэхгүй байх, ядуурлыг бууруулах шууд арга. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж ядууст хүрч чадахгүй байгаа үед эдгээр хэрэгслүүд илүү тохиромжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд хөгжиж буй засгийн хэмжээ нь дорвитой өөрчлөлт гаргахад хэт жижиг байдаг. Дунджаар хувь хүний орлогын албан татвар, ядууст олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээ өндөр хөгжилтэй орнуудынхаас (ДНБ-д эзлэх хувиар хэмжсэнээр) бараг 10 дахин бага байна.

Хамгийн ядуу давхаргад орлогыг шилжүүлэх нь богино хугацаандаа тэгш бус байдлыг нэмэхгүй байх, ядуурлыг бууруулах шууд арга.

Нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрүүдийн амжилт нь хөгжиж буй орнуудын ядуу бүлэгт бэлэн мөнгийг үр ашигтай шилжүүлэх боломжтойг харуулж байна. Эдгээр мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрүүд нь хүүхдүүдээ сүүлийн үеийн вакцинжуулалт эсвэл сургуульд тогтмол хамрагдуулах зэрэг урьдчилан тодорхойлсон тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд өрхүүдэд өгнө.

Мексикийн Проспера (өмнө нь Прогреса гэж нэрлэдэг байсан хэдэн туршилтын үр дүн) нь сүүлийн 15 жилд эсвэл дахин хуваарилалтын механизмд ахиц дэвшил гарсныг харуулж байна. Шалгуур тогтоох (means testing) болон бэлэн мөнгө тараах шинэ аргууд нь эдгээр ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүлсэн.

Мэдээллийн технологийн дэвшил, ялангуяа мобайл банк, бэлэн бус шилжүүлгийн ачаар ийм хөтөлбөрүүд цаашид улам сайжрах боломжтой. Гэвч эдгээр хөтөлбөрийн ядуурал, тэгш бус байдалд үзүүлэх нөлөө хязгаарлагдмал.

Хамгийн гол сул тал нь хөтөлбөрийн хэмжээ буюу хамгийн ихдээ дундаж орлоготой орнуудын ДНБ-ий 0.5 хувьтай тэнцэж байна. Ядуу орнуудад эдгээр хөтөлбөрүүд туршилтын шатандаа явж байна.

Эдгээр хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд илүү их нөөц хөрөнгө шаардлагатай. Орлогын дээд бүлэгт байгаа хэсэгт илүү өндөр, үр дүнтэй орлогын албан татвар ногдуулах нь шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэхэд тусална.

Ихэнх оронд өндөр орлоготой иргэд банкны данс, зээлийн карт, дебит карт ашиглаж байгаа нь хувь хүний орлогыг хянахад хялбар болгож, татвараас зайлсхийх явдлыг бууруулахад тусална. Улс төрийн эдийн засгийн асуудлаас гадна энэ нь хөгжиж буй эдийн засагтай орнуудын засгийн газруудыг шууд татварыг одоогийнхоос илүү анхаарч үзэхэд хүргэж байна.

Хөгжиж буй эдийн засгууд нь хөгжилтэй орнуудтай харьцуулахад дотоодын болон импортын бараа, үйлчилгээний шууд бус татварт илүүтэй суурилах хандлагатай байдаг. Шууд бус татварууд нь орлогоос илүүтэй хэрэглээнд татвар ногдуулдаг, чинээлэг хүмүүс орлогынхоо өндөр хувийг хуримтлуулдаг тул татвар нь бүр регрессив (өндөр орлого олсон хэдий ч ихийг хадгалж, харьцангуй багыг хэрэглэх тул бага татвар төлбөр) гэж үздэг.

Үүнээс гадна хөгжиж буй эдийн засагт шууд бус татвар ногдуулах нь татварын хувь хэмжээний бүтэц, орлогын шатлалын ялгаатай түвшин дэх өрхүүдийн хэрэглээний сагс зэргээс шалтгаалан ядуурлыг нэмэгдүүлж болзошгүй юм (Higgins and Lustig 2016).

Ядууст үзүүлэх дэмжлэг, тэтгэмж зөвхөн бэлэн мөнгөнөөс бүрдэх ёсгүй, хүмүүсийн өнөөдөр, ирээдүйд орлого олох, чадавхыг нэмэхэд чиглэх ёстой.

Ямар ч тохиолдолд, ядуу бүлгийн төсөвт илүү өндөр жин эзэлдэг хүнс зэрэг барааны татварыг бууруулснаар дахин хуваарилалт харьцангуй бага байхад хүрнэ. Учир нь чинээлэг хүмүүс ч төсвийнхөө бага хувийг хэрэглэж байгаа боловч, ядуу бүлэгтэй харьцуулахад илүү их хэмжээтэй хэрэглэдэг. Талх, түлш зэрэг үндсэн бараа худалдан авахад татаас олгоход мөн адил маргаан гарна.

