gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -19
  • Зурхай
     1.10
  • Валютын ханш
    $ | 3558₮
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -19
Зурхай
 1.10
Валютын ханш
$ | 3558₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Жижжалам: "Мандухай сэцэн хатан” шиг хүчирхэг эмэгтэйн дүрд өөрийгөө сорихыг хүсдэг

А.Анужин
GoGo асуулт
Өчигдөр
15
Twitter logo
А.Анужин
15
Twitter logo
GoGo асуулт
Өчигдөр
Л.Жижжалам: "Мандухай сэцэн хатан” шиг хүчирхэг эмэгтэйн дүрд өөрийгөө сорихыг хүсдэг “Аранжин Пикчерс”-ийн Жүжигчин Л.Жижжалам

“GoGo асуулт” булангийн энэ удаагийн зочноор “Аранжин Пикчерс”-ийн Жүжигчин Л.Жижжалам оролцлоо. Тэрээр биднийг очих үед тун удахгүй нээлтээ хийх “Задлаагүй захиа” киноныхоо урилгыг бэлтгэж байлаа.

Сонирхуулахад, тус киног Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

"ЧАМД ӨӨРӨӨС ЧИНЬ ӨӨР НАЙДАХ ХҮН БАЙХГҮЙ. ӨӨРТӨӨ Л НАЙД"

- Таны амьдралдаа хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүнээ нэрлэвэл хэн байх вэ? Тэр хүний хэлж байсан сэтгэлд тань үлдсэн үнэтэй зөвлөгөө бий юу?
- Би төрсөн эгчээсээ үргэлж үлгэр дуурайлал авдаг. Эгчийнхээ хэлсэн зөвлөгөө бүрийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг. Түүний нэг нь “Чамд өөрөөс чинь илүү найдах хүн байхгүй. Өөртөө л найд” гэсэн  зөвлөгөөг үргэлж бодож, түүний дагуу байхыг хичээдэг.

- Таныг аз жаргалтай болгодог зүйл юу вэ?
- Гэр бүл, үр хүүхдүүд минь. Хүүхдүүдийнхээ тухай бодохоор, тэднийгээ баярлахыг харахаар, хүн заагаад өгчихсөн юм шиг үйлдэл бүрийг нь ажиглахад маш их эрч хүч, аз жаргал мэдэрдэг.

Мөн намайг ямар ч үед аз жаргалтай байлгадаг хүн бол яах аргагүй миний нөхөр. Үүнийг ч хүүхдүүд минь мэддэг. “Ээж аавыг харахаар л шал өөр хүн шиг болчихдог” гэж хэлдэг юм.

- Өнгөрсөн жил та Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн шүү дээ. Юуны өмнө дахин баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач.
- Кино урлагийн 90 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн. Төрийн ордонд анх удаа орж, төрийн тэргүүнээсээ шагнал хүртэх тэр мөч их хүндэтгэлтэй бөгөөд өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрсөн. 

Учир нь ээж, аав, гэр бүлийнхэн минь надаас илүү баярлаж байсан. Тийм болохоор энэ шагналыг их хүндэтгэлтэйгээр хүлээн авч, ач холбогдол өгсөн. 

-Өөрийнхөө талаар сонсож, уншиж байсан цуурхал бий юу?
- Манай эрэгтэй дүү надтай их төстэй царайтай. "Шар гэгээ" кинонд тоглосны дараагаар миний хөдөө авхуулсан нэгэн зургийг "Шар гэгээ" киноны гол дүрд эрэгтэй хүн тогложээ" гээд дүүгийн минь зурагтай харьцуулаад тавьчихсан байсан.

Гэтэл хүмүүс тэрэнд нь итгээд "Мундаг залууд баяр хүргэе” гээд л бичиж байлаа. Тэр бол хөгжилтэй мөртөө худал цуурхал байсан.

- Жүжигчин хүн бүрд мөрөөдлийн дүр байдаг гэж ярьдаг. Таны хувьд бий юу?
- “Мандухай сэцэн хатан” киног анх үзчихээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд гуайг үнэхээр биширч байсан. Яг л ийм дүрд ажиллаж үзмээр санагдсан. Одоо болтол миний сэтгэлийн мухарт үргэлж бодогддог юм.

Бичлэг, гэрэл зургийг: Т.Бархас, Б.Даваа

Ингээд түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан