gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -24
  • Зурхай
     1.16
  • Валютын ханш
    $ | 3562₮
Цаг агаар
 -24
Зурхай
 1.16
Валютын ханш
$ | 3562₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -24
Зурхай
 1.16
Валютын ханш
$ | 3562₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Намсрай: “1000 инженер” бол манай дээд боловсролын түүхэн дэх хамгийн том бөгөөд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг

Э.Энхмаа
Боловсрол
13 цаг 42 минутын өмнө
103
Twitter logo

Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага болох ЖАЙКА-гийн хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төсөл хэрэгжсэн. Инженерийн чиглэлээр дээд боловсрол олгож буй төрийн өмчит их дээд сургуулиудын чадавхыг бэхжүүлэх, Япон улсад оюутнуудыг сургах замаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт ажиллах хүний нөөцийг бэлдэх зорилго бүхий энэ төслийн үр дүн, ач холбогдлын талаар 1000 инженер төслийн зохицуулагч Д.Намсрайтай ярилцлаа.

-Та “1000 инженер” төслийн талаар товч танилцуулна уу. Энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага нь юу байв?
-
Инженер, технологийн дээд боловсрол буюу та бидний ярьж заншсанаар 1000 инженер төсөл 2014 оноос хойш 11 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Анх тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр уг төслийг санаачилж, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу ЖАЙКА-д санал тавьснаар төслийн эхлэл тавигдсан. Улмаар Монгол Улсын Засгийн газар, ЖАЙКА хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр байгуулж 7.5 тэрбум иений нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг Монгол Улсад олгосон.

1000 инженер төсөл нь инженерийн чиглэлээр дээд боловсрол олгож буй улсын гурван их дээд сургуулийн чадавхыг бэхжүүлэх, Япон улсад оюутнуудыг сургах замаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт ажиллах хүний нөөцийг бэлдэх, цаашлаад Монгол Улсын аж үйлдвэрийн салбар болон эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Дээрх зорилгын хүрээнд Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хичээлийн зарим хөтөлбөрийг Япон улсын консорциум 10 их сургуулийн хөтөлбөртэй дүйцүүлэн сайжруулснаас гадна эдгээр 10 их сургууль болон Японы Коосэн технологийн коллежид манай улсад шаардлагатай байгаа инженер, технологийн мэргэжилтнүүдийг сурган бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, богино хугацаанд Монгол Улсад нэн шаардлагатай байгаа инженер, мэргэжилтнүүдийг бэлдсэн. Мөн дотоодын их дээд сургуулиудын сургалт судалгааны чадавх, лаборатори, тоног төхөөрөмжийг сайжруулах, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр Япон улсад магистр, докторын сургалтад багш нарыг хамруулж, Японы их дээд сургуулиудтай хамтарсан судалгааны ажлуудыг дэмжин хөгжүүлж ирсэн.

-Хэчнээн багш, оюутан, судлаачдыг хөтөлбөрт хамруулсан бол?
-Одоогийн байдлаар 1000 гаруй оюутан, судлаач, эрдэмтдийг урт болон богино хугацаагаар сургаж бэлтгэсэн үр дүнтэй байна. Төслийн саналыг гаргах үед Монголд дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлж байв. Тэр утгаараа инженер, технологийн мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага их байсан. Мөн манай их сургуулиудыг судалгааны их сургууль болгох Засгийн газрын бодлого гарсан. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд манай төсөл ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой гэж үзсэн.

Их сургуулиудын сургалт, судалгаа явуулдаг лаборатори тоног төхөөрөмжүүд хуучирсан, эрдмийн цол зэрэгтэй багш, судлаачдын хувь олон улстай харьцуулахад дунджаас доогуур, их сургуулиудад эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд санхүүжилт багатай ийм үе байсан. Засгийн газар энэ бүхэнд анхаарал хандуулж, дээд боловсролын салбарт шинэчлэл хийх нь зөв гэж үзээд энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

