АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цаг гаруй утсаар ярьсны дараа Москва болон Киев “гал зогсоох, дайныг дуусгах хэлэлцээг нэн даруй эхлүүлэх” болсныг мэдэгдлээ.
Путин сэтгүүлчдэд өгсөн яриандаа "зөрчилдөөнийг эцэслэх хүчин чармайлт зөв чиглэлдээ явж байна" хэмээгээд Украинтай энхийн хэлэлцээрийн талаарх санамж бичиг боловсруулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Трамп хоёр цаг гаруй үргэлжилсэн яриагаа "үр дүнтэй" гэж тодорхойлоод талуудын хэлэлцээг Ромын Папаар чиглүүлж, Ватиканд зохион байгуулах сонирхолтой байна гэсэн юм.
Түүнчлэн Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болон Европын зарим орны удирдагчдад уг ярианы талаар танилцуулсан. Зеленський Путинийг гал зогсоохоо амлахгүй бол ОХУ-д илүү хүчтэй хориг тавих ёстой гэж мэдэгджээ.
Зеленськийн хувьд Турк, Швейцар эсвэл Ватиканд ОХУ-тай уулзаж, хэлэлцээ хийхэд бэлэн гэв. Тэрбээр "Украиныг ятгах шаардлагагүй.
Манай төлөөлөгчид хэлэлцээрт бодит шийдвэр гаргахад бэлэн байна. Гагцхүү Оросын талаас ч мөн адил бодит, чин сэтгэлээсээ хандах шаардлагатай" гэжээ.
Мөн тэрбээр АНУ энэ хэлэлцээний явцад идэвхтэй оролцсоор байх ёстойг онцолж, “АНУ энэхүү үйл явцаас өөрийгөө хөндийрүүлэхгүй байх нь маш чухал" гэв.
Сүүлийн үед Трамп Орос, Украины хэлэлцээнд ахиц гарахгүй бол зуучлалын үйл явцаас татгалзана гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн юм.
Орос, Украины төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт Истанбул хотноо уулзсан бөгөөд уулзалтын үр дүнд олзны 1000 гаруй цэргийг солилцох үр дүнд хүрсэн.
Эх сурвалж: Aljazeera