Дотор өөхлөлт гэж юу вэ? гэдгээс мэдээллээ эхэлье. Энэ нь хэвлийн булчингийн цаана, дотор эрхтнүүдийн завсраар үүсэж, халдварт бус өвчлөлөөс үүдсэн нас баралтын хамгийн том шалтгаан болдог зүрх, судасны өвчнийг үүсгэдэг.
Зүрх, судасны өвчин бол цусны даралт ихсэх, зүрхний шигдээс болон судасны хатуурал үүсгэх үндсэн шалтгаан. Түүнчлэн
- Тархины цус харвалт: Цусны эргэлтийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлснээр тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Чихрийн шижин: Бие махбод өөрийн инсулиныг үр дүнтэй ашиглаж чадахаа больсноор (инсулины тэсвэрлэг чанар) чихрийн шижин өвчин үүсдэг.
- Элэгний өөхлөлт:Архины бус шалтгаант элэгний өөхлөлтийг үүсгэх.
- Хорт хавдар: Зарим төрлийн хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг нь тогтоогдсон. Ялангуяа бүдүүн шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
- Сэтгэцийн эрүүл мэнд: Сүүлийн үеийн судалгаагаар хэвлийн өөхлөлт их байх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, мартамхай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
Тэгвэл НУРА төвийн эрт илрүүлгийн төвд шинжилгээнд хамрагдсан 41 мянган гаруй үйлчлүүлэгчийн 23,971 буюу 60.4 хувьд дотор өөхлөлт ихтэй гарчээ. Эдгээр дунд эрчүүдэд дотор өөхлөлт эмэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин их байгаа нь монгол эрчүүд дээр дурдсан өвчнүүдэд өртөх эрсдэл төдий чинээ их байгааг анхаарах цаг болжээ.
Эрсдэлийг нэмэгдүүлж буй хүчин зүйлүүд
- Хөдөлгөөний дутагдал: Суугаа ажил болон идэвхгүй амьдралын хэв маяг.
- Хооллолтын буруу хэвшил: Өөх тос, илчлэг ихтэй хоол хүнс болон давсны хэт хэрэглээ.
- Хорт зуршил: Архи, тамхины зохисгүй хэрэглээ.
- Сэтгэл зүй ба амралт: Архаг стресс болон нойрны дутуу байдал.
Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.4 жилээр богино байгаа нь дэлхийн дунджаас (4-5 жил) хоёр дахин их үзүүлэлт юм. Харин энэ бүхнийг өөрчлөх боломж нь эрт илрүүлэгт тогтмол хамрагдаж, эрсдэлийг хүндрэхээс нь өмнө сэргийлэх юм.
"НУРА" төвийн багц шинжилгээ нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй 10 гаруй төрлийн өвчлөлийг нэг дор илрүүлж, эрсдэлийг эрт тодорхойлох боломжийг олгодог давуу талтай.
Өвчин хийсэж ирдэггүй. Танд “хэлсээр” байдаг. Эрүүл мэнддээ анхаарч эхлэхдээ дараах зөвлөмжийг хэвшил болгоорой:
- Урьдчилан сэргийлэх: Жилд багадаа нэг удаа иж бүрэн оношилгоонд тогтмол хамрагдах.
- Идэвхтэй хөдөлгөөн: Өдөр тутмын амьдралдаа дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх.
- Хооллох зөв дадал: Хоол хүнснийхээ илчлэг, чанарт анхаарч, зөв зохицуулах.
- Хорт зуршлаас татгалзах: Архи, тамхины хэрэглээг эрс багасгах.
- Сэтгэл зүйн эрүүл мэнд: Стрессээ зөв удирдах, амралт болон ажлын тэнцвэрийг хадгалах.