-11 жилийн дараа эргээд харахад зорьсон зорилго, төлөвлөж байсан ажлууд хэр хэрэгжсэн бэ?
-Манай төсөл дээд боловсролын түүхэнд хэрэгжсэн хамгийн том бөгөөд амжилттай хэрэгжиж байгаа төслүүдийн нэг. 11 жил үргэлжилсэн урт хугацаатай, тогтвортой төсөл юм. Манай зарим судлаачид “1000 инженер төсөл бол зүгээр нэг төсөл биш, хөгжлийн том хөтөлбөр юм” гэж хэлдэг маш бодитой дүгнэлт. Асуудлыг цогцоор нь шийдэхийг зорьсон хөгжлийн том хөтөлбөр гэдэгтэй бид бүрэн санал нийлнэ. 1000 инженер, техникийн ажилтныг бэлтгэх зорилт тавьснаас хойш өнөөдрийн байдлаар 1222 хүнийг Япон улсад урт болон богино хугацаанд сургаж бэлтгэжээ.

Коосэн хөтөлбөр буюу Япон улсын Коосэн технологийн коллежид 177 инженер, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт хос дипломтой  292 инженер, магистрын хөтөлбөрт 37 багш, судлаач, докторын хөтөлбөрт 104 багш, зэргийн бус буюу богино хугацааны хөтөлбөрт 612 хүнийг тус тус сургаж бэлтгэсэн байна.

Төсөл эхлэхдээ МУИС, ШУТИС-д амжилттай хэрэгжсэн бол 2024 оноос  ХААИС-ийг хамруулснаар боловсон хүчнийг бэлтгэхээс гадна дээрх их сургуулиудад шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн 26 төслийг Японы 60 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.

-Хоёр орны их сургуулиуд, судлаачид хамтарсан судалгааны ажил хийсэн үү?
-Тийм ээ. Хамтарсан судалгааны хүрээнд 1042 эрдэм шинжилгээний өгүүлэл, үүнээс Web of Science болон Scopus-д бүртгэлтэй 405 өгүүлэл хэвлэгдсэн байна. Мөн  98 оюуны өмч, 37 шинэ патент албажиж, их дээд сургуулиуд дээр 6 гарааны компани төслийн үр дүнд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Мөн ШУТИС-ийн инженер бэлтгэх 37 хөтөлбөрийг Японы инженер бэлтгэх хөтөлбөртэй дүйцүүлэн сайжруулсан. МУИС, ШУТИС, ХААИС-ийн сургалт, судалгааны 91 лабораторийг шинэчлэн сайжруулж 686 нэр төрлийн 3629 ширхэг сүүлийн үеийн нарийн технологийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Ингэснээр манай оюутнууд лабораторийн туршилт судалгааг тогтмол хийх боломж нөхцөл бүрдсэн. Мөн багш, судлаачид маань эрдэм шинжилгээний ажлаа хийхэд санхүү болон цаг хугацаа хэмнэх давуу талтай болсон. Өмнө нь нэг дээжийг шинжлүүлэхийн тулд гадаад улс руу төлбөртэйгөөр явуулж шинжлүүлдэг байсан бол одоо өөрсдийн лабораторидоо хийдэг болсон.

-Төслийн хүрээнд суралцсан төгсөгчид хаана ажиллаж байна вэ? Монголдоо ирж ажиллаж байна уу?
-Манай төслийн онцлог бол бид хүүхдүүдээ сонгон авахдаа тэгш боломж олгохын тулд Монгол Улсын 21 аймагт очиж шалгаруулалт хийсэн. Тэр ч утгаараа манай төсөлд хамрагдсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь хөдөө орон нутгийн малчин айлын хүүхдүүд байдаг. Хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнуудтайгаа зээлийн болон барьцааны гэрээ хийдэг. Энэ нь ямар учиртай вэ гэхээр эдгээр оюутнууд Япон улсын их сургуулийн мэргэжлийн шалгалт болон Япон, Англи хэлний  шалгалтад тэнцэж Япон улсад суралцахаар болсон тохиолдолд төслөөс суралцах зардлыг санхүүжүүлж, улмаар сургуулиа амжилттай төгссөний дараа багадаа 60 сар буюу 5 жил эх орондоо ажиллана гэсэн хатуу гэрээг байгуулдаг.

Одоогийн байдлаар сүүлийн ээлжийн 20 орчим магистр, докторын оюутнууд Япон улсад суралцаж байна. Бусад оюутнууд маань бүгд төгсөөд Монголынхоо их сургууль, аж үйлдвэрийн салбаруудад ажиллаж байна. Сүүлийн судалгаагаар Монголын 200 гаруй компанид ажиллаж байна гэсэн дүн гарсан. Энэ компаниудад манай төгсөгчид инженерээс эхлээд үйлдвэрийн дарга хүртэл албан тушаал хашиж байна. Оюутнуудын ажил эрхлэлт 98 хувьтай байгаа. 

-Монголд бэлтгэгдсэн инженер болон Японд бэлтгэгдсэн инженерийн ялгаа нь юу вэ?
-Би Япон улсад уул уурхайн инженерээр 1992-1998 онд суралцаж төгссөн Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр судлаач оюутнаар суралцсан анхны хүмүүсийн нэг. Мөн ШУТИС-д 1991 оноос ажлын гараагаа эхэлж өнөөдрийг хүртэл их сургууль болон боловсролын салбарт ажилласны хувьд таны асуултад ингэж хариулах байна.

Япон Улсын их дээд сургуулиуд нь профессорын багийн системээр явдаг. Энэ утгаараа хичээл хийх сурах орчин, туршилт хэмжилт хийх лаборатори нь манайхаас хамаагүй илүү. 3,4-р курстээ заавал үйлдвэрийн дадлага хийдэг, дадлага нь өндөр кредиттэй байдаг. Иймд Япон улсад бэлтгэгдсэн судлаач, инженерүүд хувь хүн талаас цаг баримталдаг, аливаа зүйлд маш хянуур, хариуцлагатай ханддаг, онол практик эзэмшсэн туршлагатай  болсон байдаг. Нэг сул тал нь их даруухан, харилцааны тал дээр нээлттэй биш зүйл анзаарагддаг гэж манай төгсөгчдийг ажлын байраар хангаж байгаа зарим компаниудын төлөөлөл ярьдаг. 

Японд манай төслийн шугамаар суралцаж буй оюутнууд аав, ээж, эх орныхоо нэрийг бодож маш их хичээж суралцдаг талаар Япон багш, профессорууд нь ярьдаг. Тийм ч учраас маш олон оюутан сургуулийнхаа шилдэг төгсөгч болж төгсдөг. Ганцхан жишээ гэхэд л Японы 51 Коосэн сургуулийн төгсөгчдөөс Токио Коосэн сургууль 60 жилийн турш хамгийн шилдэг оюутнаараа хичээлийн жилийн нээлтийн хонхоо цохиулдаг бол сургуулийн түүхэнд анх удаа гадаад буюу Монгол оюутан шилдэг төгсөгч болж, нээлтийг хийж байсан бахархам жишээ олон бий.

Оюутнуудаа төгсөөд ирэхэд бид Монголын аж ахуйн нэгжүүддээ зориулж ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд манай улсын бүх л шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож нэг төгсөгч доод тал нь 3-4 компаниас ажлын санал хүлээж авдаг. Япон улсад шалгарч суралцсан бүх судлаач, оюутнуудын бүх зардлыг төслөөс хариуцдаг учраас оюутнууд маань санаа зовох зүйлгүйгээр хичээлдээ анхаарч амжилттай суралцдаг.

-Коосэн гэж нэр Монголд сүүлийн үед их сонсогддог болсон. Энэ сургалтын системийн онцлог нь юу вэ. Монголд нутагшуулахад хэр тохиромжтой сургалтын систем бэ?
-Дэлхийн II дайны дараа Япон улс аж үйлдвэрлэлийн сэргээн босгох ажлыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээндээ Япон улсын технологийн үндэсний сургууль болох шаталсан сургалтын системтэй КООСЭН гэдэг сургуульдаа инженер, технологийн мэргэжилтнүүдийг олноор бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар Япон улсад 51 Коосэн технологийн коллеж үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын гол онцлог нь дунд сургуулиа төгссөн хүүхдүүдийг элсүүлж таван жил сургаад коллежийн дипломтой төгсгөдөг. Сургалтын ихэнх цаг нь практикт суурилсан сургалтын систем юм. Тиймээс үйлдвэрийн дадлагыг маш их хийдэг.

Монголд 2014 онд анхны Коосэн сургууль хаалгаа нээсэн бол одоогоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймагт нийт зургаан Коосэн технологийн коллеж үйл ажиллагаа явуулж байна. Манай төслөөс Коосэн сургалтын хөтөлбөрийг нутагшуулах дэд төслийг хэрэгжүүлж, Коосэн-ий 80 сурах бичгийг албан ёсны эрхтэйгээр орчуулан хичээлийн хөтөлбөрт нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж, ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Мөн Коосэн-ий багш нарыг Япон улсад мэргэжил дээшлүүлэх, Япон улсаас эрдэмтэн багш нарыг Монголд авч ирж хичээл заалгах, хөтөлбөр, стандартыг сайжруулах тал дээр зөвлөгөө аван ажиллаж байна. Их сургуулийг 22 настай инженер төгсдөг бол Коосэн-ийг 20 настайдаа дэд бакалаврын дипломтой төгсдөг. Коосэн төгссөн оюутнууд төгссөний дараа их сургуульд хоёр жил суралцаад бакалаврын зэрэг авах боломжтой байдаг. Манай улс дээд боловсролын хуульдаа өөрчлөлт оруулж Коосэн сургалтын системийг албажуулж өгсөн нь Коосэн сургалтын системийг Монголд хөгжүүлэхэд томоохон түлхэц болсон.

ОЮУТНУУД МОНГОЛДОО ЯПОНЫ ИХ СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ ДҮЙЦЭХҮЙЦ ЧАНАРТАЙ ХӨТӨЛБӨРӨӨР СУРАЛЦАХ БОЛОМЖ БҮРДСЭН

-Хөтөлбөр шинэчлэлт хийж байгаа юм байна. Хөтөлбөр шинэчлэгдсэнээр Монголд бэлтгэгдэж байгаа инженерүүд Японы сургалтын хөтөлбөртэй ижил хэмжээнд суралцана гэсэн үг үү?
-Яг тийм. Манай төслийн онцлог нь бид хүүхдүүдээ сонгож аваад ШУТИС-д 2.5 жил буюу 1,2 -р курсэд нь сургадаг. Энэ үед сонгон суралцах хичээлүүд болон мэргэжлийн инженерийн хичээлүүд, Япон хэлний хичээлүүдийг үздэг. 2-р курсээ төгсөөд Японы их сургуулийн EJU шалгалт, Япон хэлний N-2 зэрэг, англи хэлний TOEIC шалгалтыг өгч тэнцсэн хүүхдүүд Япон улсын манай төсөлтэй хамтран ажиллахаар консорциум гэрээ  байгуулсан 10 их сургуулиудад  шууд 3-р курсээс элсэн орж 2 жил суралцана.

Төгсөхдөө ШУТИС болон Японы их дээд сургуулийн хос диплом авна гэсэн үг. Тэгэхээр ШУТИС-ийн манай төсөлд хамруулсан хөтөлбөрүүдийн 1, 2 курсын сургалтын хөтөлбөрийг Японы их сургуулиуд хүлээн зөвшөөрч, ШУТИС нь Японы их сургуулийн 3 болон 4 курсын хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч дипломоо олгож байгаа юм. 

Зарим хүмүүс судалгааны ажлаас богино хугацаанд нүдэнд харагдах үр дүн нэхдэг. Бодит байдал дээр судалгааны үр дүн маш удаан гардаг. 11 жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн судалгааны үр дүнгүүд сүүлийн хэдэн жилд л гарч байна. 

Одоо ШУТИС нь Японы их сургуулийн 3 болон 4-р курсын хөтөлбөрийг дүйцүүлэх ажлыг хийж байна. Энэ хөтөлбөр дүйцүүлэлт хийгдсэнээр Монгол хүүхдүүд маань эх орондоо Японы их сургуулийн хөтөлбөртэй дүйцэхүйц чанартай хөтөлбөрөөр суралцах боломж бүрдсэн.

Мэдээж хөтөлбөр дүйцүүлэхэд заах хичээлээс гадна туршилт, судалгаа хийх орчин ижил байх хэрэгтэй. Тийм учраас 1000 Инженер төслийн хүрээнд сургалтад ашиглах лаборатори тоног төхөөрөмжийг ШУТИС-д хүлээлгэн өгсөн. Бас мэргэжлийн хичээлийн багш нарыг Япон улсад сургаж байна. Япон улсаас багш нарыг урьж хичээл заалгах ажлыг хийж байна. Одоогоор ШУТИС-ийн инженер бэлтгэх 37 хөтөлбөрийг төслийн хүрээнд шинэчлээд байна.

-Эрдэм, шинжилгээ судалгааны ажлын талаар та дурдлаа. Ямар чиглэлийн судалгаа хийдэг вэ?
-Төслийн хүрээнд шинжлэх ухааны тэргүүлэх найман чиглэлийн хүрээнд МУИС, ШУТИС болон ХААИС-д 26 баг Япон улсын 60 гаруй их сургуулийн нийтдээ 380 гаруй эрдэмтэн судлаачидтай хамтран судалгааны ажил хийж байна. Сэргээгдэх эрчим хүч, биотехнологи, агаар, хөрсийн бохирдол, хөдөө аж ахуй, газар хөдлөлт, автоматжуулалт, хиймэл оюун ухаан гэх мэт салбарт судалгааны төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд их сургуулиудын багш судлаачдыг Япон улсад магистр, докторын зэргийн сургалтад хамруулхаас гадна зэргийн бус буюу богино хугацааны сургалтад хамруулж байна.

Манай их сургуулиудын туршилт, судалгаа хийдэг лабораториуд нэлээд хуучирсан тул шинэчлэлт хийх шаардлагатай байв. Тиймээс эрдэм шинжилгээ судалгаа хийх боломжийг цогцоор нь шийдэх гэж хичээж байна. Хамтарсан судалгаагаар дамжуулан их сургуулиудын гадаад хамтын ажиллагаа тэлэхийн дээр лабораториуд ч шинэчлэгдэн сайжирч байна.

Үүнийг дагаад эрдэм шинжилгээний өгүүллийн тоо эрс нэмэгдэж, оюуны өмч, шинэ патентуудыг бүртгүүлж байна. Гарааны зургаан компани байгуулагдсан тухай өмнө нь хэлсэн дээ. Эрдмийн цол зэрэгтэй багш, судлаачдын тоо нэмэгдсэн судалгаа гарч байна. Урд нь лабораторийн хүчин чадлаас болж манай судлаачид гадаад улс руу дээж явуулж төлбөр төлж шинжлүүлдэг байсан бол одоо өөрсдөө их ур чадвартай, сайн чанарын тоног төхөөрөмжтэй болсон. Ингэснээрээ цаг хугацаа болон, эдийн засгийн хэмнэлтийг хийх боломж бүрдсэн.

Манай төслийн хүрээнд сурсан 104 доктор байна. Тэгэхээр бид цаашид  Японтой хамтарсан 26 биш 104 судалгааг хийх нөөц бололцоотой гэж харж байна. Зарим хүмүүс судалгааны ажлаас богино хугацаанд нүдэнд харагдах үр дүн нэхдэг. Гэтэл бодит байдал дээр судалгааны үр дүн маш удаан гардаг. 11 жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн судалгааны үр дүнгүүд сүүлийн хэдэн жилд л гарч байна. Цаашдаа илүү сайн үр дүнгүүд гарна гэсэн хүлээлттэй байна. Манай төслийн нэг том амбиц бол Монгол Улсаас Нобелын шагналтныг төрүүлэх байдаг. Энэ мөрөөдөл биелэх дөхөж байгаа гэж боддог доо.

-Таны дурдаж буй эрдэм шинжилгээний өгүүллүүд болон оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд хэрхэн оруулах вэ?
-Бид яг энэ чиглэлээр их сургуулиудтайгаа хамтран ажиллаж байна. Мэдээж шинэ патент, гарааны компаниуд байгуулагдаад бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах боломж бүрдэж байна. Дан ганц эдийн засаг гэхгүй Монголын өнөөгийн нийгэмд тулгараад байгаа асуудлыг яаж шийдэх вэ гээд эрдэмтэн судлаачидтай хамтраад явж байна.

Агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал, замын түгжрэл гээд маш олон асуудлыг манай судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж байна. Бид эрдэмтэн, судлаачдадаа итгэх, тэдний зөвлөгөөг дагаж бодлогоо гаргадаг болох хэрэгтэй байна. Манай төслийн хүрээнд инновацын эко системийг бүрдүүлэх дэд төслийг хэрэгжүүлж байна. Үүгээрээ бид их сургуулиудад байгаа технологи дамжуулах төвийн хүний нөөцийг чадавхжуулах ажлыг хийж, МУИС-ийн Улаанбаатар шинжлэх, ухааны паркт зургаан иж бүрэн үйлдвэрлэлийн өмнөх туршилтын загвар үйлдвэрлэх бүрэн хэмжээний лаборатори байгууллаа. 

Гурван их сургуульд судалгааны 91 лаборатори байгуулсан. Япон улсад Хамтарсан судалгаа – Бизнес түншлэл семинарыг хоёр удаа амжилттай зохион байгуулж Японы аж ахуйн нэгжүүдэд 26 багийн судалгааны үр дүнг танилцууллаа. Энэ хүрээнд хамтын ажиллагааны есөн гэрээг Японы аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан. Эхнээсээ бүтээгдэхүүнүүд нь хэрэглээнд нэвтэрч байна.

-Судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлд их сургууль болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой юу?
-Боломжтой. Манай аж ахуйн нэгжүүд их сургууль, судалгааны хүрээлэнгүүддээ итгэдэг болох хэрэгтэй. Компаниуд өөрсдөө лаборатори байгуулж, эрдэм шинжилгээний ажилтан цалинжуулаад явж байна. Зүй нь бол компаниуд шинэ бүтээгдэхүүн, маркетинг, борлуулалтдаа анхаарч, туршилт судалгаагаа их сургуулиуд, судалгааны байгууллагуудаар хийлгэдэг болчихвол хаана хаанаа хөрөнгө мөнгө, цаг хугацааг хэмнэх боломжтой гэж харж байна.

Манай их сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд хүний нөөц болон лаборатори тоног төхөөрөмжийн хувьд маш их сайжирсан. Их сургуулиудад эрдэм шинжилгээ судалгаа хийх төсөв маш бага байдаг. Их сургуулиудын нийт төсвийн 98 хувийг оюутны сургалтын төлбөр эзэлдэг. Аж ахуйн нэгжүүд маань их сургуульд захиалга өгч, судалгааны ажлаа хийлгэдэг болчихвол бид бүхний хүсээд байдаг судалгааны их сургууль бий болох юм.

-Төслийн дараагийн үе шат хэрэгжих юм байна. Цаашид энэ төсөл хэрхэн үргэлжлэх вэ?
-Монголын талаас энэхүү төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх албан ёсны хүсэлтийг Японы талд уламжлан, Япон тал дэмжин ажиллаж байгаа.  Өнгөрсөн 7-р сард  Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад хийх анхны төрийн айлчлалын үеэрээ Монголд үйл ажиллагаа явуулж буй Коосэн технологийн коллеж болон Монгол Японы хамтран хэрэгжүүлж байгаа төслийн ажлуудтай танилцсан нь Япон, Монгол Улсын харилцаа болон боловсролын салбарт ач холбогдол өгч байна гэж харсан.

Төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх эсэх нь хоёр улс хоорондын хэлэлцээрийн үр дүнгээс шалтгаалах бөгөөд хэрвээ хэрэгжих тохиолдолд  одоогийн төслийн үр дүнг улам сайжруулан бататгах, эдийн засгийн ач холбогдлыг улам нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжинэ. Их сургуулиудын суурь судалгаа хийх ур чадвар сайжирсан тул цаашид инновацын төслүүдэд илүү анхаарах цаг болсон. Тиймээс төслийн дараагийн үе шатыг Монгол Японы аж үйлдвэрийн салбар, Японы аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах байдлаар хэрэгжүүлэх саналтай байна.

Энэхүү ярилцлагыг 2025 оны 12-р сард хийсэн бөгөөд 2026 оны 1-р  сарын байдлаар төслийн бүтэц өөрчлөгдсөн болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан