2021.11.22
Мобиком Корпорацийн охин компани болох Мобинет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Баясгалангийн Мөнхзоригийг Gogo Cafе ярилцлагын зочноор урилаа. XXI зуун бол мэдээллийн технологийн эрин зуун хэмээн дэлхий нийтээр тунхаглаж байв. 1990-ээд оны сүүлчээр хотын төвийн дунд сургуульд ч Мэдээлэл зүйн хичээлээр багш компьютерийн алгоритмыг самбарт зурж заана. Сургуулийн кабинетэд цөөн тооны компьютер байх ч түүнийг хичээлд ашиглах нь ховор тул тоосонд дарагдан хэвтэнэ. Компьютер хэмээх төсөөллийн ертөнцийг өөртөө бүтээж, түүгээр жигүүрлэн, хааяа нэг компьютер таарвал сониучирхан асааж, оролдож үзэж, ирээдүйд эзэмших мэргэжил, чиг баримжаагаа болгосон хүүхдүүд бол 1990-ээд оны сүүлч үеийнхэн. Тэдний төлөөлөл бол Б.Мөнхзориг.
Тэрбээр Турк улсын Эгэ их сургуулийг компьютерийн инженер мэргэжлээр төгсөж ирснээс хойш мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж, өсөн дэвшсээр өдгөө Монголд технологи импортлогч, нутагшуулагч компани удирдаж буй СЕО болов.
Дижитал хувьслын энэ үед аливааг хялбарчилж, ухаалгаар шийдэх технологийн ямар шийдлүүд гарч ирж буйг тэд судалж, нэвтрүүлэх ажлыг хариуцдаг. Мобинет компани хэрэглэгчдэд нэгэн шинэлэг үйлчилгээг санал болгож буй юм.
Та дэлхийн хаана ч очсон Монголын болон гадны телевизийн топ сувгуудыг, видео, кино сангаас гар утас, таблет зэрэг өөрт байгаа ухаалаг төхөөрөмжөөрөө дамжуулан үзэх шинэ боломжийг Мобинет компани бүрдүүлжээ. Дэлхийн нийтэд мэдээллийн технологийн дэвшилтэт шийдэл хэмээн нэрлэгдэж буй OTT технологи болон мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.
-Мобинет брэндийг монголчууд сайн мэдэх болжээ. Танай компани мэдээллийн технологийн салбарт хэзээнээс ажиллаж, хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Компаниа товч танилцуулахад Мобинет бол 20 жилийн тэртээгээс Монгол Улсад банк, уул уурхай, төрийн байгууллагууд зэрэг орон даяар салбартай байгууллагуудад өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлж ирсэн арвин туршлагатай компани юм. 2009 оноос Улаанбаатар хот болон 21 аймгийн айл өрхүүдэд өндөр хурдны интернэтийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Мөн VoIP буюу IP технологид суурилсан телефон ярианы үйлчилгээ үзүүлдэг. Хүмүүсийн мэдэх 75-тай дугаарууд бол Мобинетийн VoIP үйлчилгээний дугаарлалт юм.
Дээр нь байгууллагуудад зориулсан и-мэйл хостинг, вэб хостинг, Дата төвд сервер байршуулах зэрэг Дата төвийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн 2-3 жилд ICT буюу байгууллагын мэдээлэл, харилцаа холбооны технологийн цогц шийдлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Гадаадын технологийн томоохон компаниудын программ хангамж, тоног төхөөрөмжийн борлуулалт, тухайн байгууллагын хэрэгцээ шаардлагад ямар технологи хэрэглэж болох шийдлийг санал болгоод, авчирч суурилуулж өгнө. Шаардлагатай бол программ хөгжүүлэлт, хуучин системээс нь шинэ рүү шилжүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Бид мэдээллийн технологийн салбарт 15 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
-Танай компани өнгөрсөн жил VOO үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Энэ шинэ үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид интернэтийн үйлчилгээ үзүүлэх үндсэн бизнестээ тулгуурлан дараагийн шинэ технологийг нэвтрүүллээ. Энэ бол ОТТ буюу Over The Top технологи юм. Нийтийн интернэт сүлжээгээр дамжуулан видео контент болон телевизийн олон сувгийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. ОТТ нь Монголд төдийгүй дэлхий нийтэд түгээмэл ашиглаж байгаа шинэ технологи. Бидний сайн мэдэх Neftlix, AppleTV, Amazon Prime үйлчилгээнүүд бол OTT технологийн хамгийн гол тоглогчид.
Мобинет компани ОТТ технологид суурилсан VOO үйлчилгээг 2020 оны дөрөвдүгээр сард зах зээлд нэвтрүүлсэн. Үүний гол давуу тал нь интернэт л байвал VOO үйлчилгээгээр дамжуулан дэлхийн хаанаас ч үйлчилгээгээ ашиглах боломжтой.
-OTT технологи, VOO үйлчилгээ нь IPTV-үүдээс ямар ялгаатай вэ?
-Товчхондоо ОТТ бол IPTV-ийн дараагийн үеийн технологи гэж хэлж болно. Ихэнх айл өрхүүд IPTV-үүдээр дамжуулан видео контент, кино, телевизийн сувгуудыг үзэж байна. IPTV үйлчилгээг авахын тулд өөрийн гэрт эсвэл оффистоо тусгайлсан сүлжээ татуулж зөвхөн тухайн байршилдаа л үзэж болно. VOO үйлчилгээний хувьд IPTV-үүдтэй төстэй үйлчилгээг үзүүлэх боловч интернэт л байвал Монголдоо эсвэл дэлхийн хаана ч явсан зурагт, гар утас, таблет, зөөврийн компьютер зэрэг өөрт байгаа төхөөрөмжөөрөө дамжуулан телевизийн сувгууд, хэрэгтэй контентоо үзэж, мэдээ мэдээллийг авах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай.
Заавал Мобинетийн интернэт байх албагүй, бусад интернэтийн үйлчилгээ, гар утасны 4G сүлжээ, Wifi байсан ч болно. Танай зурагт ухаалаг зурагт бол төхөөрөмж авах шаардлагагүй VOO аппликейшнийг зурагтандаа суулгаад ашиглаж болно. Ухаалаг зурагт биш байсан ч VOO төхөөрөмжийг холбосноор зурагтаа ухаалаг болгож YouTube үзэх, вебээр аялах, тэр ч байтугай хүссэн тоглоомоо суулгаад тоглож болно. Нэг эрхээр бүртгүүлээд ямар ч төхөөрөмжөөр үзэж болох технологийн хувьд маш өргөн хүрээнд ашиглаж болох давуу талуудтай үйлчилгээ юм.