Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол эхэллээ. Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан С.Магнайсүрэн нэр дэвшсэн юм.
Тэрээр УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Тэрээр иргэдийн төрийн байгууллагад итгэх итгэл ихээхэн суларсан ээ үед иргэдийн өргөдөл, гомдол, саналд шуурхай хариу өгч ажиллана. Таван минутад шийдэх асуудлыг төрийн албан хаагчид удаашруулдаг, иргэнийг олон дахин нааш цааш явуулдаг нь буруу. Өргөдөлд хариу өгөх 30 хоногийн хугацааг хүлээх шаардлагагүй. Үүний улмаас төрийн нэр хүнд их унасан. Би үүнд ихээхэн анхаарч ажиллана гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлжээ. С.Магнайсүрэнгийн намтар:
- 1975.3.28-нд Говь-Алтай аймагт төрсөн
Боловсрол:
- 1993 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1-р сургууль
- 1997 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, бакалавр/
- 1999 онд МУИС-ийн ХЗДС /эрх зүйч, магистр/
Ажилласан байдал:
- 1997-1999 онд "Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч,
- 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
- 2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга,
- 2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх,
- 2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга,
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга,
- 2015 онд Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
- 2015 онд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2023 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Төрийн тэргүүн зэргийн түшмэл цол зэрэгтэй.