Toyota брэндийн хамгийн амжилттай SUV загваруудын нэг RAV4 шинэ үеийн загвараараа дэлхийд нээлтээ хийсний дараа Монголын зах зээлд албан ёсоор танилцуулж байна. Илүү зоримог дизайн, шинэ үеийн дижитал технологи, Hybrid системийн шийдлээр шинэчлэгдсэн RAV4 GEN VI загварын танилцуулга өнөөдрөөс эхэлж, 10 хоногийн турш Хан-Уул дүүргийн Имарт худалдааны төвийн гадна талбайд үргэлжлэх юм.
Энэ хугацаанд автомашин сонирхогчид болон хэрэглэгчид шинэ үеийн RAV4-тэй ойроос танилцаж, автомашины дизайн, технологи, аюулгүй байдлын систем болон тоноглолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
SUV сегментийн дэлхийн бестселлер
Toyota компани анх 1994 онд RAV4 загварыг танилцуулснаас хойш энэхүү автомашин хотын хэрэглээ болон аяллын боломжийг хослуулсан SUV загварын төлөөлөл болж, дэлхий даяар олон сая хэрэглэгчийн сонголт болсон билээ.
Бүрэн шинэчлэгдсэн загварт:
- 12.3 инчийн дижитал хянах самбар
- 10.5 инчийн мультимедиа дэлгэц
- Apple CarPlay холболт
- 360° камер, жолоочийн анхаарал хянах систем
- Trail, Eco, Normal, Snow, EV зэрэг жолоодлогын горимууд
- Hybrid технологи зэрэг орчин үеийн шийдлүүд багтжээ.
Хайр түгээх RAV4: Номын санг “шилэн” болгох санаачилга
RAV4 загвартай холбоотой нэгэн онцлох санаачилга нь Мөнххада компанийн хэрэгжүүлж буй “Хайр түгээх RAV4” нийгмийн хариуцлагын аян юм. Энэхүү аяны хүрээнд “Шилэн номын сан” төслийг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургуулиудад орчин үеийн унших орчныг бий болгож байна.
Төслийн хүрээнд 2024–2025 онд есөн сургуулийн номын санг шинэчлэн тохижуулсан бол 2026 оны эхний шинэчлэлтээр Баянгол дүүргийн 182 дугаар сургуульд 10 дахь “Шилэн номын сан” ашиглалтад оржээ.
“Шилэн номын сан” төслийг RAV4 автомашины борлуулалтын орлогоос санхүүжүүлдэг бөгөөд 2026 онд хот, хөдөөгийн найман сургуулийн номын санг шинээр тохижуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хаврыг угтсан гадна талбайн нээлт
Монгол дахь RAV4 GEN VI-ийн танилцуулга арга хэмжээ 10 хоногийн турш ХУД-ийн Имартын гадна талбайд үргэлжилж, хэрэглэгчид автомашиныг ойроос үзэж танилцах боломжийг олгож байна.
Хэрвээ та худалдан авалтаараа дамжуулан нийгэмд сайн сайхныг түүчээлж, хүүхдийн хөгжил оролцоо чанартай боловсролыг дэмжих зорилготой “Шилэн номын сан”-н санхүүжүүлэгч болохыг хүсвэл 3 дугаар сарын 7, 10, 13-нд ХУД-ийн Имартын гадна талбайг зориорой.