Мобиком Корпораци ХХК нь дижитал шилжилт, инновацад суурилсан дараагийн өсөлтийн үе шатыг эхлүүлэх хүрээнд Ясүхиро Очи-г 2026 оны 4 сарын 1-ээс гүйцэтгэх захирлаар томиллоо.
Ясүхиро Очи нь харилцаа холбоо, технологийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай бөгөөд өмнө нь KDDI корпорацид удирдах албан тушаал хашиж, олон улсын зах зээлд ажилласан туршлагатай. Тэрээр Мобикомд гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллах хугацаандаа компанийн стратеги, үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байсан.
Үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй энэ үед Мобиком нь уламжлалт харилцаа холбооны оператороос технологид суурилсан компани болох зорилтоо эрчимжүүлж байна. Энэ хүрээнд хэрэглэгчдэд зориулсан шинэ төрлийн үйлчилгээ, тухайлбал дижитал санхүү, амьдралын даатгалын шийдэл, хиймэл оюунд суурилсан ухаалаг туслах зэрэг бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж, өдөр тутмын хэрэглээг илүү хялбар, ухаалаг болгохыг зорьж байна.
Ясүхиро Очигийн стратегийн удирдлага, олон улсын туршлага нь энэхүү шилжилтийг хурдасгаж, Мобикомын өсөлтийг дараагийн шатанд гаргахаас гадна Монголын харилцаа холбооны салбарын хөгжилд хувь нэмэр оруулах болно.