Энэтхэгийн зарим мужид хүнсний татаасыг “шууд тэтгэмжийн шилжүүлгээр” сольсон туршилтаас харахад орлогын шилжүүлэг нь бага зардалтай, жинхэнэ хэрэгцээтэй хүмүүст илүү чиглэдэг тул тэгш бус байдлыг бууруулах тал дээр татаасаас илүү сайн байжээ (Muralidharan, Niehaus, and Sukhtankar 2017).

Тиймээс эдийн засгийн өсөлт нь хангалттай өндөр боловч ядуурлын бууралт удаашралтай байгаа хөгжиж буй орнуудад дахин хуваарилалтыг илүү сайжруулах шаардлагатай. Гэхдээ үүнийг хийхэд улс төрийн саад бэрхшээл, тухайн улсын засаг захиргааны чадавхтай холбоотой сорилтууд гардаг. Улс төрийн эсэргүүцэл байсаар байх ч орчин үеийн мэдээллийн технологи нь захиргааны чадавх сайжрахад тусална.

БОЛОМЖУУДЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙД

Орлогын дахин хуваарилалтыг зөв хийвэл тэгш бус байдлыг багасгах замаар ядуурлыг бууруулна. Энэ нь тэгш бус байдлаас үүдэлтэй нийгмийн хурцадмал байдлыг бууруулж, ядууст илүү их нөөц хөрөнгийг хүмүүн болон биет хөрөнгийн хуримтлалд зарцуулах боломжийг олгох ч эдийн засгийн өсөлтийг нэмэхгүй байж магадгүй.

Ядуу хүмүүст зориулсан боломжуудыг бий болгоход шууд хөрөнгө оруулалт хийх нь чухал. Ядууст үзүүлэх дэмжлэг, тэтгэмж зөвхөн бэлэн мөнгөнөөс бүрдэх ёсгүй, мөн хүмүүсийн өнөөдөр болон ирээдүйд орлого олох чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Боловсрол, сургалтад хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ, бичил зээл, ус, эрчим хүч, тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэх нь чухал арга хэрэгсэл юм.

Нөхцөлт мөнгөн тэтгэмж нь өрхүүдийг хүүхдээ сургуульд явуулах, хүүхдийнхээ хоол тэжээлийг сайжруулах, эрүүл мэндийг хянах сэдэл төрүүлдэг болох нь нотлогдсон.

Нийгмийн тусламж нь сөрөг шокуудтай үед хүмүүсийг ядуурлын урхинд орохоос урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Энэтхэгийн Махатма Гандигийн нэрэмжит орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн үндэсний баталгаа зэрэг хөтөлбөрүүд энэ зорилгоор төр нь эцсийн шатны ажил олгогчийн үүргийг гүйцэтгэдэг.

Нөхцөлт мөнгөн тэтгэмж нь өрхүүдийг хүүхдээ сургуульд явуулах, хүүхдийнхээ хоол тэжээлийг сайжруулах, эрүүл мэндийг хянах сэдэл төрүүлдэг болох нь нотлогдсон. Гэхдээ энэ нэмэлт хэрэгцээг хангах боломж, хэрэгслүүдийг бэлэн болгож, санхүүжүүлэх ёстой. Ядуу хүмүүст зориулсан боломжийг сайжруулахад чиглэсэн бусад хөтөлбөрүүдийн хувьд ч мөн адил хамаатай.

Эдгээр хөтөлбөрийг өсөн нэмэгдэх татвараар санхүүжүүлэхийн зэрэгцээ ядуу өрхүүдэд бэлэн мөнгөн шилжүүлгийн урамшуулал олгох нь богино хугацаандаа тэгш бус байдал, ядуурлыг бууруулж, дунд-урт хугацаанд эдгээр өрхүүдэд илүү их орлого бий болгоход нь тусалдаг.

Ийм статик болон динамик орлогыг тэнцүүлэх стратеги дахин хуваарилалтын зардлаас үл хамаарах дархлаатай юу? Өөрөөр хэлбэл, энэ татвар, шилжүүлэг нь хүмүүсийн хөдөлмөрлөх, хуримтлал үүсгэх, бизнес эрхлэх хөшүүргийг үгүй болгож байна уу?

Хөгжиж буй эдийн засгийн хувьд дахин хуваарилалтын цар хүрээ хязгаарлагдмал байгаа тул энэ нь эдийн засгийн хөшүүрэгт төдийлөн нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай. Өндөр хөгжилтэй орнуудынхаас хамаагүй доогуур ахиу татварын хувь хэмжээ ногдуулах замаар орлогын өсөн нэмэгдэх албан татварыг нэвтрүүлж болно (Lindert 2004). Мөн гажуудалтай шууд бус татвар эсвэл татаасыг орлогын шилжүүлэг, тэтгэмжээр солих нь үр ашгийг дээшлүүлэх ёстой. Түүнчлэн нөхцөлт мөнгөн шилжүүлэг нь хөдөлмөрийн нийлүүлэлтэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой бөгөөд бизнес эрхлэхийг ч дэмжихэд чиглэнэ (Bianchi and Boba 2013).

Илүү тэгш байдал, илүү өндөр өсөлтийг дэмжих стратегиуд нь эх үүсвэрийг өсөн нэмэгдэх татварын арга замаар бүрдүүлэх, түүнийг одоогийн болон дараагийн үеүд дэх хүн амын хамгийн ядуу хэсэгт тустай хөтөлбөрүүдэд зарцуулах гэсэн санаан дээр тулгуурладаг. Дахин хуваарилалтад тулгуурлаагүй бусад бодлогууд ч ижил зорилгод хүрч болно. Иймд юу юугүй дахин хуваарилалтын арга хэмжээг бодохын өмнө засгийн газрууд өсөлтийн стратегидаа ядуучуудыг дэмжлэг үзүүлэх байдал эсвэл хүртээмжтэй байдлыг сайжруулах, ялангуяа мэргэжилгүй ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр илүүтэй анхаарал тавих ёстой.

Шууд дахин хуваарилахаас гадна бусад бодлогууд бас хэрэгжих боломжтой. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль нь орлогын хуваарилалтад илүү тэгш байдлыг бий болгодог (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэт өндөр тогтоосон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй тул өндөр хөгжилтэй орнуудад маргаантай байдаг). Хөгжиж буй эдийн засагтай орнуудад ийм бодлогууд нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой. Энэ зууны эхэнд Бразилд өсөлт эрчимжих үед ажиглагдсан тэгш бус байдлын бууралтын тодорхой хэсэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй холбоотой байв (Komatsu and Filho 2016).

Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль нь цөөнхийн бүлгүүдийн ажил, сургалтын урамшууллыг сайжруулах замаар тэгш байдлыг дэмжиж, өсөлтийг эрчимжүүлэх боломжтой. Мөн авлигаас үүдэлтэй тэгш бус байдлыг шууд таньж мэдэхэд хэцүү хэдий ч хувийн ашиг хонжоо, хээл хахууль авах байдлыг бууруулахад чиглэсэн авлигатай тэмцэх стратеги нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, орлогын тэгш байдлыг хангах хамгийн сайн арга хэмжээнүүдийн нэг байж магадгүй.

Өсөлтийг хангах, ядуурлыг илүү хурдан бууруулах, тэгш бус байдлыг багасгах замаар урт хугацаанд бүгдэд үр ашгаа өгөх бодлогын хэрэгслүүд  бэлэн байна. Тэдгээрийг ашиглахгүй байх нь өөрөө ноцтой алдаа болно.

Засгийн газрууд нь тэгш бус байдлыг бууруулах болон өсөлт нь ядуурлыг бууруулахыг баталгаажуулах замаар өсөлтийг дэмжих олон төрлийн бодлогыг хэрэгжүүлж болно. Тэдний хэрэгжүүлэх бодлого нь эдгээр хоёр зорилтын харьцангуй ач холбогдол, үр дүнд хүрэх хугацаанаас хамаарна. Дан ганц орлогыг дахин хуваарилах бодлого нь ядуу хүмүүсийн эдийн засгийн боломжийг өргөтгөх бодлоготой харьцуулахад ирээдүйн өсөлтөд бага нөлөөтэй хэдий ч ядуурлыг даруй бууруулдаг. Дахин хуваарилах бодлогууд нь нийгмийн хурцадмал байдлыг намдааж, улмаар хэт тэгш бус байдлын үед өсөлтийн хязгаарлалтыг бууруулж чадна. Нөгөө талдаа, ядууст зориулсан боломжийг нэмэгдүүлэх бодлого нь өнөөдөр татвар ногдуулах замаар тэгш бус байдлыг бууруулахад бага үр дүн авчирдаг хэдий ч ирээдүйд илүү өндөр өсөлт, бага ядуурал, тэгш байдлыг хангахад тусалдаг.

Засгийн газрууд өөрийн илүүд үзсэн бодлогын хослолыг сонгох ёстой. Энэ сонголтыг хийхэд маш хэцүү. Учир нь зарим улс төрийн нам хийсэн сонголтоосоо хамаарч ойрын тодорхой хугацаанд сонгуульд ялагдал хүлээх магадлалтай. Гэхдээ илүү өндөр өсөлтийг хангах, ядуурлыг илүү хурдан бууруулах, тэгш бус байдлыг багасгах замаар урт хугацаанд бүгдэд үр ашгаа өгөх бодлогын хэрэгслүүд  бэлэн байна. Тэдгээрийг ашиглахгүй байх нь өөрөө ноцтой алдаа болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан