"Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслол өнөө өглөө болов.
БНХАУ-ын хоёр компани сонгон шалгаруулалтад оролцон, “Хятадын төмөр замын барилгын корпорац СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани-“Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтыг гүйцэтгэх болсон. Гарын үсэг зурсны дараа Зам тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Тендерийн үнэ 848.8 тэрбум төгрөг. Гэвч гүйцэтгэгч компани нэмэлт зардал гарах талаар мэдэгдэж, нийт 903,609,179,621 төгрөг болно гэжээ. Тендерийн шаардлагад "Гүйцэтгэгч тал ханшийн эрсдэлээ хариуцна" гэж заагаагүй юу? Яагаад ийм богино хугацаанд үнээ өсгөв?
-БНХАУ-ын хоёр компани үнийн саналаа өгсөн. Нэг нь 960 тэрбум төгрөг буюу өндөр үнэ өгсөн тул бид сонгоогүй. Гэвч төгрөгийн юанийн эсрэг унасан тул “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” 17 тэрбум төгрөгийн хохирол амсах нь ээ гэж бидэнд мэдэгдсэн. Нэг юань одоо 480 төгрөгт хүрэв. Тендер зарлахад 460 төгрөг байв.
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхланд юанийн ханшийг тогтворжуулах үүрэг өгч, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан.
Мөн дэлхийн худалдааны дайны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөн талаар бидэнд албан бичгээр нэг бус удаа мэдэгдсэн юм. Би энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхланд юанийн ханшийг тогтворжуулах үүрэг өгч, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 14 хоногийн өмнө гарсан.
Мөн бид “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп”-тэй ярилцаад нийт ажлын 30 хувийг дотоодын ААН-үүдээр гүйцэтгүүлэх болов. Тэгэхээр нийт санхүүжилтийн 28 хувьд дотоодын компаниуд гүйцэтгэх хэлцэлд хүрсэн.
-Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам барих ажилд таны ашиг сонирхол бий юу?
-Гурван жилийн өмнө Богд хаан төмөр зам барих шийдвэр гарч, төсвийг нь баталсан. ОХУ буюу УБТЗ 1.5 тэрбум ам.долларын өртгийг өндөр байна гээд энэ төсөл огт хөдлөөгүй. Иймд Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг илүү бага төсвөөр эхлүүлсэн. Аюултай ачааг хот дундуур тээвэрлэж болохгүй. Толгойт өртөөнд импортын ААН-үүд олон тонн буюу 250-300 цистерн бүхий шатахууныг гурван сар хадгалсан.
Энэ нь иргэдийн амь насанд аюултай тул зохих агуулахад шатахуунаа хадгалах ёстой талаар би Тагнуулын ерөнхий газар руу албан бичиг илгээсэн.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор аюултай ачааг Толгойтод буулгахгүй. Дүнжингаравын осол бидэнд том сургамж болов. Энэ төмөр замд миний ашиг сонирхол байхгүй. Цаашдаа энэ төмөр замыг УБТЗ-ын замтай холбох талаар хэлэлцэх шаардлагатай. Гэхдээ тус байгууллага зөвшөөрөх, эсэхийг мэдэхгүй.
Толгойт өртөөнд импортын ААН-үүд олон тонн шатахууныг гурван сар хадгалсан.
УБТЗ өндөр үнээр вагон, цистерн түрээсэлдэг. Тэр хэрээр төгрөг гадагшилдаг. 10 болон түүнээс дээш жилийн насжилттай, хуучин вагон түрээсэлж байсныг би тушаал гарган болиулсан. Энэ нь хэд хэдэн компанид таалагдаагүй тул намайг янз бүрээр бичиж байна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам надтай биш, яамтай холбоотой.
Би гурван сарын өмнө Засгийн газрын хуралдаанд энэ замыг танилцуулан, барих зөвшөөрөл авсан юм.
-"Монголын төмөр зам", "Таван толгой төмөр зам"-ыг нэгтгэсэн нь мөн ашиг сонирхлын үүднээс гаргасан шийдвэр үү?
-Үгүй. Монголын төмөр замын анхны өмч нь Хойд Төмөртэйн 28 км зам байв. Дараа нь Зүүнбаян-Тавантолгой, Цогтцэций хүртэлх 416 км төмөр замыг өмчдөө авсан.
Мөн чамгүй олон зүтгүүртэй болсон. Цогтцэций-Гашуунсухайт-Ганцмод хүртэлх 230 км төмөр замыг барьснаар "Таван толгой төмөр зам" гэж шинэ компани байгуулжээ. Нэг дор, төрийн өмчийн хоёр компани зэрэгцэн үйл ажиллагаа явуулах нь үр ашиггүй ажиллах нөхцөлийг үүсгэсэн.
Иймд нэгтгэх нь зүйтэй гэдэг Засгийн газрын тогтоол гарсны дагуу эдгээрийг нэгтгэсэн. Гэхдээ "Тавантолгой төмөр зам" компанийг татан буулгаагүй. Тэдний эзэмшиж байсан суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ажилчдын хамт шилжүүлсэн юм.
"Тавантолгой төмөр зам" төслийн компани болсон. Одоо Гашуунсухайт-Ганцмодны хилийг хболсон төмөр замын бүтээн байгуулалтад хяналт тавин ажиллана.
Нэг дор, төрийн өмчийн хоёр компани зэрэгцэн үйл ажиллагаа явуулах нь үр ашиггүй ажиллах нөхцөлийг үүсгэсэн.
Засгийн газраас "Та нар ачаа хуваалцан, зарим боомтын төмөр замыг барилцаач" гэсэн юм. Ханги-Мандалын төмөр замыг Концессын гэрээгээр барих гэрээ байгуулсан. Энэ төмөр замыг найман сарын дотор барьж дуусгасан. 2008-2009 онд Монголд анх удаа 3000 ширхэг шинэ вагон оруулсан. Тэвш намхан, хагас вагон бөгөөд зөвхөн төмрийн хүдрийг тээвэрлэх зориулалттай. Нүүрс зөөгөөгүй, бусдад түрээслээгүй.
Би 20008 онд Монгол Улсад анхны, хувийн 200 км төмөр зам барьсан.
-БНХАУ-ын "Чайна энержи" компанид 16 жилийн турш нүүрсээ хямд үнээр нийлүүлнэ гэсэн шүүмжлэлд та юу хэлэх вэ?
-Шулуухан хэлье. Энэ хогийг одоо л худалдахгүй бол Баабарын хэлсэн шиг нүүрс хог болно. Бид хойд хөршөөс шатахуун авахгүйгээр, урд хөршдөө нүүрсээ худалдахгүйгээр яаж амьдрах вэ? Агаарын юм ярих юм.
"Чайна энержи" компанитай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан гэрээ байгуулсан. Гэхдээ би энэ ажлын хэсэгт багтсан хүний хувьд хэлэхэд сүүлийн гурван жилд манай төлөөлөгчид урд хөрштэй нийт 52 удаа уулзжээ. Гэсэн ч Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл урагшлаагүй.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш сайн ажилласан. Энэ гэрээгээр бид аль нэг талд давуу тал олгоогүй, харилцан ашигтай гэрээ болсон. Нэг жилийн турш ярьж байгаад байгуулсан.
Нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр буюу БНХАУ-ын таван боомтын дундаж үнээр нийлүүлнэ. Үнэ унавал бидний "Чайна энержи" компанид өгөх үнэ унана, өсвөл дагаад өснө. Үнийн индекс тогтоосон юм. 70 ам.доллараар 20 жилийн турш нүүрс нийлүүлнэ гэдэг нь худлаа. Энэ бол явуулга, ингэж улс төр хийж болохгүй. Бид өөрсдөө гуйж байж урд хөрштэй гэрээ байгуулсан. Тэд биднийг гуйхгүй.
Нүүрсэн цахилгаан станцад хөрөнгө оруулах, гаднын нэг ч компани байхгүй. Хөрөнгө оруулчихвал олон улсаас хориг тавьчихдаг юм байна. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч рүү шилжив. Одоо монголчууд бид өөрсдийн мөнгөөр, төр-хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан станц барьж байна.
-Говийн бүсийн чиглэлд хийж буй уул уурхайн тээвэрлэлтийг яагаад зогсоосон бэ?
-Манай улсын нийт шатахууны 70 очим хувийг уул уурхайн компаниуд ашигладаг. Иймд хойноос говийн бүс рүү шатахуун тээвэрлэдэг. Тэндхийн зам там болсон. Олон жилийн өмнө говьд авто зам барихдаа бодит жин нь 44 тонны машин зорчихоор барьжээ.
Гэтэл одоо 70 тонноор зөөдөг, замаа эвддэг. Мөн шатахуун импортлогчид говьд агуулахгүй. Уг нь зориулалтын агуулахад хадгалах ёстой. Энэ онд улсын төсвөөс 170 тэрбум төгрөгөөр зам засна. Иргэдийн татварын мөнгөөр барьсан, зассан замыг ААН-үүд эвдээд байж болохгүй. Шатахуун импортлогчид энэ шийдвэрийг эсэргүүцэн, олон хоног яамны гадаа зогслоо. Нийгмийн сүлжээгээр шууд дамжуулалт ч хийсэн.
-Шатахууны агуулахгүй ААН-үүдийн нэрсийг хэлээч сайд аа.
-Би тэдний нэр төрд халдахыг хүсэхгүй байна. Гэвч агуулахаа барихгүй бол, 44 тонноос илүү жинтэй тээвэр хийгээд байвал би зарлана. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам агуулахгүй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй.