gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн АЯЛГУУТ ҮДЭШ

Б.Нямдарь
Соёл урлаг
4 цаг 51 минутын өмнө
Twitter logo

- В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ой -

Хар цагаан товчлуур дээр нэг хоёр хөнгөн, хөгжилтэй дарах зуураа өөрийн бүтээж буй аязаа нүдээ анин, мишээн мэдрэх төгөлдөр хуурч... Түүнийг харж бас сонсож буй үзэгч, сонсогчид мөн л нүдээ анин аялгууг гүнд нь мэдрэх гэж оролдоно. Төд удалгүй түүний хурууны зөөлөн товшилт арай хүчтэй болж, эцэст нь нүдэх шахам оргилон тоглохтой зэрэгцэн хөгжимчний харц ч ширүүсэн, суудал дээрээ өндөлзөн, бараг л бүжихэд нь хоёр гарын үзүүрээс нүдэнд үл харагдах нотуудыг ээлж дараалан цацрах шиг... Агаарт цацарсан нотоор хэлхсэн долгионууд хөвөрсөөр, шимтэн сонсох үзэгчдийн чихээр дамжин зүрхэнд хүрч догдлуулна бас тайвшруулна...

Агуу хөгжмийн зохиолч В.А.Моцартын сор бүтээлүүдийг гурван чадварлаг төгөлдөр хуурч хоршин Монголын тайзан дээр анх удаа тоглолоо. 

Тодруулбал Австрийн суут хөгжлийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Улсын дуур бүжгийн эрдмийн театрын тайзнаа мэргэжлийн төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш М.Мишээл, Ж.Ариунзаяа нар зочин Тони Ике Янгтай хамтран тоглосон юм. 
 
    Энэхүү тоглолт нь сонгодог хөгжмийг Монголд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд, Моцартын сор болсон төгөлдөр хуурын концертуудыг нэг дор эгшиглүүлж буйгаараа онцлог байлаа. Түүнээс гадна энэхүү тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь гурван төгөлдөр хуурч нэгэн зэрэг тоглохоос гадна, бүр цаашлаад гурвуул нэг төгөлдөр хууран дээр В.А. Моцартын тоглосон нь үзэгч, сонсогчдын анхаарлыг татлаа. 

    Тодруулбал, Монгол Улсын Консерватор болон УДБЭТ-ын  уран бүтээлчдийн оркестрын бүрэлдэхүүнтэй В.А.Моцартын гурван төгөлдөр хуур, найрал хөгжимд зориулсан 7-р концертыг Монгол улсад анх удаа эгшиглэсэн гэсэн үг юм.

    Тоглолтод Канад улсын нэрт төгөлдөр хуурч Тони Ике Янг урилгаар оролцсон бөгөөд УДБЭТ болон Монгол Улсын Консерваторын хамтарсан найрал хөгжмийг удирдаач Ж.Тэлмүүн-Очир удирдан толилууллаа.

    Зочин төгөлдөр хуурч Тони Янгийн хувьд 16 настайдаа Фредерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын уралдаанд /International Chopin Piano Competition/ шагнал хүртсэн хамгийн залуу хүн болж түүхэнд нэрээ мөнхөлжээ. Түүний өмнөх ярилцлагыг хүлээн авах бол ЭНД дарна уу. 

    Тоглолтын дараа төгөлдөр хуурчдаас сэтгэгдлийг нь сонирхлоо. 

    Канадын нэр төгөлдөр хуурч Тони Ике Янг:
    Би анх 2024 онд Монголд ирэхдээ анх М.Мишээл, Ж.Ариунзаяа нартай танилцаж байсан. Түүнээс хойш холбоотой байж, бидний нөхөрлөл эхэлсэн. Тэгээд надад  В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулсан хамтарсан тоглолт хийх санал тавихад нь ихэд баяртайгаар хүлээн аваад ирлээ. Миний хувьд анх удаа тайзан дээр төгөлдөр хуурын гурвалыг тоглосон нь их сонирхолтой санагдлаа. Мөн УДБЭТ-ын удирдаач Ц.Тэлмүүн-Очир болон хамтарсан найрал хөгжмийн уран бүтээлчдийн ур чадвар гайхалтай сайхан байж, бидэнтэй хоршлоо.

    Монгол Улсын Консерваторын багш, төгөлдөр хуурч Ж.Ариунзаяа:
    Энэхүү тоглолт миний хувьд маш удаан хүсэн хүлээсэн.  В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан энэхүү концертийг хийж байгаа ч энэ нь нөгөө талаараа бид гурвын хөгжмийн үнэ цэнтэй нөхөрлөлийг бататгасан сайхан үйл явдал болж байна. Энэхүү тоглолтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, тусалсан бүх хүмүүстээ талархаж байна. 

    Монгол Улсын Консерваторын багш, төгөлдөр хуурч М.Мишээл:
    Энэхүү концертийн санааг би их удаан бодож явсан юм. Тэгээд Ариунзаяад хэлээд, Тонитой гурвуулаа хамтраад Монголд өмнө нь хийж байгааг тоглолтыг  В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойд зориулж зохион байгуулбал ямар вэ гэхэд уриалгахан хүлээн авсан. Моцартын бүтээлүүд Баахын хөгжимтэй илүү төстэй санагддаг. Гэхдээ миний бодлоор, ялгаа нь Баахынх илүүтэй "тэнгэрт" байдаг бол Моцартын арай нам дор буусан буюу бодит байдалтай ойр мэт санагддаг. 

    Сонгодог урлагийн тэр дундаа сонгодог хөгжмийн сор бүтээлүүдээс таашаан мэдэрсэн нэгэн орой ийнхүү өндөрлөсөн юм. 

    Суут хөгжимчин В.А.Морцартын тухай товчхон: 
    Вольфганг Амадей Моцарт (1756-1791) 1756 оны 1-р сарын 27-нд Австрийн Зальцбург хотноо мэндэлжээ. Венийн 3 сонгодгийн нэг, дэлхийн сонгодог хөгжмийн томоохон төлөөлөгч тэрбээр богинохон амьдралынхаа хугацаанд 600 гаруй симфони, концерт, цөөхүүлд зориулсан бүтээл, дуурь болон найрал дуунууд (үйл явдалт хөгжим) бүтээжээ.

    Людвиг ван Бетховены эхэн үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Иозеф Гайдн хэлэхдээ "Ийм агуу авъяас билигтэн 100 жилд төрөхгүй буйзаа" гэжээ.

    Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн Менуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлийнх нь дуусгаж амжилгүй үлдээсэн Реквием байсан юм. Моцарт гайхамшигтай хөгжмийн зохиолч төдийгүй мөн сайн авьяаслаг төгөлдөр хуурч байв. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан