gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил нөхцөлөөр олгож эхлэхээр боллоо

Э.Энхмаа
Эдийн засаг
Өчигдөр
911
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 30 минут
2025.06.13

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 6-р сарын 12, 13-ны өдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны 3-р сарын тэтгэврийн зээлийн зохицуулалт хийсэн хэдий ч зарим зээлдэгчийн хувьд шилжилтийн үеийн хүндрэл үүсэж, бодлогын арга хэмжээнд тохируулга хийх зайлшгүй шаардлага үүсгэлээ. Ийнхүү гадаад, дотоод орчны цаашдын нөхцөл байдал, инфляцын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаж байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчид үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх зохицуулалтын арга хэмжээ авахаар боллоо.

Энэ арга хэмжээ нь тухайн зээлдэгч өмнөх зээлийн төлбөрөө төлсний дараа дахин зээл авахад шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулахад чиглэгдсэн. Тэтгэврийн зээл нь чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо. 

-Шинэ Засгийн газар байгуулагдах гэж байна. Гадаад зах зээл тогтворгүй байна. Ойрын хугацаанд Монгол Улсын эдийн засагт учирч болох эрсдэл юу байна вэ?
-Гадаад орчин таатай биш байна. АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны дайны эцсийн шийдэл гараагүй байна. 6-р сард эцсийн тохиролцоонд хүрнэ. Тохиролцооноос өмнөх нөхцөл байдал гэвэл 145 хувийн худалдааны тарифын тухай яригдаж байна. Хэрэв шийдлээ олбол харьцангуй зөөлөрнө гэж олон улсын шинжээчид болон бид харж байна.

Өнөөдрийн байдлаар тонн нүүрсний дундаж үнэ 68 долларт хүрч, оны өмнөхтэй харьцуулахад 30 гаруй хувиар унасан.

Хоёр улсын худалдааны дайн Монгол Улсад шууд бусаар нөлөөлж байна. Ялангуяа манай экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унаж байна. Өнөөдрийн байдлаар тонн нүүрсний дундаж үнэ 68 долларт хүрч, оны өмнөхтэй харьцуулахад 30 гаруй хувиар унасан. Нүүрсний биет хэмжээ огцом буураагүй ч чанарын хувьд өөрчлөлт гарсан. Өмнө нь экспортолж байсан нүүрсний 70 гаруй хувь нь коксжих буюу өндөр үнэтэй нүүрс байсан бол одоо энэ хэмжээ 50 хувь болж, хямд буюу эрчим хүчний нүүрс 50 хувь руу ойртож байна. Энэ нь дундаж үнэ буурах нөлөөг үзүүлж байна. Тэгэхээр экспортын орлого, АМНАТ-ын орлого буурч, улсын төсвийн орлого тасрах хэмжээнд хүрч байна.

Монгол Улсын шинэ Ерөнхий сайдын хариултаас харахад улсын төсвийн тодотголыг удахгүй хийх гэж байна. Төсвийн тодотголыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, оруулж ирнэ гэж мэдэгдлээ. Энэ нь төсвийг алдагдалгүй болгох, төсвөөр дамжин эдийн засагт орох санхүүжилтийг бууруулна. Эерэг талаас нь харвал валютын ханшид ирэх дарамт, импортыг бууруулах нөлөө үзүүлнэ. Мөн төлбөрийн тэнцэл болон валютын нөөцөд ирэх дарамтыг багасгана гэж харж байна. 

Сөрөг тал нь мега төслүүдийг хэрэгжүүлэх хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулах, 2.3 их наяд гэсэн том дүнгээр танагдахаар байгаа тул урсгал зардлууд буурна. Энэ бүхэн эдийн засгийн идэвхжлийг саармагжуулах нөлөө үзүүлнэ. 

-Тэтгэврийн болон хэрэглээний зээлийн өсөлт ямар түвшинд байна вэ?
-Монголбанкны мөнгөний бодлого өнгөрсөн оноос эхлэн хатуурч байна. Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарснаар ялангуяа хувийн секторт ирэх дарамт үргэлжилнэ. МБХ-ны 3-р сарын хурлын шийдвэрээр хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэсэн шийдвэр үр дүнгээ өгч, хэрэглээний зээлийн хэмжээ тодорхой хувиар буурсан.

Тэтгэврийн зээлийн хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош оруулахгүй байх шийдвэрээ энэ удаа буцааж, цалин барьцаалсан зээлтэй адил учраас хэрэглээний зээл гэсэн ерөнхий ангилал руу оруулсан. Тэгэхээр цалингийн зээлтэй адилхан өр, орлогын харьцааг 50:50 хувь болгож байна. Энэ бол олон улсын жишигтэй адил түвшинд хүргэсэн шийдвэр. Тэтгэврийн зээл авахад ямар нэг хугацаа яригдахгүй, банкны өөрийн дотоод бодлогоор зохицуулагдана. 

  11 цаг 33 минут
2025.06.13

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан