Аутизмыг таниулах дэлхийн өдөр өнөөдөр буюу 4 дүгээр сарын 2-ны өдөр тохиож байна. Аутизм гэх ойлголт нь 1940 оноос улбаатай бөгөөд Хүний бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээж авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн эмгэг юм.
Дурдсанчлан аутизм нь өвчин биш тул ямар нэгэн эмчилгээ гэж байдаггүй хүүхдийн хөгжлийг дэмжих сургалт-заслууд байдаг. Тэгвэл аутизм нь яагаад дэлхий нийтийн-нийгмийн асуудал болж байгаа вэ? гэдэг талаар мэдээлэл хүргэе.
Аутизмтай хүүхдийн тоо жилээс жилд өсөж байна
АНУ-ын "Өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төв"-үүдийн сүүлийн 20 жилийн датаг харахад 2000 онд 150 хүүхэд тутмын 1 нь аутизмтай байсан бол тус тоо хоёр жилийн интервалтайгаар 125-д 1, 110-т 1, 69-т г.м арифметик прогрессоор өссөөр 2020 он гэхэд 36 хүүхэд тутмын 1 гэсэн үзүүлэлт гарсан байна. Мөн аутизмтай эрэгтэй хүүхдийн тоо эмэгтэй хүүхдийн тооноос даруй 4 дахин өндөр байсан нь хачирхалтай.
Эх сурвалж: Data & Statistics on Autism Spectrum Disorder | CDC
Surveillance Year |
Birth Year |
Number of ADDM Sites Reporting |
Combined Prevalence per 1,000 Children (Range Across ADDM Sites) |
This is about 1 in X children |
2020 |
2012 |
11 |
27.6 (23.1-44.9) |
1 in 36 |
2014 |
2006 |
11 |
16.8 (13.1-29.3) |
1 in 59 |
2008 |
2000 |
14 |
11.3 (4.8-21.2) |
1 in 88 |
2002 |
1994 |
14 |
6.6 (3.3-10.6) |
1 in 150 |
Тус өсөлтийн шалтгаанд одоогоор өгөх хариу байхгүй байгаа ч зарим хүмүүс үүнийг аутизмын эрт илрүүлэг, өмнөхөө бодвол аутизмын талаарх мэдээ мэдээлэл элбэгшсэнтэй холбон тайлбарлаж байна. Хэдийгээр тус өсөлт зөвхөн АНУ дахь аутизмын өсөлтийг харуулж байгаа ч дэлхий даяар тэр дундаа Монголд ч сүүлийн жилүүдэд аутизмтай хүүхдийн тоо өсөөд байгаа. Өөрөөр хэлбэл аутизм нь хэнд ч тохиолдож болох шалтгаан нь тодорхой бус эмгэг юм. Тэгвэл бид эцэг эх, асран хамгаалагчийн хувиар юу хийж чадах вэ?
Та 3 болон түүнээс доош насны хүүхдийн асран хамгаалагч эсвэл эцэг эх бол анхаараарай. Аутизмтай байж болзошгүй хүүхэдтэй болон аутизмтай хүүхэдтэй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэж байна.
Эрт илрүүлэг гэж юу вэ?
Хүүхдэд аутизмын шинж тэмдэг хамгийн эртдээ 1 ой гарантайгаас анзаарагдаж эхэлдэг. Дэлхий дахинд xоёр ой хүрэхээс өмнө хүүхдээ бүрэн оношлуулах боломжтой болсон. Эрт оношлуулсан тохиолдолд 6 нас хүртэл хүүхдээ хөгжүүлэх цаг хугацаа, боломж гарч ирдэг.
Эрт илрүүлэг буюу эрт оношилгоонд нөлөөлөх, цаашлаад арга хэмжээ авах хамгийн урд эгнээний хүмүүс
• Эцэг эх / Асран хамгаалагч
• Өрхийн эмнэлэг болон хүүхдийн эмнэлгийн эмч нар
• Цэцэрлэгийн багш нар зэрэг хүүхэдтэй ойр харьцдаг хүмүүс байна.
Хүүхдээ анзаарч ажиглах/Хүүхдээ хэрхэн оношлуулах вэ?
Хүүхдийг ажиглахад дараах шинж тэмдгүүд илэрч болно. Үүнд:
-Нүдэн харилцаа үүсэхгүй байх
-Нэрээр нь дуудахад харахгүй байх
-Тоглоомоороо зориулалтын бус байдлаар тоглох
-Инээх гэх мэт халуун дотно, баясгалантай илэрхийлэл сул
-Дуу авиа гаргах, дагаж дуурайх, инээмсэглэх, нүүрний хөдөлгөөн зэрэг харилцаа байхгүй
-Хоёр ой хүрсэн ч үг холбож хэлж чадахгүй байх гэх мэт шинж тэмдгүүд багтана.
Дээрх шинж тэмдгүүд илэрвэл хаана хандах вэ?
Монголд Аутизмын албан оношийг зөвхөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ), ажиглалтын арга дээр үндэслэн тавьдаг. Тус оношийг үндэслэн нийгмийн халамжид хамрагдаж, тэтгэмж тогтоолгон авдаг.
Эмнэлгийн байгууллагууд |
Аутизмыг оношлодог байгууллагууд |
Холбогдох |
Тайлбар |
СЭМҮТ(Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв) |
СЭМҮТ-ийн үзлэгийн цаг авах утас 70150520 24/7 зөвлөгөө мэдээлэл өгөх утас 1800-2000 |
Тус оношийг үндэслэн нийгмийн халамжид хамрагдаж, тэтгэмж тогтоолгон авдаг. |
|
Зинт клиник |
Хүүхдийн насанд тохирсон үнэлгээ хийж үүн дээрээ үндэслэн онос тавьдаг (Гриффит) |
||
Төрийн бус байгууллагууд |
Аутизмын үнэлгээ хийдэг байгууллагууд |
Холбогдох |
|
Асах Гэрэл Баясал |
https://www.facebook.com/AsahGerelBayasal |
ADOS-2 үнэлгээ |
|
Аутизм Монгол Анд |
|||
Аутизм онцгой хүүхдүүдийн академи |
ADOS-2 - “Алтан стандарт” гэгддэг, дэлхий нийтэд одоогийн байдлаар аутизмыг оношлоход хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй уг үнэлгээг 12 сартай хүүхдээс эхлэн насанд хүрсэн хүнд хийх боломжтойгоороо онцлог юм.
Хэрэв аутизмтай гэж оношлогдсон бол цаашид яах вэ?
Хүүхэдтэйгээ тулж ажиллах нь
Хэрэв хүүхдийг аутизмтай хэмээн оношилсон бол түүнийг нийгэмд бэлдэх томоохон хариуцлага эцэг эх асран хамгаалагчийн нуруун дээр ирдэг. Аутизмтай хүүхдийн асран хамгаалагч нар хүүхдийг хөгжүүлж нийгэмшүүлэхийн тулд өөрсдөө ч асар их боловсрох шаардлага гардаг байна. Эрт оношлогдсон, маш сайн тулж ажилласан хүүхэд ердийн сургуульд үе тэнгийнхэнтэйгээ амжилттайгаар сурч яваа жишээнүүд байдаг.
Хэрэв та хүүхэдтэйгээ тулж ажиллахаар шийдсэн бол ажил ч хийх завдал гарахгүй байх болов уу. Мэдээж хүн бүр ингэж чадахгүй. Хэдий тийм ч та хүүхдэдээ ердийн хүүхдээс хэд дахин анхаарал халамж өгөн өсгөх нь чухал юм шүү.
Аутизмтай хүүхдийн хөгжүүлэх боловсролын мэргэжлийн байгууллагууд
Нэг үеээ бодвол манайд аутизм болон бусад төрлийн хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд чиглэсэн тусгай боловсролын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Аутизмын чиглэлээр сургалт-засал явуулдаг мэргэжлийн тусгай боловсролын байгууллагууд |
|
Асах гэрэл баясал |
|
АНА Монгол төв |
|
Анүүлэн аз жаргал |
|
Аутизм онцгой хүүхдүүдийн академи |
|
Гайхамшигт ертөнц |
|
Хэдэф аутизм эдүкейшн центр |
Дэлхий нийтэд аутизмтай хүүхдүүдийг хөгжүүлдэг, нийгэмшүүлдэг олон төрлийн сургалтууд байдаг. ABA сургалт-засал, хэл засал, ахуй засал нь нийтлэг байдаг.
ABA ба үр дүн
Энэ дундаа "Applied Behavior Analysis" (ABA) сургалт-засал нь аутизм болон бусад шалтгаант хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийн зан үйлийг ажигласнаар тэдэнд нийгмийн ур чадвар эзэмшүүлэх, академик ур чадвар эзэмшүүлж хөгжүүлэх, аливаа асуудалтай зохисгүй зан авирыг нь бууруулах үр дүн нь олон зуун судалгаагаар нотлогдсон арга юм.
ABA сургалт-заслын аргын үр дүнг бататгахын тулд Лос Анжелес дэх Калифорнийн Их Сургууль 7 хоногт 40 цагийн сургалт-засал хийдэг байсан хүүхдүүд дээр судалгаа явуулсан байна. Тус судалгаа нь 3 жил үргэлжилсэн бөгөөд өнжихгүйгээр урт хугацаанд явсан хүүхдүүдийн 47% нь ердийн сургуульд суралцахуйц хэмжээнд очсон байна.
Эх сурвалж: https://link.springer.com/article/10.1007/s40614-022-00338-x
Иймд тус "47%"-д хамрагдахын тулд эрт илрүүлэг/урт хугацааны сургалт-засал маш чухал юм. Харин сургуулиудын минь нөхцөл байдал ямар байгаа вэ?
Ердийн сургуульд хамрагдах нь
Манай улс "Тэгш хамруулан сургах" боловсролын хөтөлбөрийг эхлүүлээд өдгөө 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа нь авууштай хэрэг.
Тэгш хамрах сургах боловсролын хөтөлбөр хэрэгжсэнээр бүх хүүхэд чанартай боловсрол олж авах эхний алхам болсон. Үүнтэй холбоотойгоор өмнөх онуудтай харьцуулахад сургуульд элсэн орох хүүхдийн тоо нэмэгдсэн. Энэ нь мэдээж сайн хэрэг.
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад 2024-2025 оны хичээлийн жилд 77.2 мянган хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн орж, сурагч нэрийг авчээ.
Манай улсад 100 мянган хүн тутмын 377 нь аутизмтай гэх албан бус судалгаа байдаг. Махчлаад тооцвол энэ хичээлийн жилд нийтдээ 291 аутизмтай хүүхэд сурагч болсон байна. Дор хаяж 260+ ангид ямар нэгэн байдлаар аутизмтай хүүхэд сурч байх магадлалтай гэсэн үг.
ЕБС-ийн сургуульд тэгш хамрагдан суралцаж буй аутизмтай хүүхдээс
Багш болон ангийнхантайгаа харилцах чадвар хангалтгүй
Хичээлээ ойлгохгүйн улмаас хичээлийн цаг үр бүтээлгүй
Жишээ нь дуу чимээнд хэт мэдрэг, анхаарал төвлөрөл сул гэх мэт шинж тэмдгээс шалтгаалаад орчиндоо гэнэт чанга дуу авиа гаргах, хичээл дээр босож явах
Зэрэг нийтлэг асуудлууд ажиглагддаг.
Оройтож оношлогдсон, ямар нэгэн байдлаар сургуулийн өмнөх тусгай боловсролд хамрагдаагүй 6 настанд ердийн сургууль хэтэрхий "ахадсан" гэдгийг эцэг эхчүүд/асран хамгаалагч нар хожим ойлгодог. Иймд өмнө дурдсан эрт илрүүлэг, асран хамгаалагчийн чармайлт, сургуулийн өмнөх тусгай боловсролын төвүүдийн туслалцаа зэрэг нь асар чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нөгөө талаас эрт илрүүлэгт хамрагдаж чадаагүй 6 настнууд яах вэ? гэдэг асуудал урган гарна. Хэдийгээр сүүлд оношлуулсан ч гэсэн сургалт-засал, эцэг эхийн өндөржүүлсэн хичээл зүтгэл хэзээ ч оройтохгүй юм.
Мөн нэг үеийг бодвол аутизмын чиглэлээр тусгай боловсрол олгодог мэргэжлийн төвүүд болон аутизмыг нийгэмд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ -ууд цэцэрлэгийн багш, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт аутизмтай болон бусад төрлийн хөгжлийн ялгаатай хүүхдийг хэрхэн сургаж хөгжүүлэх арга зүйн сургалтуудыг ордог болсон нь сайшаалтай юм.
Уг нийтлэлийг Аутизмыг таниулах дэлхийн өдрийн хүрээнд "Асах Гэрэл Баясал" төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд бэлтгэв. Тус нийтлэл нь олон гэр бүл, хүүхдийн хувь заяаг өөрчлөх хэрэгтэй мэдээллээр дүүрэн тул та ч бас тус нийтлэлийг хэрэгтэй хүнд нь хүргэхэд туслан түгээж өгөхийг хүсье.